Коронавирусын эсрэг боловсруулсан вакцин дархлаа үүсгэж байгаа нь батлагджээ

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Оксфордын их сургуулийн AstraZeneca компанитай хамтран бүтээж буй ChAdOx1 nCoV-19 вакцин дархлааны хариу урвал өдөөж, сайн үр дүн үзүүлж байгаа талаар мэдээлсэн байна.

Шимпанзег өвчлүүлдэг энгийн ханиад үүсгэгч вирус нь уг вакциныг бүтээх гол үндэс нь болж байгаа бөгөөд хүний бие махбод энэхүү вирусийг 19-nCoV вирус шиг хүлээж авах хэмжээнд генийн өөрчлөлтөд оруулжээ.

1077 хүнийг хамруулсан клиникийн туршилтад вакцин бие махбодод орсон үедээ коронавирусийн эсрэгбиетийн боловсруулалтыг өдөөж өгч байгаа нь батлагдсан байна.

Дархлааны тогтолцооны талаас харахад уг вакцин нь Covid-19 вирустэй төстэй байгаа тул вакцин хийлгэсэн хүний биед эсрэгбиет боловсруулагдаж эхэлдэг нь батлагджээ.

Их Британийн засгийн газар одоогоор 100 сая тун вакцин захиалаад байна. Хэрвээ вакциныг амжилттай гаргаж авч чадвал Оросын "Р-фарм" компани үйлдвэрлэх эрхийг авч ОХУ болон бусад орнуудад нийлүүлэх боломжтой болох юм байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.90] 2020-07-21 13:09:25

Яг зөв

зочин [202.126.90.6] 2020-07-21 03:17:00

УОК ОДОО БОЛНОО ЯМАР Ч ЮМАНД ХЭМЖЭЭ ХЯЗГААР ГЭЖ БАЙДГИЙН УЛС ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ ХУДЛАА ШҮУДАЖ ӨВЛӨӨС ХОЙШ СОНГУУЛИА ХҮРТЭЛ ЛУЙВАРДАЖ АВЛАА ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ УЛС ВЭ УУГАНБАЧР ДАРГА ЭРХ БИШ ИЧИХ БУЛЧИРХАЙТАЙ ХҮН ЮМ БОЛ ХИЙЭЭЛ СУРГУУЛИА ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙШТЭЭ ЯМАР ГАДАГШАА ЯВАХ ГЭЭД БАГАА БИШ ХЭТЭРХИЙ АРД ТҮМНЭЭРЭЭ ТОГЛООД БАЙВАЛ ГЭСГЭЭЛ НЬ ХИР ЗЭРЭГ ИРЭХИЙГ МЭДДЭГГҮЙ ЮМУУ ХУВИЙН СУРГУУЛИУД ЯАХИЙН БҮР МӨСӨН ДАМПУУРАХИЙМУУ БҮХ ХҮҮХДҮҮД ГЭРИЙН ХОИОНД ТАРГАЛААД ДАРХЛАА НЬ СУЛРААД ДУУСЛАА ХАРИУЦЛАГЫГ НЬ УУГАНБАЯР ХҮЛЭЭЖ ЧАДАХИЙМУУ БҮХЭЛ БҮТЭН 7 САРЫН ТУРШ АВИЛГАЛ АВЧ ХАНААГҮЙ ЮУ

Зочин [66.181.161.90] 2020-07-21 13:09:06

Энэ этгээд Мөн их дэмий донгосч байнаа.Ядаж бичсэнээ хянаж хүнд ойлгогдохоор зөв бичдэгч болоосой

Зочин [103.57.95.237] 2020-07-21 05:35:00

Baga tenegt. Bugd uhvel chamd l ashigtai baih.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.