ХДХВ-ын халдвар Өмнөд Солонгосын залуусын дунд эрчимтэй нэмэгдэж байна

Н.Баярмаа / Гадаад мэдээ

ХДХВ/ДОХ-ын халдвар Өмнөд Солонгост 2011 онд 248 шинээр бүртгэгдсэнээс хойш тогтмол нэмэгдэж байна. Үүн дотроо өсвөр насныхан болон 20-оод насныхны дунд Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч эхэлжээ. Тухайлбал, Өмнөд Солонгост өнгөрсөн онд өсвөр насныхан болон 20-оод насны 469 хүн шинээр ХДХВ-ын вирустэй нь илэрчээ. Энэ нь шинээр бүртгэгдсэн нийт халдварын 38.3 хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн 2018 онд тус улсад уг халдварын 415 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан аж.

Тус улсад 2012 онд 296, 2013 онд 342, 2014 онд 384, 2015 онд 425, 2016 онд 440, 2017 онд 430-н халдвар бүртгэгджээ.

Өмнөд Солонгост ХДХВ-ын анхны тохиолдол 1985 онд бүртгэгдэж байв. Тус улсад халдварын 82 хувь нь бэлгийн замаар дамжин халдварлажээ.


Сэтгэгдэл

KPOP [103.10.21.30] 2020-07-22 04:25:39

K POP болж охинлог болсон хөвгүүд нь хоорондоо анустсаар байгаад бөөн ДОХ халдааж байгаа. Эрчүүдийн Анал сексээ гэж....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.