С.Баяр нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Б.Лхамаа / Хууль

Дуулиант хэргүүдийн эргэн тойронд

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг өнөөдөр буюу долдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон байна. Оюутолгой төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарыг Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хамтаар долдугаар сарын 6-наас эхлэн шүүж эхэлсэн. Гэвч С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Даваанямын өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр энэхүү шүүх хуралд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарлаж, шүүх хурлыг тусад нь хийхээр шийдвэрлэсэн юм.

Шүүгдэгчдийн хэргийг эргэн сануулахад анхан шатны Эрүүгийн хэргийн шүүхээс Оюутолгой төсөлтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд хийсэн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жил, Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн үндэслэлээр Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноогоод байгаа юм.

ЖДҮ-ТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮД

image

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМАА

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа гишүүний бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашигласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан. Энэхүү хэргийг шүүх хурал өчигдөр /2020.07.21/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлсэн ч УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн өмгөөлөгч шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хуралд ирээгүй учир шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж хурлыг хойшлуулсан байна.

Хэргийг тодруулбал, Б.Ундармаа нь ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт нөлөөлж өөрийн эзэмшлийн “Доктор МЭИК ” гэх компанид 800 сая төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас гаргуулан авсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм. Шүүх хуралдааныг долдугаар сарын 28-ныг хүртэл хойшлууллаа. Хэргийг шүүх хүлээн асан өдрөөс шүүх хуралдааныг хоёр дахь удаагаа хойшлуулаад байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ДАМБА-ОЧИР

image

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Д.Дамба-Очирын хэргийг шүүхэд шилжүүлэх хугацааг өнгөрсөн сарын 30-ны өдөр 15 хоногоор сунгаж хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийг эргэн сануулбал УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор “Сафир стоун” компанийн нэр дээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн хөрөнгөөр гантиг чулуу боловсруулах үйлдвэр байгуулах төслийг боловсруулсан байдаг. Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлж “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргасан байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.СОЛТАН

image

УИХ-ын гишүүн Г.Солтаны шүүх хуралд өмгөөлөгч нь ирсэнгүй. Албан тушаалын байдлаа ашиглан өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн асан Г.Солтаны шүүх хурал өчигдөр товлогдсон ч түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхцсан шалтгаанаар хойшлуулах тухай хүсэлт ирүүлжээ. Иймээс Г.Солтаныг өмгөөлүүлэх эрхээр хангаж шүүх хуралдааныг энэ сарын 29-нд товлож шүүгдэгч Г.Солтанд өмнө нь авсан хуулийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

М.ЭНХСАЙХАН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАВ

image

Ерөнхий сайд асан М.Энхсайхан өчигдөр буюу 2020 оны долдугаар сарын 21-ны өдөр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн.

Гурван өдөр үргэлжилсэн шүүхийн шийдвэрээр М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцох шийдвэр гаргасан юм.

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ

image

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.07.21/ 09.11 цагт ирц бүртгэснээр эхэлсэн байна. Шүүх хурлаар эд мөрийн болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримт шинжлэн судалж байгаа аж. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал хэрэгтэй холбоотой эд мөрийн баримтыг шинжлэн судалж дуусаад 13.00 цаг өнгөрч байхад түр завсарлуулжээ. Шүүх хуралдаан 14.00 цаг өнгөрч байхад эхэлж, дүгнэлт танилцуулж эхэлсэн байна.

Гурван жил гаруйн хугацаанд сунжирсны эцэст болж буй энэхүү шүүх хурлын процесс олон нийтийн анхаарлын төвд байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:10:52

JDXN8a http://pills2sale.com/ levitra nizagara

Хурц [202.55.188.33] 2020-07-22 06:59:16

Хурц унэхээр адгийн нехер. Авсан емгеелегчийг нь хардаа хумуусээ. нэг тэрэгний 2 дугуй. Бас нэг овилогогуй шалиг нехер мен бна. Яг таарсан таарсан хорчин онгироо шаарнууд нэг нэгээ олждээ.

ЗОЧИН [202.126.89.88] 2020-07-22 01:33:04

БҮХ НАСААР НЬ ХОРИОЧ ЭЭ ЭД НАР Ч ЯЛ НАМАЙЛЦЧИХ ЮМ БАЙНА ДОО МОНГОЛЫН ШҮҮХ ГЭЖ НЭГ АРД ИРГЭДИЙГ ХУУРАХ ТӨДИЙ Л ЯЛ ӨГЧ БАЙНА ДӨӨ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААЧ ЭЭ

боол [64.119.23.18] 2020-07-22 01:11:54

Баяр оюутолгойг хөдөлгөсөн буянтай хүн их зориг гаргаж одоо монголчууд энэ хүний буянаар хоолтой яьна

ЧИ л баярын ширээн доороос үртэс түүж хоолтой яваа биз... [66.181.181.64] 2020-07-22 02:00:46

ЧИ л хоолтой яваа 1 биз...Битгий дэмийрээд бай,мал аа

Зочин [176.63.23.193] 2020-07-22 01:23:08

Ха ха

Зочин [64.119.17.38] 2020-07-22 00:32:13

Санж . Баяр гэдэг энэ үү , Яамар зэвүүн амьиан бэ ... ??? ядахдаа ямар бэлэггүй өдөр ЯЛЛУУЛЖ таараав дээ - " хо - ЁРУУД , ДОЛООН уулын цаагуур " ...

Зочин [202.179.24.199] 2020-07-22 00:12:33

Баяр, Энхсайхан нарын хэрэг бол Монгол ялна гэсэн хүмүүсийн сэтгэл зүйд нийцүүлсэн улс төрийн захиалгад шоу. Орос, Хятадын нөлөөнд улс орноо худалдаж байгаа хүмүүсийн явуургүй алхам

Битгий мэдрэлт ,мал аа! [66.181.181.64] 2020-07-22 02:03:16

Go,to the hell with your баяр!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.