Б.Хурц буруутай нь тогтоогдвол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах уу?

Aдмин / Хууль

Ардчиллын удирдагч С.Зориг алуурчдын гарт амиа алдсанаас хойш 22 жил өнгөрчээ. Аймшигт хэргийг илрүүлж чадалгүй манай улс 22 жилийг үдэж байна. “Хэргийг илрүүлсэн шүү дээ” гэж маргах хүн бараг гарахгүй болов уу. Учир нь уг аллагаас хойшхи 17 дахь намар “Гүйцэтгэгчийг олчихлоо” хэмээн зарлаж гурван хүнийг баривчлан 24-25 жилийн ял өгч шорон руу илгээсэн нь шүүхийн шатанд маргаантай явж ирсэн. Хавтаст хэрэгт “Оюунаа, Батаа” хэмээн тэмдэглэгдэж, хожмын өдөр ам зурагтай таарч, улмаар аллагын гэмт хэрэгтэн болсон Б.Содномдаржаа, Б.Чимгээ нар анхнаасаа л “Хилс хэрэг тулган эрүүдэн шүүж хэлмэгдүүлэх гэж байна” хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн “Улсын нууцад хамааралтай” хэмээн өмгөөлөгчдийн амыг нь “барьж” хаалттай хуралдаад хаалттай хорих анги руу илгээсэн.

Үүний дараа шорон дотор хүний эрх зөрчигдөж байгаа тухай, эрүү шүүлт явагдаж байна гэх шүүмжлэл хэвлэлээр үргэлжилсэн. Тэгвэл эрүүдэн шүүсэн бичлэг ил болсны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсүүлээд УИХ-ын гишүүн, хүний эрхийн хуульчид байр сууриа хүчтэй илэрхийлж байв.

Тодруулбал, Ц.Нямдорж “С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа. Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү. Эрүүдэн шүүсэнтэй холбогдолтой асуудлыг 2-3 жил судалсан. Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн, бичлэг нь байгаа. Аль улсын нутаг дэвсгэрт амьдарч, аль улсын Ерөнхий шүүгч, хуулийн ажилтнууд ажиллаж байгаа юм ингэж 1937 оныг сэргээж болдог юм уу. Би баримтгүй зүйл ярихгүй. Хууль номын дагуу ажилла гэсэн болохоос биш, дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй. Миний ганц зорьж байгаа зүйл бол гурван хөгшнийг амьдад нь хүүхдүүд нь алуурчин биш байсан гэдгийг л мэдүүлэх юмсан гэж зүтгэж байна. Би энэ хэргийг хөөцөлдөөд хоёр жил зургаан сар өнгөрлөө. Маш их хугацаа алдаж байна. Хэлмэгдсэн хоёр иргэнийг цагаатгах талаар хурдан хуралдаж, шийдвэрлэх хэрэгтэй. Бүгд шалгагдах ёстой. Энэ бүх ажиллагааг зохион байгуулсан хүн нь Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр” /2019 он/.

Тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ж.Батзандан “Монголын хууль хяналтын байгууллага яргын машин болсныг батлах УИХ-ын гишүүд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын материал, бичлэгтэй танилцлаа. Монгол залууд хэрэг тохохын тулд жорлонгийн баастай, шээстэй усыг толгой дээр нь асгаж байхыг харлаа. Ийм аймшигтай гэмт хэргийг зориуд зохиомол хэрэг үүсгэж С.Зоригийн хэргийг хаах зорилготой ажилласан прокурор, мөрдөн байцаагч, тагнуу­лын ажилтныг үтэр түргэн өөрчлөх ёстой” /2019 он/.

УИХ-ын гишүүн асан Л.Болд “ Б.Хурц нарын есөн хүний шүүх хуралд миний бие оролцоно. Эрүү шүүлтийн улмаас хэрэг хүлээж, ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах хэрэгтэй гэдэгт хатуу зогсоно. Мөн УИХ-ын таван гишүүн нэгдэж, томоохон 23 хэргийг шалгуулахаар УЕП-т хүсэлт хүргүүлсэн. Эдгээр хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг хуулийн байгууллагад хүргүүлсэн” /2020 он/ хэмээн хэлж байв.

Хууль хяналтын байгууллагууд ч ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын нэр бүхий есөн хүнийг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэсэн хоёр үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа сүүлийн гурван жил тойрсны эцэст прокурорт очиж, тэндээсээ яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээр шүүх хуралдааныг эхлүүлээд байсан юм. Шүүх хуралд эрүүдэн шүүсэн гэх хэргийн гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг хохирогч нарын өмгөөлөгчдийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу оролцуулсан. Мөн С.Зориг агсны эхнэр Б.Булган өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон юм.

Тэгвэл уг хэргийг шүүж байгаа Төв аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн явцаас харахад дээрх есөн хүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь үнэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Хэрэв эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон бол хилсээр хэрэг хүлээлгэсэн гэдэг нь ч батлагдаж байгаа гэсэн үг юм.

Үүнтэй зэрэгцэн нэг асуулт бий болж байна. Эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц тэргүүтэй есөн хүн ял шийтгүүлж байгаа юм бол эрүү шүүлтээр хэрэг хүлээсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагдах болов уу.

Дугаар шилжих мөчид ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын нэр бүхий есөн хүнийг шүүх хурал үргэлжилж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:06:44

CuhvTA http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [202.131.235.198] 2020-07-24 06:28:26

Хурц бол хэрэгт шалгагдаж байсан хүмүүсээ эрүүдэн шүүсэн гэдэгтээ л шийтгүүлсэн болохоос, Дээр дурьдсан хүмүүсийн Зоргийг алсан эсэхийг шалгаагүй. Тэр асуудал тусдаа.

Зочин [66.181.181.63] 2020-07-24 06:07:17

Хурцтай Хурцгүй аллагын хэрэгийг өмнө нь тогтоочихсон байсан. Чимгээ анх хоёр тэнэг хүүхэд дагуулж ирж аллага үйлдсэн байсан, Б

Зочин [202.179.21.236] 2020-07-24 09:31:12

chi hol ochij huts!!!!!!!!!!!!!!!!!!!! Ene Chimgee odoogoos 22 jilyn omno 20 ch hureegui huuhen hodoo bsan 20 tai nusan buu nar-g Mongolyn Tsagdaa 24 tsagun dotor bariad shorond hiideg ium. Ene bol Tagnuul oroltsson Toryn deed alban tushaaltanuud todruulbal tuhai uyeiin eronhiilogch Bagabandi Elbegdorj Enksaihan mon Moron Tagnuulyn gazryn darga Batsaihan nar hamtran uildsen bj tun bolzoshgui gej huvidaa hardaj bn !!!! Chuham iim uchiraas barag 22 jil gerchtei hereg ilreegui bh.

Зочин [202.179.13.138] 2020-07-24 02:31:33

Баяр Сайханбилэг тэргүүтэй нөхдийг шүүж ял өгсөн нь Монголын түүхэнд ч гараагүй том үзэгдэл боллоо. Зөнч ЭЛБЭГДОРЖ өөрт нь оногдох ёстой цаазын ялыг урьдчилан авч хаяагүй бол дээрхи нөхдүүд ЭХ ОРНООСОО урвасан ялаас зугтааж чадахгүй байсан нь гарцаагүй үнэн шүү. Та нар зөнч ЭЛБЭГДОРЖ_доо баярлах хэрэгтэй.Гэвч бид та нарын ардаас та нарын найзуудыг ,мөн одоохондоо шүүхэд очоогүй боловч удахгүй очих олон олон урвагчдыг чинь явуулна. Итгээрэй Та нарын буянаар жирийн "ХУЛГАЙЧ" гэдэг үг өндөр хэмжээнд гарч төрийн албан ёсны хэллэг болон УИХ_н танхимд цуурайтдаг болсон. Тиймдээ ч бид бие биенээ "хулгайчаа" гэж өхөөрдөн дууддаг болоод удаж байна даа.ЭЛБЭГДОРЖийг очихоор аятайхан наар мэдээрэй. Хүн чанар гэдэг зүйл байдаг юм шүү. За та нар шиг урвагчдад энэ тухай хэлээд ч хэрэггүй биз.

Үнэн нь юу бол оо? Дарамталсан нь хэрэгтэй байсан ч юм уу. [202.131.225.53] 2020-07-24 01:25:53

Содномдаржаа, Чимгээ нар хилс хэрэг хүлээсэн нь тогтоогдсон юм уу? Үгүй ш дээ. Дарамтлуулж байгаад хүлээсэн хэрэг нь хилс (худал) юм уу, жинхэнэ юм уу гэдгийг хэн ч одоогоор яриагүй байгаа. Ямарч л байсан тэр хоёр хүн хэрэг хүлээсэн, түүнийг нь "шинэ нөхцөл байдал"-ын улмаас дахин авч үзэх эсэхийг шүүх л мэдэж байгаа байх.

ЗОЧИН [202.179.26.18] 2020-07-24 00:52:46

ХУРЦЫН ХЭРЭГ БОЛ ТҮҮНИЙ Л ХЭРЭГ. ХАРИН ТЭР АЛЛАГА БОЛ ТУСДАА. НЯМДОРЖ ГУАЙ ТЭДНИЙГ ХЭЛМЭГДСЭН ГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ? ТЭГЭЭД Л ИХ ШУДАРГА ТЭМЦЭЭД БАЙГАА. ГЭТЭЛ НӨГӨӨ ТАЛД БАЙГАА ХҮНИЙГ МАШ ХҮНД ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШИТЙГЭСЭН МАШ НОЦТОЙ ГУРВАН ШАТНЫ ШҮҮГЧ ПРОКУРОР НАР ГЭЭД ИХ ОЛОН ХҮН БИЙ. НЯМДОРЖ ТА ТЭДНИЙГ СУЛЛАХ САНАЛТАЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЭДНИЙГ ШОРОНД ХИЙХ САНААТАЙ ЮУ. ЧАДАХ УУ? ЮМ ХОЁР ТАЛТАЙ ШҮҮ НЯМДОРЖОО. ТЭДНИЙГ СУЛАЛЧИХААД СЭТГЭЛ ХАНАХ МЮ БИШ БИЗ НӨГӨӨ ТАЛД НЬ БАЙГААГЫН ЭСРЭГ ТЭМЦЭХГҮЙ ЮМ УУ ААН? ҮНЭХЭЭР ЭД НАР ЦАГААДВАЛ НӨГӨӨ ТАЛЫНХНЫГ МӨН ХАЙР НАЙРГҮЙ ШҮҮХ ШИЙТГЭХ ЁСТОЙ ШҮҮ. ИНГЭХГҮЙ ЮМ БОЛ БҮХ ЮМ ХУДЛАА ХУЙВАЛДААН МЭТ БОЛНО ШҮҮ НЯМДОРЖОО

Монгол [182.160.35.29] 2020-07-23 21:58:04

Ж.Эрдэнэбат нар, Хурц нар, Баярцогт нар, Баяр нар шоронд явсанд би лав баяртай сэтгэл хангалуун байна. Шударга ёс иймл байх ёстой эхэлж л байна.

Зочин [103.212.118.76] 2020-07-23 10:44:35

Зарим тохиолдолд мөрдөн галгах шүүх ажиллгаанд алдаа гардаг.Гэхдээ энэний шүүлтүүр проурор.Ганц гэр булган үнэхээр хариуцлагүй.яхэргийн газрын үзлэг хийсэн мөрдөн байцаагч үнэхээр хариуцлаггүй.Цаад нарлын судлаж үзсэн үү яхужаа шүү дээ Яагаад гэмт хэрэг дээр ажиллсан улсууд насан эцэс болсон юм бол доо Нууцлаг юм зөндөө шүү

Зочин [202.179.27.85] 2020-07-23 07:55:28

22 ЖИЛИЙН ӨМНӨ 15 НАСТАЙ ХУЛГАЙЧ ХҮҮ, / 16 НАС Ч ХҮРЭЭГҮЙ ШҮҮ /. 22 НАСТАЙ 3-ИЙН 3 -Н НЯЛХ ХҮҮХЭДТЭ ХӨХҮҮЛ БИЕТЭЙ СОЁЛЫН ТӨВИЙН БҮЖИГЧИН ХҮҮХЭН , 24 НАСТАЙ , ЗАХЫН ҮҮДЭНД НЭХИЙ, АРЬС ШИР АВДАГ ЧЕНЖ , ИЙМ 3 ХҮНД УЛСТӨРИЙН ЛИДЕРИЙГ АЛААД ИР ГЭЭД НЭГ ИХ ТОМ ГАР ЗАХИАЛГА ӨГӨӨД , ТЭР 3 АЛУУРЧИД НЬ ГУТГА , СҮХ, ГУТЛЫН ҮДЭЭС АВААД БАС НЭГ ПАРА ГЭДЭГ НАЙЗЫГАА АВААД 2 ШИЛ АРХИ АВСАН ГЭЖ БАЙГААМАА. ТАКСИНД СУУГААД ГОТ РУУ ... ААА. ГОТОД ИРЭЭД АМЬТАН ХҮНЭЭС АСУУЧИХСАН ГЭР ОРНЫГ НЬ СУРГАЛЧИХСАН ЧААСАН ГЭЖ БАЙГААМ . ГЭРИЙГ НЬ ОЛЖ ОЧООД ЭХНЭРЭЭР НЬ САЙХАН МАХ ЧАНУУЛЖ ИДЭЭД ТАМХИЛАНГАА БУУ ХАЛЖ ЗҮГЭЭР СУУХААР ГЭЭД БАННЫ ӨРӨӨНД НЬ ОРСОН Ч ГЭХ ШИГ . ЭЦЭСТ НЬ ЗА АЖИЛДАА ОРЪЁО ГЭСЭН ГЭЖ БАЙГАА БЭЗ

Зочин [202.179.21.236] 2020-07-24 09:36:34

Tagnuul Tsagdaa oorsdoo huivaldaj alsan bh. Zahialagch Elbegdorj esbel Bagabandi magadgui ene 2 hoorondoo huibaldsan uu buu med!!??? Taamaglal shu. Moron Ganbold gedeg 2 tsagdaa sain medej bgaa blgui dee. Odoo TORD itgeh itgel alga.

зочин [202.55.188.42] 2020-07-23 04:28:56

хурц эрдэнэбат хоёрыг насаар нь хорьж хатаа.

Зочин [96.51.169.163] 2020-07-23 03:54:20

Зүв зүгээр байхад нь Содномдаржаа, Чимгээ 2 ийг бариагүй л байх.Мөн амьд гэрч Булган одоо хүртэл үнэнээ хэлэхгүй л байгаа биздээ. Тэгэхээр энд одоо хүртэл улс төр ороод байгаа юм байна.

Зочин [202.126.89.202] 2020-07-22 22:40:03

hunii ereen dotoroo mogoin ereen gadnaa gegcheer edgeer humuus aluurchin bish geh notolgoo baigaa ymuu ul suurtil handah heregtei

Зочин [64.119.22.12] 2020-07-22 16:02:27

Нэг юманд л их гайхаад байдаг юм.Улс төрийн томоохон алба хашиж байсан улсуудыг барьж хорихоор шүүх шудрага байна аа гээд л жирийн иргэнийг шийтгүүлэхээр шүүх рүү дайраад л хэлмэгдүүллээ гээд л угтаа бол гэм буруутайг нь тогтоогоод 3 н шатны шүүхээс ял авсан байхад. ..Хэрвээ Хурц нар ял авбал яаж баярлаж байх болоо

Зочин [202.21.108.157] 2020-07-22 15:19:28

Эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон байж болно. Харин Содноидаржаа Чимгээ нар гэм буруугүй гэдгийг нотолж чадахгүй

Зо [66.181.161.32] 2020-07-23 15:21:40

Алуурчин үнэн юм ярихуу аан?! Гэмт хэрэгтэнгүүд зүгээр л хэргээ хүлээлээ юу аан?! Ер нь зөвшөөрөгдсөн нууц ажиллагаа илэрвэл цаашид юу болгодогыг коммунистууд л гарамгай эзэмшисэн улс!!!

Зочин [66.181.189.87] 2020-07-23 14:03:08

Эрүүдэн шүүсэн бичлэг баримт нь байхад өшөө яахуу бид 2 алаагүйээ гэж өчнөөн хэллээ амьд гэрч Булган гэж авгай бна энээс илүү баримт гэж юу байхав дээ

Зочин [64.119.20.58] 2020-07-23 03:20:06

3 шатны шүүхийн шийдвэр гарсанг үгүйсгэх хэрэг хийгээгүйгээ нотлох л хэрэгтэй энэ 2 хүн

Зочин [99.229.251.229] 2020-07-22 13:32:41

Хурц, Эрдэнэбат 2 харваас иванууд л байсан яаж тийм том тушаалд дэвшисэн нь их учиртай!!! Үүний цаана бүхэл бүлгэлэл ба алуурчид байна уу? даа гэж бодогдох юм,,,

Зочин [202.126.88.235] 2020-07-22 13:45:52

Дүрвэд, хужаа хоёрыг яаж харахлаараа Иван гэдэг луухаан бэ? Новш минь чамайг Нэт-ийн луухаан гэдгийг мэдэв , би. . Иванууд Халхад нөлөөлж чадахаа удаж байна, өмхий хужаа.

Flo [150.129.142.79] 2020-07-22 13:09:54

Амьд гэрч биш гээд байхад

энэ хэрэг замхарч дуусав [66.181.161.49] 2020-07-22 12:53:15

энэ хэргийн дундуур мөрөнгөөс эхэлж нямдорж,хурц ,нар орж холион бантангийн хутгаж,энэ хутгасан холион бантангийн элбэгдоржд батүүлд завшаан болж учир зүйгийн олохоос өнгөртөл ни дуусгав.тагнуул,цагдаагийн үе ,үеийн дарга нар бүгд бие ,биеэнээсээ зайлуулж хэргийг хэрэг биш болгож,нотлох баримт материал ихэнхи ни алга болгож дуусгавар болгов.эцэст ни энэ хоёр гэмтэй юмуу,гэмгүй юмуу үнэн алуурчин уу,хэлмэгдсэн жирийн хүн үү мэдэгдэхгүй болсоон. Улстөрийн байдал ни ч энэ үхдэг зоригийн хэрэг шигээ мухардалд орчихсон ийм л улс орон ч байх гэж дээ.

Сахиус [64.119.24.229] 2020-07-22 12:25:07

Энэ хэрэг яагаад Элбэгдоржийн ерөнхийлөгчийн эрх дуусахаас өмнө яаран 3 шатны шүүхээр шийтгүүлэв гэдэгт л учир байгаа юм Шоронгийн хулгайчийн үгээр энэ 2 хүнийг хэлмэгдүүлсэн амьд гэрч Булган энэ 3 хүн биш гэсэн 1998 онд ам зураг гарахдаа эмэгтэй нь өндөр эрэгтэй нь намхан гэж гарч байсан яагаад Хурцыг Гёрманы шоронгоосЭбэ очиж авч ирсэн яагаад гинерал цолоор шагнав яагаад 17 жил илрээгүй хэрэг Эбээг буух үед нь илрэв энэ л сонин байгаа юм даа энэ хэргийн учирийг Хурц хамгийн сайн мэдэж байгаа тагнуулч хүнийхээ жудагаар үнэнч шудрагаар захиалагчаа хэлчихвэл энэ хэрэг жинхэнээсээ илрэх гээд байгаа юм даа

Zochin [109.89.151.254] 2020-07-22 11:46:15

Tyynd xyn yargalax erxiig ni ogson xyniig davxar barivchilj xamtad ni yallax xeregtei !

Горьд [202.126.88.134] 2020-07-22 11:36:45

Эрүүдсэн нь тогтоогдлоо ч хүн алаагүй гэсэн нотолгоо биш. Барих үндэслэлтэй болоод л бариа биз. Хэргийг нь хүлээлгэх арга нь л буруу гэсэн үг.

Зочин [172.56.11.224] 2020-07-22 13:00:40

Zodoj nudej baigaad hiigeegui heregiig huleelgesen tuhai yarigdaj bna erguu malaa orkoo

999 [202.126.89.156] 2020-07-22 06:42:14

Hun chanargui novsh eh hunees toroogui wum shig yamar aimaar hertsgii humuus we.bodohoos aimaar iim humuus narand bush narsand baih bol yy daa.shuuh shydarga baigaasai.

Ai medehgui [66.181.176.162] 2020-07-22 06:23:33

Ai medehgui Hurts buruutai yu, medehgui l bna shu, uyag zuv tailah heregtei.

Зочин [64.119.22.32] 2020-07-22 06:09:56

Хурц гэдэг хүн эрүүдэн шүүсэн үү ? Үгүй юу гэж шүүж байгаа өолохоос биш , содномдаржаа чимгээ гэдэг хүмүүс Зоригийг Алаагүй гэсэн үг биш биз дээ! Гарчиг гэж авах юм алга хүмүүсийг талцуулаад

Зочин [64.119.18.83] 2020-07-22 09:59:02

чи хамжигч уу

ЗОЧИН [103.26.193.234] 2020-07-22 04:59:52

ЭРДЭНЭБАТ ПРОКУРОР БОЛ "ЭДГЭЭР НӨХӨД ЖИНХЭНЭ АЛУУРЧИД НЬ МӨН ГЭДЭГ НЬ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТААР НОТЛОГДСОН" ГЭЖ УДАА ДАРАА МЭДЭГДСЭН, ТЭГВЭЛ ХУРЦ, ЭРДЭНЭБАТ НАР ТЭДНУУСТ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ЮМ БИШҮҮ, ТЭГВЭЛ ХУРЦЫН ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ ХЭРЭГ ХЭРЭГ БИШ БОЛНО, ХАРИН ОДОО ХУРЦ, ЭРДЭНЭБАТ НАР ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР ЮУ ГЭЖ МЭДҮҮЛЖ БАЙГАА ВЭ.

Зочин [172.56.11.224] 2020-07-22 13:02:28

Medehgui l gej bgaashd

zochin [66.181.161.120] 2020-07-22 04:32:55

hurts buruutai bsan ch edgeer humuusiin buruugui gegeg ni batlagdaagui bizdee ul suuritai l barimt notolgootoi l baigaaai daa

Үнэнийг эрэлхийлэгч [66.181.183.112] 2020-07-22 14:21:17

Хурцын нэрээр гэмгүй ажлаа хийж байсан хүмүүсийг хэлмэгдүүлэх вий дээ. Тэр эрүүдсэн гэсэн хүмүүс нь бүгд гэмт хэрэгтнүүд мөн үү? Үүнийг нухацтай авч үзээсэй дээ. Олон гэр бүлийн амьдралыг бүү шаварт хутгаасай.


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.