Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ

Н.Алтанцэцэг / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын оюутны холбооны төлөөллийг урьж уулзлаа. Уулзалтад тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, зарим их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүнүүд оролцов.

Сайд оюутнуудтай сургалтын чанар, лаборатори, номын сангийн үйл ажиллагаа болон нийгмийн баталгаа болох эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт, дадлага хийх, судалгааны багт ажиллах боломж, дотуур байр, нийтийн хоолны үйлчилгээ, биеийн тамирын хичээлийн чанарын талаар чөлөөтэй ярилцаж, саналыг нь сонссон юм.

Оюутнууд оюутны хөгжлийн цагтай болгох, тэр цагтаа нийгэм, олон нийтийн ажил хийх, багаар ажиллах, ярианы болон бичгийн ур чадвараа сайжруулах шаардлагатай байгааг салбарын сайдаас хүслээ.

Сайд Л.Цэдэвсүрэн “Оюутан судлаач байх ёстой”-г онцлон гурав, дөрөвдүгээр курсын оюутнуудыг багш, эрдэмтэдтэй хамтран судалгааны ажил хийх боломжийг нэмэгдүүлнэ, ингэснээр их, дээд сургуульд суралцагчдын сурлагын чанар, багаар ажиллах чадвар сайжирч, дадлагажих боломж нэмэгдэхийн зэрэгцээ шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн бодлого хэрэгжинэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг оюутны хөгжил рүү чиглүүлж ажиллана гэв.


Сэтгэгдэл

зочин [115.65.47.30] 2020-07-22 13:00:17

Сайд аа, судалгааны арга зүй, арга барил эзэмшээгүй оюутнууд судлаач байж чадах уу? Дурын хүн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан байж чадах болов уу? Та өөрөө судалгаа, эрдэм шинжилгээний ажил хэр олныг гүйцэтгэсэн хүн бэ?

Zochin [124.158.125.83] 2020-07-23 05:46:21

uuriin chin setgegdeltei sanal neg bn. Sudlaach bolohiin tuld ehleed sain surch avah l chuhal bn da.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.