“Яараад яахав дээ” аяныг хэрэгжүүлснээр зам тээврийн осол, зөрчил 59 хувь буурчээ

Н.Алтанцэцэг / Хууль

Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл” арга хэмжээний хүрээнд “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулсан. Энэ жил дахин зохион байгуулж байгаа. Өнгөрсөн онд энэ арга хэмжээний үеэр хүний амь нас эрсэдсэн, гэмтсэн зам тээврийн осол хэрэг 30 гаруй хувиар буурсан байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтжээ. Ослын улмаас амь насаа алдах тохиолдол аялал зугаалгын улиралд нэмэгддэг. “Яараад яахав дээ” аяныг хэрэгжүүлснээс хойш зам тээврийн осол, зөрчил 59 хувь буурчээ. Энэхүү аяны хүрээнд өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт дэвсгэрт өдөрлөг боллоо. Уг өдөрлөгт олны танил эрхэмүүд оролцон “Яараад яахав дээ” аянд нэгдэж буйгаа илэрхийлсэн юм.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХДОО ХУРДАА ХАСЧ, БУСДЫГАА ХҮНДЛЭХ ХЭРЭГТЭЙ

image

“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай: Манай гэр бүлийн зүгээс иргэний үүргээ биелүүлж “Яараад яахав дээ” аянд нэгдсэнээрээ нийгэмд дуу хоолойгоо хүргэж байгаадаа баяртай байна. Ялангуяа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж бусдыгаа хүндэлж хайрлаж замын хөдөлгөөнд оролцоосой гэж жолооч нартаа уриалъя. Хэрэв Та аян замд гарах гэж байгаа бол тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа маш сайн шалгаарай. Замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа хасч, бусдыгаа хүндлэх хэрэгтэй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ битгий жолоо бариарай. Хэт их ядарсан бол жолоо барихаас татгалзаарай. Өөрөөс шалтгаалдаг анхаарах ёстой зүйлсээ анхаарах нь тийм ч хэцүү зүйл биш.

Энэ жилийн баяр наадмаар иргэдийн замын хөдөлгөөнд оролцсон дүр зургаас харахад орон нутагт зам тээврийн ослууд олон гарлаа. Үнэхээр сэтгэлээр унамаар байсан. Тиймээс жолооч нар өөртөө болон бусдадаа хайртай байгаасай. Өөртөө хайртай хүн бие биенээ хайрлана. “Яараад яах вэ дээ” залуусаа.

БИ“ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” АЯНД ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ОРОЛЦОЖ ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭЖ БАЙНА

image

“Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат: Би“Яараад яах вэ дээ” аянд хоёр дахь жилдээ оролцож дуу хоолойгоо хүргэж байна. Өнгөрсөн жилийн аянд “Никитон” хамтлагт нэгдэж байлаа. Энэ жил манай гэр бүл нэгдэж жолооч нартаа замын хөдөлгөөнд оролцохдоо бие биенээ хүндэлж хайрлаж, зөв соёлтой оролцохыг уриалж байна. Энэхүү аянд цаашид ч оролцох болно. Миний хувьд 1991 оны жолооч, аль болох хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцдог ч надаас шалтгаалахгүй хүчин зүйлс өдөр тутамд тулгарна. Тиймээс монголчууд минь “яараад яах вэ дээ”

.


Сэтгэгдэл

[103.80.210.183] 2020-07-23 02:14:15

осол буураагүй өссөн л байх. замын хажууд амраад байх зай байхгүй. амарч байтал нэг салгалсан нөхөр ирээд мөргөнө: амраагүй явж байсан нь дээр юм шиг. замаас буугаад байх газарч ховор доо. өмнөх стандартаар нам далантай баймаар юм .

Еска [66.181.161.69] 2020-07-23 01:37:45

Юун буурах вэ. Сая наадмаар гэхэд хичнээн харамсалтай осолууд гарлаа ш дээ.

Зочин [103.10.21.34] 2020-07-22 19:31:07

Та нар наад аяныхаа нэрийг зөв бичээч ээ. "Яараад яах вэ дээ" гэж бичих ёстой юм шүү. Ядаж spellcheck.gov.mn сайтаар ороод шалгачихдаг болоосой.

Мко [172.58.204.12] 2020-07-22 15:35:25

Гадна оронд хурдыг их онцолдог. Хурдны асуудал заавал шүүхээр шийддэг. Архи уусан бол шууд шорон руу аваачина. 10 000 -с цааш $ төлдөг. Хүн түрийвчээ нимгэрэх үед их дуулгавартай болох юм билээ.

Иргэн [202.126.88.37] 2020-07-22 14:11:11

Тэр ПРИУС унсан нөхөд л яаралгүй сүлжиж давхилгүй явбал осол дахин 50% буурна

Зочин [172.56.11.0] 2020-07-22 12:26:40

Duremdee taarsan joloonii hurdtei buren buten tehnikuudiig hodolgoond ordog bolgochih sogtuu joloochiin erhiig hasdag bolchih tegvel osol 58 bish 88 deesh huviar buurna teevriin tsagdaa zasgiin gazar enuuhniig shiideh setgelgui 30 jil muiharlav!

Зочин [103.229.178.26] 2020-07-22 09:34:19

янз бүрийн аян маян гэж байхаар зүгээр л машины замын 200метр дутамд хурд сааруулагч хийчих

Зочин [73.247.96.242] 2020-07-22 13:12:30

Hurd saaruulagch hiihed amarhan ch ediin zasgiin yamar ch ur ashiggui. Garch bui osliin 80 huvi ni buruu joloodlogotoi mashinaas shaltgaalj baigaad moriitshod ch belen baina. Teglee ter mashinii importiig horij bas bolohgui. Mongolchuudiin amidral hund baina. Hamgiin zov shiidver ni ursgaliig salgah. Neg ursgal ni nogoodoo gerliin tusgal ogohguigeer zaitai salgaval zov boooh baihaa. Medeej 2 bolon olon tuvshnii ogtloltsol hiih

Irgen [202.126.89.235] 2020-07-22 08:50:19

Sain ur dun ni tegeed 20-d hun nas barahaar hemjigdej bga yumu


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.