Б.Амгаланбаяр: Одоогоор 41000 иргэнийг тарваган тахлын дархлаажуулалтад хамруулсан

Н.Алтанцэцэг / Боловсрол

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Зоонозын өвчин судлалын үндэсний төв(ЗӨСҮТ)-ийн дэд захирал Б.Амгаланбаяр оролцож, мэдээлэл өглөө.

Б.Амгаланбаяр "Манай улсын 17 аймгийн 130 сум тарваган тахлын байгалийн голомттой. Сүүлийн таван жил хийгдсэн идэвхтэй тандалт судалгаагаар Баян-Өлгий, Архангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Ховд, Дорноговь аймгийн 26 суманд тарваган тахлаар хүн өвчлөх маш өндөр эрсдэлтэй байгааг тогтоосон.

2020 оны эхний долоон сарын байдлаар ЗӨСҮТ тарваган тахлын есөн сэжигтэй тохиолдол бүртгэснээс гурав нь батлагдаж, нэг хүн эндсэн. Тиймээс бид тарваган тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Энэ онд уг дархлаажуулалтад урьдчилсан байдлаар 32,800 гаруй хүнийг хамруулахаар төлөвлөсөн байсан.

Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдлын нөөцөөс нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж, нийт 41 мянган иргэнийг хамруулсан. Энэ долоо хоногт дахин 10 мянга гаруй хүнийг тарваган тахлын дархлаажуулалтад нэмж хамруулна.

Сүүлийн жилүүдэд тарваган тахлын халдвараар өвчилсөн тохиолдлын дийлэнх нь 15-17 насны буюу өсвөр насны эрэгтэй хүүхдүүд байсан тул эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байж, хүүхдэдээ анхаарал хандуулан, хавх, зангаар тарвага агнах буруу үйлдлийг тайлбарлан ойлгуулах шаардлагатай.

Мөн иргэд гарал үүсэл нь тодорхойгүй тарваганы мах худалдах, тээвэрлэх, олон нийтийн сүлжээгээр зураг тавьж, бусдыг уриалахгүй байх хэрэгтэй. Хэрэв ямар нэг байдлаар эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад биеэр очихоос зайлсхийж, утсаар дуудлага өгөхийг сануулъя" гэв.


Сэтгэгдэл

Zochin [122.201.22.159] 2020-07-23 15:33:18

Hulganii mah idehgui bol uhchihgeed bnuu har malnuudaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.