“КОВИД-19”-ийн үед Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Б.Лхамаа / Эдийн засаг

“КОВИД-19”-ийн үед Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

1. Бодлогын хүүг 9 хувь болгож, 2 нэгж хувиар буурууллаа

Мөнгөний бодлогын хороо (МБХ)-ны энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурал, дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрээр бодлогын хүүг нийт 2 нэгж хувиар бууруулав. КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил хумигдсанаас эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэл нэмэгдлээ.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч, эрэлтийн шалтгаантай инфляц өсөхөөргүй байгаа тул инфляц зорилтот түвшнөөс бага байх хүлээлттэй байна. Иймд бодлогын хүүг бууруулах шийдвэр нь инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ юм. Цаашид эдийн засгийн төлөв КОВИД-19 вирусийн тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.

2. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлууллаа

Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байгаа билээ. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргалаа.

6 дугаар сарын 15-ны байдлаар нийт ипотекийн зээлийн багцын 43.5% буюу 2,039 тэрбум төгрөгийн 38270 зээлдэгчийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оржээ.

3. Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа. Энэхүү арга хэмжээ нь зээлдэгчдийн зээлийн сарын төлбөрийн дарамт буурч гар дээр үлдэх орлого

нэмэгдсэнээр хувийн хэрэглээг урамшуулах, улмаар үүсээд буй өнөөгийн хүндрэлийг зөөлрүүлэх, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх нөлөөтэй юм. 6 дугаар сарын 26-ны байдлаар нийт хэрэглээний зээлийн багцын 13.5% буюу 68514 зээлдэгчийн 598. тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон байна.

4. Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг буурууллаа

COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20-100 хувь бууруулахаар болов. Энэхүү шийдвэр нь иргэдийг цахимаар төлбөр тооцоогоо гүйцэтгэхийг идэвхжүүлэх зорилготой. Нийлбэр дүнгээрээ 4 сарын 1-ээс 7-р сарын 1-ний хооронд 15.7 сая удаагийн гүйлгээгээр 942.4 сая төгрөгийн банк хоорондын төлбөр, тооцооны шимтгэл хураамжийг хэрэглэгчдээс аваагүй чөлөөлөөд байна.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.39] 2020-07-25 00:41:29

Та бүхэн дээгүүрээ төрөл бүрийн арга хэмжээ авдаг ч гүйцэтгэлийн шатандаа очоод таг гацаж байгааг мэддэг болов уу .....Ж нь Зээлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд ломбард ББСБ утсаар зээл өгдөг апп.ууд зэрэглэл бууруулнаа ...ТӨВ БАНК РУУ МЭДЭЭЛНЭЭ..... шүүхэд өгнөө... зарим нь дуу хоолойныхоо өнгөөр дарамталнаа.....хүү тооцноо...алданги тооцноо ....100000төг зээлсээн....орлогогүй болоод төлж чаддаггүй ээ.....сард хүү алданги нь нийлээд 26500 болоод байх юм аа ЭНЭ ХЭДЭН ХУВИЙН ХҮҮ АЛДАНГИ ТООЦООД БАЙГААГ ОЙЛГОХ ЮМ АЛГАА....Дээгүүр гарсан шийдвэр захирамжуудийг доогуураа зарим ААН .н ажилтнууд ингэж хэрэгжүүлж байна даа ....Зээлээ төлөхгүй гээгүй төлж л таарна.....ТӨЛӨХӨӨСӨӨ ӨМНӨ БӨӨН ДАРАМТАН ДООР Л АМЬДАРЧ БАЙНА ДАА....

BBSB huugee ahh ve [103.10.22.111] 2020-07-24 11:05:24

bank busaas avsan zeeldegch nart yamar demjleg bnaa? undur unetei tureesluulegch nart yamar 1 arga hemjee avch uguuch!tureesee tegledeggui yum gehed tureesee 50% buulgaj uguuch.garah geheer gereenii daguu shuuhdene gej daramtlah yum.

Зочин [172.58.59.198] 2020-07-24 11:02:46

Олон улсын байдлыг зохицуулахад манай сумын намын үүрийн оролцоо гэж илтгэл тавьсан гэдэг шиг л юм даа.

Irgen [64.119.24.35] 2020-07-24 08:03:33

Chaavaas daa boditoi uim yuch alga. Zeeliig hoishluulahdaa zeel zeeliin huug ni hoishluulah heregtei.zeeliin huu ni barag zeeltaigee oiroltsoo mungu shu de

Z [202.9.47.15] 2020-07-24 04:42:22

Demjlegiin 200 k yagaad uguhgvi bna.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.