“Яараад яахав дээ” аян наймдугаар сарын 15-ний өдөр хүртэл үргэлжилнэ

Н.Алтанцэцэг / Хууль

Зам тээврийн осол манай улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны нэгээр тодрох болсон. “Оюу толгой” компани 2019 оноос эхлэн зам тээврийн ослын улмаас иргэдийн амиа алдах, гэмтэх нь ихэссэнийг судалж нийгмийн хариуцлагын эн тэргүүний хоёр чиглэлийнхээ нэгээр сонгон авч ажиллахаар болсон.

Зам тээврийн ослоор амиа алдах, гэмтэх эрсдэлийг бууруулахаар “Оюу толгой” компани Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ) болон Мобиком корпорацтай хамтран хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ жил тус аяны хүрээнд жолоодлогын аюулгүй байдлыг хангахад зорчигчийн оролцоог нэмэгдүүлэхээр эрсдэлээс сэргийлэх нотолгоонд суурилсан чиглэл баримталж ажиллахаар болжээ.

Хамтын ажиллагааны талаар

  • “Яараад яахав дээ”, “Дураараа бишээ дүрмээрээ” аянуудыг ЦЕГ, “Оюу толгой” компани санаачлан, 2019 онд хамтран хэрэгжүүлсэн билээ. ЦЕГ-ын тоон мэдээллээс харахад, өнгөрсөн жилийн орон даяар зам тээврийн ослын тоо өмнөх жилтэй харьцуулахад 14.2 хувиар буурсан байна.
  • Осол ихээр тохиолддог Говьсүмбэр аймгийн Чойр сумын замд хурд хэмжих хяналтын төхөөрөмж суурилуулсан нь зорчигчдыг осолд орох эрсдэлийг бууруулахад нөлөөлсөн үр дүн гарсан байна.
  • Амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан зам тээврийн осол ихэсдэг долоодугаар сарын нэгнээс наймдугаар сарын 15-ны өдрүүдэд “Яараад яахав дээ” аяныг өрнүүлж байна.

Олон улсын жишгээс харахад жолооч бүрд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэвшүүлэхэд нийгмийн нөлөөллийн аян болон зам тээврийн зохицуулалтын хосолсон арга хэмжээ илүү үр дүн өгдөг байна.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Манай хамт олон аюулгүй ажиллагааг ажил, амьдралын хэв маягаа болгож чадсан байдаг. ЦЕГ-тай хоёр дахь жилдээ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн аюулгүй ажиллагааны туршлагаасаа илүү өргөн хүрээнд олон нийттэй хуваалцаж, өөрсдийн хувь нэмрээ оруулах боломж олдсонд бид их олзуурхаж байна” гэжээ.

Манай улсад замын хөдөлгөөний аюул, ослын эрсдэл залуу үеийн дунд нэн өндөр хэвээр байна. Эрсдэлээс сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр зам тээврийн аюулгүй байдлыг хангах боломжтой юм. Урьдчилан сэргийлэх боломжтой нөхцөлд эрдэнэт хүний амь эрсдэхээс хамтдаа сэргийлцгээе. Яараад яах вэ дээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.