“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 93 хувьтай байна

Aдмин / Орон нутаг

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллах үеэрээ "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Долдугаар сарын 20-ны байдлаар төмөр замын газар шорооны ажил 93, шугам хоолойн ажил 85 гаруй хувьтай, гүүрийн ажил 37 хувьтай үргэлжилж байна. “Монголын төмөр зам” ТӨХК захиалагчаар, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб төмөр замын доод бүтцийн ажлын, “УБТЗ” ХНН төмөр замын дээд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байгаа аж. Эл төмөр замын урт 416.1 км үргэлжлэх бөгөөд 1 өртөө, 6 зөрлөгтэй, төмөр замын голын даац нь 25 тн, царигийн хэмжээ 1520 мм-ээр баригдаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар эхлээд “Зүүнбаян” өртөөний ажилтай танилцлаа. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын эхний 50 километрийг гүйцэтгэж дууссан. Коронавирусийн цар тахлын улмаас цементийн хомсдол үүссэн тул төлөвлөгөөт ажил 10-14 хоногийн хоцрогдолтой байна” гэлээ. Гэхдээ хоцрогдлоо арилгах тусгай төлөвлөгөө гарган ажиллаж буйгаа танилцууллаа.

Дараа нь Зэвсэгт хүчний 7781, 7782 дугаар ангийн дайчдын гүйцэтгэж буй VI зөрлөгийн барилгатай танилцав. Тус хэсэг төмөр замын далан болон хоолойн ажлуудыг гүйцэтгэж дуусчээ. Энэ хэсэг 600 гаруй алба хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус ангийн бие бүрэлдэхүүний 63 хувь нь офицер, ахлагч нар, 20 хувь нь гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид, 9 хувь нь цэргийн ангид ажиллаж байгаа хүмүүс, 8 хувь нь бүтээн байгуулалтад оролцох хүсэлт гаргасан сайн дурын иргэд байгаа гэдгийг бригадын генерал Л.Гансэлэм онцоллоо.


Зэвсэгт хүчний 7782 дугаар ангийнхан бетон зуурмагийн үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байна. Тэд замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлын 1.7 сая шоо метр газар шорооны ажлыг гүйцэтгэж, 60 гаруй төмөр бетон хоолойг цутгажээ. Өнөөдрийн байдлаар тус ангийн хариуцсан 4 хэсэг газрын ажил бүрэн дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Нийт газар шорооны ажил 93 хувьтай байна.

Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын бутлуурын үйлдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж сонирхлоо. Уг үйлдвэр нь 1000-1200 шоо метр бластер үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 262 хоолойн барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусчээ. Монголын төмөр замтай хийсэн гэрээ ёсоор тус үйлдвэр 110 мянган бластер үйлдвэрлэхээс 103 мянгыг үйлдвэрлээд байгаа талаар бригадын генерал Х.Гансэлэм танилцууллаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд гэхэд 37 байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний, Цагаан суваргын зэсийн, Хармагтайн зэс, алтны, Манлайн нүүрсний, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, Оюут улаан, Өндөр жавхлан, Зөөвч овоо, Хашаатын говийн нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байгаа бөгөөд нийтдээ 6.0 орчим тэрбум тоннын нөөц баялаг байгаа юм. Энэхүү төмөр замаар жилдээ 15.0 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсноор баялгийн экспорт, тээвэрлэлтийн хэмжээ далайц нэмэгдэж, улсын төсвийн орлого, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Тэрбээр үндэсний төмөр замын шинэ түүхийг бичиж буй “Монголын төмөр зам” ТӨХК, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, “УБТЗ” ХНН-ийн хамт олонд талархал илэрхийлж, баяр хүргэлээ.


Сэтгэгдэл

lnpwvfklir [220.73.136.162] 2022-07-29 21:58:03

Мэдээ.МН <a href="http://www.g77j14194zlvmyg8h5v509m6m6low4f6s.org/">alnpwvfklir</a> lnpwvfklir http://www.g77j14194zlvmyg8h5v509m6m6low4f6s.org/ [url=http://www.g77j14194zlvmyg8h5v509m6m6low4f6s.org/]ulnpwvfklir[/url]

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:07

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:04

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:32:58

9aPrPy http://pills2sale.com/ levitra nizagara

mgl [202.131.244.210] 2020-08-25 06:22:09

bayr hvrgey

Зочин [43.242.242.59] 2020-08-20 06:56:30

телевизийн зураглаач сэтгүүлч 2 очоод юу хийж байгааг нь харуулахын оронд баахан дарга нар. Тэд нарыг дагаад баахан долдой нар очно. Баахан улсын зардлаар зугаалж байгаад ирсэн байх даа. Хэд хичнээн хүн, хичнээн машин тэрэг явсан талаарх баримт гаргавал овоо юм гарах байх даа...

Зочин [43.242.242.59] 2020-08-20 06:52:08

хичнээн баагий нар очоо вэ. Улсын хөрөнгөөр наргиж байгаад ирээ юу

х [202.131.238.98] 2020-08-13 02:34:42

хичнээн баагий ч очдог вм бэ дэ энд одоо

/*-*/ [49.0.212.4] 2020-08-11 09:56:14

Төмөр замын бүтээн байгуулалт бол авто замыг бодоход илүү нүсэр, хөрөнгө хүч их шаардсан том төсөл. Гэхдээ л их цаг алдаж байгаа юм

Шодоргос [66.181.164.24] 2020-08-10 10:34:27

төсвийн орлого бүрдүүлэх гом замаа барихгүй Оросуудаас чацга алдсан юмнуудын эх орныхоо эрх ашгийн эсрэг хийж байгаа ажлыг яасан ч ойлгодоггүй нөхдүүд энэ улс чинь бүгд оросуудад бүлдэгдүүлчихсэн юмуу

зочин [202.9.46.231] 2020-08-07 08:58:56

Энэ бүтээн байгуулалт хэдхэн сарын дотор байригдлаа. Том амжилт шүү. Өнгөрсөн 8 сард 50 км газарт эхэлсэн. Энэ 3 сараас 416 км т бүх хэсэгт ажиллаж эхэлсэн. Монголчууд өөрсдөөрөө бахархах хэрэгтэй.

Уншигч [91.20.49.163] 2020-08-07 05:41:50

Цэргийн анги бүр ийм жишигээр бетон зуурч цутгадаг ч юм уу бага зэрэг үйлдвэрлэлийн шинжтэй ажил цэргүүдээрээ хийлгэвэл аль алинд нь ямар их хэрэгтэй вэ! Цэргүүд ажил хийж сурна. Тэр чадвар нь улс эх орондоо, цаашилбал өөрт нь хэрэгтэй. Наад зах нь өөрөө хашаа байшигийхаа шавар бетоноо бэлдчих чадвартай болно. Цэргийн ангийн хувьд энэ нь бас тустай. Залуусыг хөдөлмөрч хүн болгон хүмүүжүүлэхээс гадна бетоноо зарж орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломтой болно гэх мэт. Цэргийн ангиуд ногоо тарих, модоор юм хийх, чулуу бутлах гэх мэт. "Бид туслая" аян өрнүүлж 2 долоо хоногт нэг удаа ч юм уу малчин айлуудад малын хороог засч сэргээхэд нь туслах гээд олон зүйл санаачилбал... цэргийн ангиуд эх орныхоо хүнийг бэлдэж байгаа шүү дээ. Тиймээс энэ бүхэн цэргүүдэд маань сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүн болон төлөвшихөд маш их нэмэр болно байх.

МАХН [27.123.214.2] 2020-08-04 01:15:59

МАЛНУУДАА ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ ОЧИЖ АЖИЛД НЬ СААД БОЛОХОО БОЛЬЧУУЛ ТААРНА . ЭНХБАЯР Ч ЮУ В ДЭЭ

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ [202.179.26.168] 2020-08-02 04:43:35

120 ЖИЛИЙН ӨМНӨ ОРОСУУД УЛААН ГАР ,ХҮРЗ ,ЗЭЭТҮҮГЭЭР СИБИРТ УС МӨСӨН ДУНДУУР 10,000 КМ ЗАМ ТАВЬСАН ДАА... ЯАСАН Ч УДААН НАСТАЙ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЮМ. БҮХ ЮМ ТЕХНИКЖСЭН, АСАР ИХ ХҮН ХҮЧ БАЙХ ШИГ... БУШУУ ТҮРГЭХЭН ТАВЬЧИХААЧ. БҮТЭН 4 ЖИЛ УХАНДЛАА

zeuun [203.91.112.242] 2020-07-29 00:52:22

280 say dollariin shoroon owoolgoo daldlah gej ih hicheej baina daa, hereg huuchrahgui shuu

Зочин [202.9.46.250] 2020-07-28 14:29:44

ХАХАХАХАХАХАХ БОЛЖ Л БАЙНА

Зочин [45.56.153.126] 2020-07-28 06:04:16

бодвол бас л ганц эгнээ байх даа? Зөв зохицуулалт хийгээд, хэсэг хэсэг газраа салаа эгнээтэй, түр зогсолт хийж өнгөөрөдөг бол ч асуудалгүй л дээ, заавал 2 шугамаар ч яах вэ дээ.

Зочин [193.57.67.241] 2020-07-29 02:10:06

6 зөрлөгтэй гэдэг нь өөрийн чинь яриад байгааг хэлээд байгаа юм. Мэдээж хүчин чадлаа тооцоолж байж хэдэн зөрлөг хийхээ шийдээ байх.

Зочин [202.131.230.114] 2020-07-27 05:01:50

яасан ахидаггүй ажил вэ газар дээрээ ажиллаж байгаа хүмүүс жаахан хариуцлагатай байж ажлаа зөв зохион байгуулж шуурхай явуулмаар санагдах юм сэтгэлгүй улс төрчдийн цүнх барьсан мөнгө бодсон хулгайч нар байдаг болоод ажлаа шуурхайлахгүй байгаа юм байлгүй дээ

Зочин [103.212.117.32] 2020-07-26 17:58:35

төмөр зам гэсээр байгаад миатаа мартах нь

Зочин [66.181.180.99] 2020-07-26 06:09:02

Монголын түүхэнд гэгээлэгээр үлдэх юм Ерөнхмйлөгч маань хийлээ дээ. Энэ хүнийг насан туршид төрд мөнхлөх ёстой

Зочин [103.26.193.4] 2020-07-26 03:07:22

Exleed zuumbayan bish gashuun suxait ruugaa tumir zamaa tavisan ni deer bmaar yim.ene jenco ch mongol ulsiig xorloj duusaxguimaa

Battulgyn hvsel bielej agaar teeberlejolon terbumyn ashig ulsad oruulah tvvhend mvnhreh ni dee [202.126.89.213] 2020-07-26 01:39:56

Battulga mongol ulsyg horlohajlaa amjilttai ybuulj baina

Nam bus irgen [202.126.88.129] 2020-07-25 03:47:53

Gencogiin ovoolson shoroog ulsin hurunguur barij daldlaj bna aa daa hulhinuud. Hulgaichaas aldsan munguu erguulj avaarai.

Зочин [45.56.153.126] 2020-07-28 06:06:23

хүүш цаадах чинь арай тийм тэнэг бишээ ах минь. Цаадах чинь хулгайсан мөнгөө орос юм уу хужаа панзчин тонуулч найз нарынхаа дансаар оруулчихна айн. Тэгээд тэдний байгууллагын хувийг худалдаад авчихсан гэсэн үг. Тэгээд хужаа болон орос компаниуд хөрөнгө оруулж босгож байна гэсэн утгаар л гаднаас эргээд мөнгөө оруулаад ирнэ. Тэгээд нэгэнт хөрөнгө оруулсан юм чинь, төмөр замын ... хувь нь манийхаа гээд л нууц ноёнтон маягаар л хэдэн үеэрээ балхалзана шүү дээ. Та нар одоо боль л доо, зах зээлд шилжээд 30 жил болчихлоо, юугаа хийж явсан юм бэ одоо хүртэл? иймхэн хялбар наймааны ажлыг ойлгохгүй байгаа юм уу?

Зочин [192.82.70.72] 2020-07-25 02:49:41

Yag tiim. Hugiin nobsh

Зочин [64.119.19.133] 2020-07-25 01:16:39

ZAHDANSHATAR BOL MODONMUDAK ENE HUN BOL 60 TERBUM MUNUUSUU MUN

Зочин [203.169.49.115] 2020-07-29 05:04:35

Юугаа ч мэдэхгүй хар ОРК, чи юугаа мэдэх вэ дээ...ком-н цаанаас шүлсээ үсчүүлсэн хар ОРК л биз


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.