Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр Европоос 260 иргэн ирнэ
Өнөө өглөө Улаанбаатар Франкфурт чиглэлд тусгай үүргийн онгоц ниссэн. Тус тусгай үүргийн нислэгээр Европт буй 260 иргэнээ татан авна.
Энэ сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу ийнхүү Европт буй иргэдийг татан авах юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, одоогийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авсан хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн.
Сэтгэгдэл
Zochin [109.89.151.254] 2020-07-26 14:50:26
Yyniig Coronavirus bizness gedeg yumaa.Ulsiin ontsgoi komiss nertei luivarchid exlyylj bizness ni gadaadad gatscan mongolchuudaa shulj ix l amjilttai baigaa gesen.
гадаадад гацсан иргэн. [172.58.228.174] 2020-07-26 13:59:07
УОК.гэгчид ямархуу мэдрэмжтэй болхи амьтас ажилладаг юм бэ..гадаад улс гурнээс хургээд огье гэхээр угу гэдэг оор сдоо ганц хоёр онгоцоороо зоогоод дийлэхгуй..ямар учир бнаа..уунийг ойлгох ухаан хайрла..
Зочин [176.63.23.193] 2020-07-26 10:21:30
Ингэж зөөгөөд бүтэхгүй ээ. Өчнөөн сар болоход Унгараас нийт 14 хүн л явж чадсан байх жишээтэй