Тарваган тахлын улмаас ОХУ агаарын хилээ нээх орнуудын жагсаалтаас Монгол улс хасагджээ

Aдмин / Нүүр

Оросын холбооны улс наймдугаар сарын 1-ний өдрөөс Москва, Москва муж, Петербург, Донын Ростов хотуудын нисэх буудлаас олон улсын нислэгээ сэргээхээр болсон талаар Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ.

Энэ жагсаалтад Их Британи, Турк, Танзани орнууд орсон байна. Нислэгээ сэргээх хэлэлцээ долоодугаар сараас эхэлжээ. Харин тарваган тахлын дэгдэлт гарсан тул Монгол Улсыг уг жагсаалтаас хассан байна. Ерөнхий сайд Мишустин дээрх шийдвэр нь хилийн чанаас иргэдээ татах ажлыг түргэвчлүүлнэ гэжээ.

ОХУ коронавирусийн цар тахлын улмаас олон улсын нислэгээ гуравдугаар сарын 27-ны өдрөөс зогсоосон байна. Долоодугаар сарын 9-ний өдөр Роспотребнадзор буюу Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас Зам тээврийн хөгжлийн яаманд агаарын хилээ нээх 13 орны жагсаалтыг санал болгосон байна. Уг жагсаалтад Их Британи, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Финлянд болон Хятад, Монгол, Вьетнам, Шри-Ланк улсууд багтжээ.

Гэвч энэ жагсаалтыг аялал жуулчлалын компаниуд ихээхэн шүүмжилсэн байна. “Цар тахлын нөхцөл байдлын үед барууны орнуудтай агаарын хилээ нээхэд харилцан бие биедээ ашигтай байх зарчим үйлчлэх ёстой. Роспотребнадзорын санал болгосон улс орнууд энэ зарчимд нийцэхгүй байна. Жишээ нь, Хятад улс Оросын иргэдийг хүлээж авахад бэлэн биш байна. Европын улс орнууд ч мөн адил. Оросыг “ногоон жагсаалт”-д оруулаагүй” хэмээн Оросын аялал жуулчлалын холбооны мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Вьетнам, Шри-Ланк улсууд болон тарваган тахал дэгдээд буй Монгол Улсыг уг жагсаалтад багтаасан нь шүүмжлэл дагуулав.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.34] 2020-07-27 23:15:09

Дээр үед монголд орж ирж суурьшсан хятадуудын удам тарвага нэртэй том хулганыг идэцгээдэг. Харх хулгана идэж байгаа бол удам угсаа чинь урдаас гаралтай шүү. Зарим нь бүр нүхэн дотор нь хүүхэд насаа өнгөөрдөг гэжуугаа.

Зочин [103.26.195.68] 2020-07-27 09:49:28

Сайн л биз . Яараад яахав дээ хө

ХЭХЭ [66.181.188.171] 2020-07-27 08:56:36

САЙН ХЭРЭГ САЙН ХЭРЭГ ОРОС БӨӨН КОРОНА

Зочин [192.82.71.216] 2020-07-27 08:10:58

orostoi hilee neegeed demii bzd adilhan hiliin horigtoi ulsuudiinhaa har jagsaaltad orosiig oruulchih

zochin [103.229.123.121] 2020-07-27 07:30:01

Ashgui dee zov zov Xilee neevel boon korona orj irex gej baisan yum bolj bolj

Зочин [150.129.141.111] 2020-07-27 07:28:42

Balai yumnuudtai hilee neegeegui bsan ni deer

Монголын онцлог өвчин. [202.131.225.53] 2020-07-27 07:26:35

Нэг дахал дээр өөр нэг дахал нэмчихвэл Орост хэцүү ү дээ. Иймд "тарваган дахлаа Монгол дангаараа л зохицуул" гэсэн юм байгаа биздээ. Устаж дуусдаггүй монгол өвчин, дийлэнх голомтууд нь Монголд байдаг. Өвөр Монголд бас бий. Үүнээс өөр газар байна уу?

Зочин [153.173.26.2] 2020-07-27 08:26:46

Устгая гэвэл тарвага болон зурмаа бүгдийг устгах болно. Байгалиын голомтот халдвар. Хамгийн энгийн арга нь хүмүүс л агнаж, идэхгүй болчих хэрэгтэй.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.