А.Амбасэлмаа: Сувиллын тусгаарлалтад найман хүн байна

Aдмин / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Долоодугаар сарын 20-ны өдөр эдгэрсэн 23 хүнээс дахин коронавирус илэрсэн тухай мэдээллийг хийсэн. Үүнээс 11 хүнд гурван удаагийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тул гэрийн тусгаарлалтад гаргасан. Үүний дараа мөн дөрвөн хүний гурван удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй тул сувиллаас гэрийн тусгаарлалтад шилжүүллээ.
Одоо сувиллын тусгаарлалтад найман хүн байна. Энэ хүмүүсийн давтан шинжилгээний хугацаа болоогүй байна.

Тухайн 23 иргэн нь коронавирусийн халдвар аваад ХӨСҮТ-д 14-30 хоног эмчлэгдэж гарсан ч сувилалд ажиглалтын шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн. Үүнийг халдвар дахин илэрсэн, шинээр халдвар авсан гэж ойлгож болохгүй.

Дэлхийн улс орнуудад эдгэрсэн хүмүүсээс коронавирус илэрч байгаа ч халдвартай, халдваргүй эсэхийг эцэслэн тогтоогоогүй. Хэд хэдэн улс халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн биеэс илэрч буй коронавирус нь халдвар тараахгүй хэмээн мэдээлж байна гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.53] 2020-07-27 19:47:04

Тэнэг авгай!!! Дотооддоо алдах нь цаг хугацааны асуудхл гээл 2 дахин хэлэхийн. Тэгэж итгэлтэй бгаа бол гадаадаас баахан халдвартай хүн авчрах аа болих хэрэгтэй. Хэрэв иргэдээ ээлж дараа аваад нам барьж чадна гж бгаа бол хүмүүсийг айлгах аа болих хэрэгтэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.