Дарь-Эхийн гудамжны авто замыг шинэчлэх тул өнөөдөр 22:00 цагаас ирэх сарын 11-нийг хүртэл хаана

Aдмин / Нийгэм

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд уг замыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Эхний ээлжинд "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 08 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна.

Иймээс тус орчинд амьдардаг ард иргэд гудамж дундуурх, доорх зурган дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

Зориг [64.119.23.143] 2020-07-28 00:42:32

Энэ замийг насны юм хийж болдоггүй юм байхдаа бороо орхоор чанар танигдаж байдаг одоо болиоч ард Түмэн завсарт нь зүдэрч бна даа

Зочин [64.119.17.7] 2020-07-27 12:01:45

дарханы замыг ийм гарууд хийвэл дуусах юм бна л даа

Зочин [66.181.161.84] 2020-07-27 06:44:40

Энэ замыг жил болгон засах юм. Нэгмөсөн чанартай зам барьж болдоггүй юм уу


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.