Японд далайн усанд задардаг гялгар уут бүтээжээ

Aдмин / Гадаад мэдээ

Японы “Mitsubishi Chemical” корпораци далайн усанд бүрэн задардаг гялгар уут бүтээжээ.

Энэхүү гялгар уутыг тусгай материалаар хийсэн бөгөөд бүтцээрээ энгийн полиэтиленээс ялгагдахааргүй аж. Бүтээгдэхүүний найрлаганд чихрийн нишингэ оржээ. Эдгээр гялгар уут нь далайн усанд нэг жилийн дотор бүрэн задрах боломжтой аж. Шинээр бүтээсэн гялгар уут нь далай тэнгисийн усан дахь хуванцар хог хаягдлыг бууруулахад тус болно гэж компани үзэж байна. Тийнхүү “Mitsubishi Chemical” компани үндэсний компаниудтай хамтран иймэрхүү төрлийн гялгар уутыг олноор нь үйлдвэрлэхэд бэлдэж байна.

Долдугаар сарын 1-нээс эхлэн Японы бүх дэлгүүрт гялгар уут ашиглаж буй худалдан авагчдаас төлбөр авах журам хэрэгжиж эхэлжээ. Японы эрх баригчдын энэхүү санаачилга нь хуванцар хог хаягдлын хэмжээг буруулахад тус болно гэж үзжээ.


Сэтгэгдэл

Японоос [126.233.38.106] 2020-07-28 00:38:51

Япон химийн технелоги өндөр хөгжсөн орон тул нефийн гаралтай элемент ихээр хэрэглэдэг. Гэвч тэр нь хүнийг өвчлүүлэх эх үүсвэрийн нэг нь байна гэдгийг олж мэдээд 2010оноос органик бүтээгдэхүүн рүү түлхий орсон. Ялангуяа хиймэл хүнсний хэрэглээгээ багасгаж байсан боловч корона гараад эргээд химийн бүтээгдэхүүнүүд нэмэгдээд ирлээ.

Японоос [126.233.38.106] 2020-07-28 00:32:52

Энэ бол органик бүтээгдэхүүний нэг жишээ. Нефтийн гаралтай гялгар уут нь далай болон бусад байгаль орчныг ихээр бохирдуулж байгаа. Гэвч энэ органик гялгар уут нь 6 дахин илүү үнэтэй. Одоо дэлгүүрт жижиг уут 3 иен, том нь 5 иенээр худалдан авч байгаа. Оргоник гялгар уут нэвтэрвэл 6 дахин илүү үнээр худалдан авах болно. Үнэгүй уут хэрэглэж байсан тул нэг хэсэгтээ хүлээн зөвшөөрхөд хэцүү байхаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.