Малчдыг дээрэлхэж, малыг нь яргалдаг бүлэг хулгайчийн гарыг нугалах хүн төвийн таван аймагт алга

Aдмин / Хууль

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж гэдэг шиг өнөө жилийн хавар уртаас урт болж, улам сунасаар. Хоёр хоног бороотой гэвэл дөрөв хоног шороо нүдэж хавар цагийн буулга хатуугаас хатуу байх ажээ. Тэнгэрийн ая харж, хур царайчилсан малчид дэнж бараадан зусландаа гарсан ч дэлхий ээжийн өнгө гундуу, хахир хаврын хорогдол татраагүй байна.

Сайны хажуугаар саар гэдэг үг энэ тохиолдолд өөрчлөгдөж “Саарын хажуугаар саар” болон хувирч байна. Өвлийн зуд, хаврын хатуутай хотоо харлуулах шахам тэмцэлдэж байж авч үлдсэн цөөхөн хэдэн малыг нь хулгайч нар өдөр шөнөгүй зөөж, өглөө оройгүй тууж эхэлжээ. Өргүүлийн өнчин сарвайг гэрийнх нь хаяанаас хулгайлах нь холгүй болж сүүлгүй боохойнууд гаарч байгааг Мал хамгаалах нийгэмлэгийнхэнд малчид уламжилсны дагуу явж ажиллаад ирлээ. Цэнхэрийн голоос Бөхөн шарын нуруу, Булган аймгийн Булган хангай уулаас Архангай аймгийн Булган уул хүртэл хэсч малчидтай уулзан, малын хулгайн нөхцөл байдлыг тандлаа.

image

Бөхөн шарын нурууны битүү ой руу азарга адуу тууж оруулаад

азарганых нь хүзүүнээс бүдүүн мод зүүж дөнгөлдөг

Хуучин цагт Алтан овоо, Шилийн богд уул сайн эрсийн хөлийн газар байсан гэдэг бол одоо Архангай аймгийн Цэнхэр, Батцэнгэл, Өлзийт сумд муу эрсийн үүр болж харснаа авдаг, хаяагаа хадардаг хүмүүс тэр нутагт олширчээ. Цэнхэр, Батцэнгэл, Өлзийт сумд газрын зурагт хагас дугуй хэлбэрээр хавирган сар мэт тэмдэглэгдсэнээс харахад уртаашаа 100 гаруй километр газарт, хууль хяналтынхны яриагаар 40 орчим хулгайч орогнож, бүлэглэн ёстой улаа үзсэн цөөврүүд шиг байх болсоор олон он улирч байгаа гэх. Нутгийн иргэд, болон ойролцоо сумдын иргэд тэдний нэрийг, тэр нутгийн хүмүүсийн тухай сонсохоос ч эмээж байна.

image

Монгол орны хамгийн олон адуутай Булган аймгийн Сайхан сум. Сайхан айрагтай, Сайхан нэрэндээ зохицсон сайхан нутгийн иргэд хүндхэн хаврыг туулж байна. Цагаан сарын үеэр орсон их цас мал, малчин хоёрыг их ч туйлдуулж, Овоо их хохирол, хорогдолтой хаврын адаг сартай золгожээ. Замын хажуугаар өнгөрөх адуун сүрэгт зоо тэнэгэр нэг ч адуу үгүй. Ташаан толгой нь ёрдойж, дэлээ даахгүй унжсан далантай адуу, мөн хэмжээний тураалд орсон үхэр сүрэг алаг борог хөөн бүдчиж ногоо идэх үү нохой идэх үү гэдэг дээрээ байна. Сайны ерөөл, ирж яваа цаг учраас одоо мал хорогдоод байх нь хэр барагтай биз. Гэхдээ малчдын санааг цаг ямагт чилээж байгаа нэг асуудал нь мөнөөх малын хулгай. Толгойгоо даахгүй шахам байгаа адууг шөнөд нь тууж одох, үхрийг бэлчээрт нь нядлах тохиолдол бүртгэгдсээр. Өдийний мал, тэр дундаа хүндхэн цагийг гэтэлж яваа энэ нутгийн малын мах гэж улаан зовлого баймаар. Гэтэл хулгай, бас дахин хулгайн аюул малчдын өмнө нэн тулгамдсан асуудал болон даамжирсаар хулгайлагдсан малын зовлого гээд хэлчихэд хол зөрөхгүй туранхай мах суурин газарт нийлүүлэгдсээр. Тэр дундаа Мануулт баг буюу сумын баруун биеэр энэ үзэгдэл ерөнхийдөө хавтгай. Өргүүлийн өнчин сарвайг ч өргөж явчих гээд хэцүүхэн байна хэмээн халаглаж сууна. Малчид нэр усаа зарлаад, ярилцлага өгөөд хулгайчидтай тэмцэхээс үнэндээ айж байна. Тэдний дарамтад орж хүмүүсийн хэлдгээр “Сүнсээ зайлтал айх” болжээ. Алдсан арван адууныхаа хойноос хөөцөлдөөд хэл ам хийгээд, эрэл сурал болоод эхэлбэл зөрж ирээд азаргаар нь, ганц унага ч үлдээлгүй тууна гэхээс тэд айж байна. Танихгүй хүмүүс ирээд мэнд мэдэлцээд нутаг ус асуухад Архангай аймгийн тэр сумаас явна гэвэл авдраа уудалж байдгаа барьж, архи дарсаар дайлж цайлан ая тал зассаар үддэг байна. Аяганы амсар зуулгалгүй ая дан муутайхан гаргавал шөнөд нь хөөж оддог аж.

image

Хамгийн олон адуутай Сайхан сум малын хулгайгаагаар улсын хэмжээнд гурав, дөрөвдүгээрт эрэмбэлэгдсээр мөн л олон оныг үдэж. Мануулт багийн Ч.Бямбасүрэн гуайнх нэг сарын хугацаанд 100 гаруй адуугаа алдаж араас нь хоёр сарын хугацаанд явахад эрлийн сураг гарах нь битгий хэл улам бүдгэрсээр. Тэднийхээс нийт 150 гаруй адуу дутаж буй бөгөөд хаврын их цасанд Бүрдний голд үхсэн хэдэн зуун адууг Бямбасүрэн гуай бүгдийг нь очиж үзэхэд өөрийнхөөс нь 30 хүрэхгүй сэг зэм байж. Үлдсэн нь хаачив. Яг тэр их цасны үеэр энэ нутагт муудсан адуу авна, өвсөөр солино гэсэн хэдэн зуун хүн хөлхсөн байна. Чоно борооноор гэгчээр ийм үеийг малын хулгайч нар мөн л овжин ашиглаж. Азаргатай адууг машинаар хөөгөөд сөхөрч унасныг нь машин дээрээ шидчихээд яваад байсныг олон ч хүн үзэж, харсан гэнэ. Бямбасүрэн гуайн дүүгийнхээс 50, Сэнгээ гуайнхаас 30 өөр олон айл зудны үеэр яг ингэж адуугаа алджээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн айл л гэхэд хэдхэн хоногийн өмнө хөрш сумаасаа азарга адуугаа олж иржээ. Тэнд адууг нь адгуулж байсан хүмүүс өвсөөр сольж авсан гэх тайлбартай угтсан гэдэг. Могод, Баян-Агт сумын иргэд яг ижил асуудал, ижил зовлонтой.

image

Булганчуудын дунд “Адууны толгой дагавал Архангай орно” гэсэн яриа бий. Яг хэзээнээс хэлэгдэж эхэлснийг мэдэхгүй ч Архангай аймгийнхныг “хулгайч” гэж хэлж байгаа нь тэр. Ийнхүү адууны толгой дагасаар Архангай аймаг орлоо. Архангайнхан мэдээж бүгдээрээ хулгайч хүмүүс биш. Цөөхөн хэдэн шуналдаа хөтлөгдсөн хүмүүс нутгийнхаа нэрийг ийнхүү бүхэлд нь сэвтүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Яагаад гэвэл Архангайнхан малын хулгайн хөлд бүр ихээр нэрвэгджээ. Цэнхэр сум малын хулгайн гаралтаараа улсдаа нэгдүгээрт ордог. Зөвхөн Буйлан багийн иргэд хагас жилд мянга гаруй адуу хулгайд алдсан, малын хулгайч нар тамирын голын мөсөн доор хулгайлсан 400 адууныхаа толгойг нуусан гээд хамгийн өндөр үзүүлэлт, хамгийн жигшүүрт мэдээ тэнд яригдана. Дээр нэрэлсэн гурван сумын малын хулгайчдын бүлэглэл хөрш аймгийн, хөрш сумдынхаа малчдыг зовоохоос ч илүүтэй хаяагаа хадарч айл саахалтынхнаасаа хулгайлдаг нь энэ. Тэд хулгайч хүмүүсээ бүгдийг нь танина, хэн хулгайлдгийг хуруу даран нэрлэнэ. Гэхдээ тэдэнтэй тэмцэх боломжгүй. Тэмцээд, цагдаатайгаа нийлээд олоод, нотлоод явуулахад прокурор, шүүхийн түвшинд асуудал тэс өөрөөр яригддаг. Нотлох баримт, саатуулах хуулийн хугацаа гэх мэтээр процессийн асуудлаас болж хулгайч нар нэг өдөр, хэдхэн хоног саатуулагдаад гарч ирнэ. Гарч ирээд гэрээр нь зочилно, агсам тавина, зодно, айлган сүрдүүлнэ, адуу малыг нь дахиад хулгайлна. Ийм л процессийн дунд Архангайн малчид үнэхээр туйлдаж гүйцжээ.

image

Гэхдээ бас Архангайнхан дунд нэг яриа бий. Алс баруун хязгаарын цагаач иргэд малын хулгай хийдэг гэх. Энэ яриа үнэний ортойг, ерөөсөө үнэн гэдгийг нотлон, нотлон ярина. Хэдхэн жилийн өмнө 20 орчим малтай ирсэн баруун аймгийн нэгэн өрх энэ бүс нутгийн нэгэн нурууны хүн суурьшаагүй хэсэгт улс түмнээс зайдуу бууриа засчээ. Гэтэл хэдхэн жилийн дараа буюу өнөөдөр 6-7 мянган малтай ус нутгийнхаа хамгийн чинээлэг айл болон мандсан байдаг. 20 малыг 6 мянга хүргэсэн малч ухааныг гайхаад барамгүй. Мянгат малчныхаа найрыг ёстой л дэнж хотойтол хийсэн гэх яриа амнаас ам дамжин хийссээр. Тэднийх малаа бараг 300 дахин өсгөж чадсан байгаагаас харахад банкны салбараас ч ашигтай, үр бүтээлтэй ажиллажээ. Яаж гэдэг ганцхан асуултыг хууль хяналтынхан тавих биз. Мөн л баруун хязгаарын нэгэн айл саяын жишээгээр Архангайд шилжиж ирээд улс хүний нүднээс далд буужээ. Өнөөдөр чамлахааргүй хөрөнгөтэй болсон ч хэдэн хүүхэд нь бүгдээрээ өөр, өөр аймгийн цагдаагийн газарт малын хулгайн хэргийн сэжигтнээр татагдан байцаагдаж байгаа гэх. Нутгийн иргэд болоод цагаач иргэдийн дунд ийм л асуудал байгаа бололтой. Хэн нь хэн бэ гэдгийг хууль хяналтынхан шүүх биз. Яагаад гэвэл баруун аймгийнхан хулгайч гэдэг нэр хочийг өгөөд өөрсдөө хулгайгаа нуудаг юм манай нутгийнхан гэж ам ангайх цөөнгүй хүн бас таарч байсан. Цэнхэр, Батцэнгэл сум нь хэр баргийн унаа тэрэг давж хүрэмгүй өтгөн ой мод, өндөр уул нуруу олонтой. Хамгийн багадаа нэг ой 60 километрээс багагүй үргэлжилнэ гээд тооцвол тэнд орсон адууг битгий хэл өөр бусад юуг ч олохгүй нь ойлгомжтой биз. Үүнийг л малын хулгайчид овжиноор ашигладаг байна. Азарга адуу мод руу тууж оруулаад азарганых нь хүзүүнд бүдүүн мод зүүж дөнгөлдөг гэнэ. Ингээд адуу нь хаашаа ч явахгүй, хулгайч нөхөр хүссэн үедээ нядалж зарсаар дуусгадгийг хүн бүр гадарлах болжээ.

image

Ийм л хувь тохиолд ээрэгдсэн малчин түмэн “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийнхэнд ханджээ. Малчдыг дээрэлхэж, малыг нь яргалдаг бүлэг хулгайчийн гарыг нугалах хүн ар Халхад алга гэсэн ойлголт хатуу тогтсон байна. Гэхдээ “Өнчин ишиг” хулгайлсан ч хуулийн хариуцлага хүлээдэг болох эрх зүйн зохицуулалтыг хийж чадсан “Мал хамгаалах нийгэмлэгийнхэн” хуулийн хэрэгжилтийг хангахын тулд энэ бүс нутгийн малчин түмэнтэй хамтран ажиллахаар боллоо. Бид эргэж уулзана. Хулгайчийн хөлийг тушиж, малчин түмний нурууг тэнийлгэж өмчийг хамгаалахад тууштай тэмцэх болно.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.81] 2020-07-31 18:48:51

Нутагын иргэд нэгдэж засаг захиргаа нь зохион байгуулаж хулгайтэй тэмцэх хэрэгтэй Малын хулгайн ялыг чангаруулаж мөн хулгай хийсэн хүний бөх хөрөнгийг хурааж байх хэрэгтэй Хулгай хийж байгаад баригдаж зугтаах юм бол шууд буудан хороож болох хууль гарга

Зочин [203.98.77.101] 2020-07-30 11:48:59

цагдаа хууль шүүх нь хамсаад байгаа ш дээ. энийгээ арилга нөгөө шудрага байх чинь хаана байна

Иргэн [119.40.98.106] 2020-07-30 10:43:33

Монголд ялын бодлого хэт зөөлөн байгаа. Ардчилалын өлгий гээд байгаа Америкт 40, 50, 60... жил гээд ял өгдөг юм билээ. Монголд дэг журам тогтоход 1рт бага зэргийн дарангуйлал хэрэгтэй, 2рт ялын бодлогыг чангалах хэрэгтэй. Бүх юм эмх цэгцэндээ ороод ирэхээр зөөллөж болно. Монголын ялын бодлого энгийн иргэдэд хатуу, харин хулгайч луйварчдад хэт зөөлөн байгаа нь харамсалтай.

Иргэн [192.82.72.93] 2020-07-29 18:03:19

Яг хөдөлшгүй нотлох баримт байвал.сэмхэн хулгайчийн 2 гарыг нь тас буудаж түмэнд буян үйлд.

Зочин [223.104.3.133] 2020-07-31 19:10:05

arhichid lbga.hor hii arhind n.gadnii noloogui gedeg biz de ugaasaa

irgen [202.179.25.94] 2020-07-29 13:50:52

Holboo baiguul.hatuu tsemts

Зочин [192.82.71.174] 2020-07-29 08:08:55

Хулгайчдыг илрүүлж хатуу шийтгэж залхааж чадахгүй бол төр засагтай байгаад ч хэрэггүй, арай цагдаа төр нь хуйвалдаж хаацайлаад байдаг юм биш биз? Яг үнэндээ Архангай Булган Сэлэнгэ Төв аймгуудад Увс аймгаас ирсэн олон айл байдаг бас тэдэн дотор олон хулгайчид хуулиас айхгүй даварч байгааг нутгийнхан бүгд мэддэг.

Зочин [103.229.123.60] 2020-07-29 07:18:26

Эрүүгийн хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй.ялын бодлогыг өөрчлөж 20 -25 жил хорих хэрэгтэй.орон нутагт хууль хүчиний ажилтан алба хаагчидийг түлхүү нэмж орчин үеийн техник технологоор хангаж нутагийн иргэдийг мөн цалин хөлсөөр хангаж чиглэл чилэлд эргүүл хийлгэх камержуулах гэх мэт асуудалыг нэн даруй шийдэх хэрэгтэй.ХЗДХ яам ерөөс ажилаа хийж чадахгүй байна.хэдхэн цагдаа гар мухар хөл дүүжлэх унаа байхгүй яаж хулгайч нарыг барих юм бэ.

Зочин [103.212.118.196] 2020-07-29 01:03:52

manai huuliin baiguullagiihan ch muu ymaaaa. gadaadad ingevel malchid ni buugaa uureel boondoo malaa hamgaaalna.

ккк [103.57.95.54] 2020-07-28 20:24:54

Наад малын хулгайч нар чинь бүгд л малчид байгаа. Барьсан ч алдахгүй. Учир нь малчид их хувиа хичээсэн амьсгаанууд шүү дээ. МАН гэдэг чинь малчдын гаргаж ирсэн хулгайч нар шүү дээ.

зочин [103.10.22.111] 2020-07-28 20:14:58

хулгайч нь хажууд нь байгаа .хот сууринд төрж өссөн хүн мал хулгайлахгүй шүү дээ.

Зочин [223.104.3.133] 2020-07-31 19:11:27

tiish de.barag ter uhereesee aina.hodooniihon zerleg sh de.har bagaasaa doli tsohison er emgui.

Зочин [103.229.178.26] 2020-07-29 09:07:15

хулгайя гэсэн ч чадахгүй шүү дээ, хэ хэ морь ч олигтой унаж чадахгүй юм чинь

Зочин [150.129.141.80] 2020-07-28 17:04:56

Малын хулгай ургэлж дотроосоо байдаг, мал, малчин 2 байгаа цагт малын хулгай байж л таарна, чухам их бага нь нь хэр байдаг юм гэхээс байхгуй болоод устчихна гэж бол байхгуй дээ

ЗОЧИН [66.181.161.37] 2020-07-28 16:51:59

МАЛАА ХУЛГАЙЧИД АЛДААД БАЙГАА МАЛЧДАД "ВОРОШИЛОВЫН МЭРГЭН БУУЧ" ГЭДЭГ КИНОГ ОЛОН ДАХИН ҮЗҮҮЛ. БУУ ЭЗЭМШИХ ЭРХ ОЛГО. ТЭГЭЭД АЛУУЛСАН ХУЛГАЙЧИЙН АРААС ЦАГДАА НАР ЭЗЭН НЬ ОЛДОХГҮЙ БАЙНА МӨРДӨЖ БАЙНАА Л ГЭЭД БАЙ. ХАРИН ХУЛГАЙД МАЛАА АЛДААД БАЙГАА МАЛЧИД ЦАГДАА НАРТ ЮМ САЙН ӨГЧ ӨӨРИЙН ТАЛДАА ТАТ. АМЖИЛТ.

Зочин [223.104.3.133] 2020-07-31 19:13:14

buu ezemshih erh ogvol 2han say humuus chin bie bienee alaad duusah biz.uhamsar hetsuu de.manaihan.hezee soyoljinoo.

Зочин [202.126.88.223] 2020-07-28 15:29:52

Songoson tur zasagaasaa neheech. Hairt nam zaswg chin ta nariig jargaah gj songogdij garch irlee odoi neheh tsag sh de.

Зочин [66.181.161.104] 2020-07-28 15:14:57

Тамирийн голд хийМАНсэн 400 адуунб толгойн эзэд одоо болтол олдоогүй гэжүү яасан арчаагүй төр засаг вэ, малчдын хувийн өмч л гэнэ, нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц байдалийг бид ойлгоно. ТА нар сонгосон их хурлын гишүүдээсээ байнга зууралдаад байгаач гэмт хэрэгтэй тэмцэх хуулийг чангаруулах асуудал тэдний асуудал, малчид та нарыг МАНам тэртэй тэргүй хүсссэн ч , эс хүссэн ч бидний талд саналаа өгдөг гээд тоохч үгүй, ерөнхийлөгчийн орон нутгийн сонгууль дараачийн их хурлын сонгуульд нэр дэвшигчдээс зөвхөн малын хулгайг дарах талаар юү хийхийг л асууж байж сонгох хэрэгтэй, эсхүл, ОХУ-аас мөнгөө нийлүүлж байгаатай сайн мөрдөгч олж ирүүлэн учрыг нь олуул, эсхүл Хүрэлсүх болон срнгогдсон гишүүддээ гомдлоо сайн гарга, та нар бүр хамтад нь буюу намаар нь мөн ах дүүгээр нь сонгосон биздээ, орон нутгийн сонгуульд, ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дэвшсэн хүнийг сонго ,2024 оны сонгуулиар ийм юм болно гэж айсан МАН одоо л хөдөлж магадгүй,

зочин [64.119.17.197] 2020-07-28 14:43:34

Хулгайч нар цагдаатай нийлээд хам хэрэгт оролцоод ялзраад дууссан. Цагдаа нар идэшээ хулгайчуудаар бэлдүүлж үлдсэнийг нь хулгайчуудтай ашигаа хувааж баяжиж байгаа. Энэ бол гашуун үнэн. Хотын цагдаа нар хулгайгаар казино ажлуулж баяждаг, зам тээврийн цагдаа нар азын дугаар зарж баяждаг, орон нутгийн цагдаа нар шоронгийхноор алтаа ухуулдаг энэ бол Нямдоржийн ялзарсан байгууллага шдээ

Зочин [103.229.178.26] 2020-07-28 14:30:41

төрийн цагдаа, төрийн хууль гэж байлгүй л яахав, гэхдээ иргэд хувийн өмчөө өөрсдөө хамгаалж, өөрсдөө тэмцэх ёстой бишүү ? ингээд айгаад хулчийгаад байвал наад даварчихсан хулгайчид чинь бүүр л оодорно ш дэ

Иргэн [202.179.21.197] 2020-07-28 14:27:08

Хууль шүүх цагдаагиинхан хулгайч нартай хуйвалдаж хахууль авчихаад л хулгайч нарыг хэсэгтэй байцаасан болж байгаад л буцаачихдаг нь явдал бүр хавтгайрсан. Малын хулгайчыг шиитгэж чадахгүй ,хулгайч нар ингэтлээ даварсан нь монголын шүүх хэрхэн ялзарсаныг харуулж байна . Хөдөөгиин хулгайч төвиин махны ченж 2бол жинхэнэ хулгайн сүлжээ болчихсон. Ядахад л хулгайч нарыг овог нэр нутаг ус оршин суугаа газрыг зарлаж баймаар бхйдаг . Гэтэл хулгайч нарыг барьчихаад гавьяа байгуулсан юм шиг л нүүрииг нь ч харуулахгүй нэр усыг нь ч хэлэхгүй бичлэг хиидэг нь яиар ёс вэ .

Зочин [45.56.153.126] 2020-07-28 14:01:55

увсынхан увсынхан л гэх юм, инээд хүрчихлээ. Халхууд бид ийм арчаагүй, аймхай хулчгар хүмүүс юм уу эсвэл увсынхан нь тийм супермэн, спайдэрмээнүүд юм уу? Бага байхын л дандаа л "увсынхан ингэчихлээ, увсынхаа тэгчихлээ, увсынхан ингээд байна, тэгээд байна ий ий ий ээжээ ий ий ёоёо..." нэг иймэрхүү л хандлагатай байх юм. Яачихсан хүмүүс вэ? Халх эрчүүл гэж тийм төмсөггүй төрчихдөг юм уу? Үнэхээр бүх л малын хулгай увсынхан үйлддэг юм бол тэд нарыг бариад нухаач. Тоогоор халхууд олон юм байгаа биз дээ? Сонин шүү. Түүхийн номон дээр манжууд халхуудтай нийлээд ойрадуудыг зайлуулж хядахын түүс болчихсон байсан гэх. Үнэхээр л халхууд хэзээнээс л тийм арчаагүй, ойрадуудад дээрэлхүүлж байсан юм уу хайшаа юм? сонин шүү монголчуудын байдал гэж. Нэг юм болохгүй бол заавал дотроосоо буруутан олоод, тэрийгээ бусаддаа бухаж зовлон тоочно. Хувийн өмчөө өөрсдөө хамгаал чадахгүй бол хохь нь биз дээ? Хүн чинь эхлээд өөрөө, гэр бүлээ, ойр тойрон, хөл дээр босч ирэхгүй л бол бусдын үмх мах, доог тохуу болн

zochin [66.181.161.47] 2020-07-28 13:57:46

Tgd adilhan mal shig n bondiilgoj chadahgui bna u hen ch naad hulgaich nariig chin haihgui

Зочин [223.104.3.133] 2020-07-31 19:14:33

yaag unen.mongol erchuud yaag chavgants shig bolson.barag oligtoi chavgants ch tiim bish.

Зочин [45.56.153.126] 2020-07-28 13:40:42

Мал хамгаалах нийгэмлэгийн ажилд амжилт хүсье. Хулгай тонуулчийг цээрлэлгүй эргээд мах цусанд нь шингэтэл доромжилж ойлгуул ямар байгааг нь. Гэхдээ нэг юм байнаа. Танай нэр чинь анхнаасаа утгагүй байна ккк. МАЛ ХАМГААЛАХ гэдэг чинь танай бодит зорилготой нийцэхгүй нэр байна. МАЛ ХАМГААЛАХ биш, МАЛЧИН ХҮНИЙ ЭЗЭМШЛИЙГ ХАМГААЛАХ шүү дээ. Мал хамгаална гэдэг чинь малаа л бодож байгаа, өмчлөгч ер хамаагүй юм шиг харагдахаар байна.

Зочин [45.56.153.126] 2020-07-28 13:37:45

хэхэ хааяа бодох юм... яагаад АНУ хүн амьтан нүүж очиж байхад тэр үеэс л буу зэвсэг чөлөөтэй болсон юм бол гэж. Хүн гэдэг амьтан эхлээд өөрөө, тэгээд гэр бүл, төрөл саднаараа өөрсдөө л хөл дээрээ зогсч чадахгүй бол өрөөл нь нэгнээ хайрлаж энэрнэ гэж байдаггүй юм шиг байна. Будда шарын шашнаар утлаа ч хүн бол хүн. Цаг нь болбол залхуу хойрго, амар хялбар амьдрах гэсэн нь нэгнийхээ хөдөлмөр дээр найрлана. Малчид ер нь шулуухан буу шийдмээ агсаад, олдсон нөхрийг газар дээр нь бугалгыг шууд мултлаад чихний дэрийг нь тайраад авчих нь зөв шүү дээ. Мал хулгайлж явсан гэдгийг нь өөр нэг нь дараа нь хараад мэдэж яваг. Монголчууд арчаагүй дорой байгаагийн гол суурь нь тэнэгтээ биш аймхайдаа л байна. Тэрийгээ мэдсээр байж хүлээн зөвшөөрдөггүй. Аймхай, хулчгар, хогийн зантай. Шулуухан, үнэхээр л өмчөөс чинь хумсалж, цагдаа цэрэг нь ангайгаад хөдлөхгүй байгаа юм бол шууд өөрсдөө учраа олох хэрэгтэй шүү дээ, нутаг жалгаараа.

Зочин [103.229.178.26] 2020-07-28 14:32:00

ЗӨВ ХЭЛЛЭЭ

Зочин [122.201.31.244] 2020-07-28 13:10:05

Нутгийнхан хулгайч нараа нэр устай нь нэгд нэгэнгүй мэддэг гэж бна шүү . Тэгэхээр тэд Архангайнх болж таарч бна даа . Наад хулгайчид чинь өөрсдөөсөө холдуулах гэж баруун аймгийнхан хулгайлдаг гэж цуу тарааж байгаа шүү

Технологи [66.181.161.99] 2020-07-28 13:05:15

2 хон адуу зараад дрон камер ав л даа. Ямар ч татвар төлөхгүй. Бүр нарийндаа хатсан. Айл нохойдоо хүртэл GPS зүүгээд хаа байгааг нь гар утсан дээрээ хараад байхад.

Зочин [66.181.161.116] 2020-07-28 14:30:40

энэ үнэн шүү мал чинь хувиин өмч өмчөө өөрөө хамгаал

Сунь Хуй Вчай [66.181.161.44] 2020-07-28 12:47:30

Хятадын нэг муж болчихвол хулгайч гүй сайхан болно. Өөр ч арга бараг байхгүй дээ.

Зочин [45.56.153.126] 2020-07-28 13:33:27

хэхэ та ч шулуухан тууж байнаа? Улаанбаатарын 100 айл хавийн нутгийн хужаагийн үлдэц үү өөрөө? Эсвэл Улиастай, Ховдод үлдчихсэн ахар сүүл үү? Эсвэл жирэм, хөлөнбуйр зэрэг газраас зорилготой бичиж байна уу? Миний хөгшин өөрөө ханз үсгээ сураад л, мөрөөрөө мөөмөө унжуулаад амьдар. Элдэв сүртэй юм бодож толгойгоо гашалгаад хэрэггүй. Чамтай чамгүй бид муухай ч сайхан ч амьдраад явчихна.

иргэн [43.228.130.60] 2020-07-28 12:19:35

Нутгийн сайн эрсйиг цуглуулан газар дээр нь бууд. шар үсйиг бостол дэглэв алдсан хөрөнгөө төлүүл

зочин [202.126.89.2] 2020-07-28 11:36:10

увсынхныг нутагтаа бүү оруул найж найж гэж байгаад л та нарыг дөнгөчихнө,яаж ч болдоггүй аюултай хүмүүс.

Зочин [202.126.88.192] 2020-07-28 11:29:27

Увсын баядууд Халхын хамаг сайхан бүхнийг бузарлаж байна.

Зочин [112.96.103.200] 2020-07-28 18:20:56

Yaj ch chadahgui buzarluulaad suuj baiga bol hohi chin gedeg yum. Nutagtaa ezem shig ni, er hun shig bai.

Зочин [202.126.89.5] 2020-07-28 11:27:30

Та нар татвар төлдөггүй ш дээ, наад цагдаа сэргийлэх чинь татварын мөнгөөр цалинждаг ш дээ, тэгээд ч Цахиур Төмөр шиг баячуудын малыг хулгайлахад буруу зүйл байхгүй

анхаар [202.179.27.94] 2020-07-28 11:16:40

нэг сонин нь энэ хулгайчуудынхаа нүүр царайгий нь ердөө харуулахгүй жигшүүлэхгүй байна,энэ бол хардах үндэс мөн,цагдаа нь хулгайч нартайгаа хамтарч ажилладаг юмуу гэмээр,нэг нь баригдсан болж,өнөөх нь илрүүлсэн болж,дунд нь малчид иргэд л хохироод дуусдаг

Зочин [202.179.27.94] 2020-07-28 11:14:13

хууль нь зөөлдөөд хулгайчууд зэрлэгшсэн нь үнэн шд,шийтгэлийг чангалах хэрэгтэй

Hrel [202.126.88.202] 2020-07-28 11:11:01

Ubsynhan olnoor irsneeshoish malyn hulgai gaarsan tedcini hulgai hiisneereebaharhaj baidagbayaduud bol bvgd hulgaich ter nyamdorj hvrelbaatar bayan mvnh geedtom garuudolon

Зочин [202.55.188.46] 2020-07-28 10:04:51

Хулгайч дээрэмчид төрийн дээр заларч цагдаа шүүхийг эрхэндээ авцан хөдөө хотгүй ажил хөдөлмөр хийдэгээ хулгайч луйварчид мөлждөг нийгэм бий болж дэ.

Irgen [66.181.167.74] 2020-07-28 09:59:34

Ene tsagdaa huuli hyanaltiinhan oorsdoo yum hurtdeg um bish uu. Tegeed haatsailaad barij horihgui nogooduul ni butsaj daramtlaad. Huuli hyanaltiinhan l sain ajillamaar baina daa. Herev chadahgui bol ajlaa ogoh heregteii.

Зочин [203.98.77.101] 2020-07-30 11:49:41

тийм ш дээ

Зочин [82.223.20.214] 2020-07-28 11:33:55

Чи олоодохооч

Зочин [66.181.161.11] 2020-07-28 09:29:59

Төрийн өмнөөс татвараа ч байна авнааааааа

Зочин [103.111.68.3] 2020-07-28 09:11:38

Баруун аймгийн хулгайч нарыг бүгдийг нь барьж нутаг буцаа

Зочин [45.56.153.126] 2020-07-28 17:21:57

хэхэ тэгээд л яг нэг бөөрөнхий халх маягийн сэтгэлгээ. Яг хэн баруун аймгийнхныг чинь ачаад явах юм? Яг хэн? Та яг хэнд найдаад байгаа юм? Дандаа л эргэн тойрноо шүүмжилнэ, тэгсэн мөртөө гар бие оролцоно гэж байхгүй. Бүгд үүлэн дээрээс доошоо амьдралыг харж суугаа бурхан багш нар. Та өөрөө хөдлөөд зохицуулж чадахгүй бол зүгээр ийм утгагүй өгүүлбэр коммент бичиж яадаг байнаа?

Зочин [66.181.188.31] 2020-07-28 09:07:58

Ийм л хvлцэнгvй ард тvмэн болчихоод байгаа

Зочин [66.181.185.117] 2020-07-28 09:03:42

Малчид чинь хүний хайлган, жинхэнэ монгол хүмүүс гээ биз дээ. Тэгээд юундаа айгаад, амьтан болоод байгаа юм. Хулгайчууд нь хаашаа юм? Хятадууд, эсвэл эрлийзүүд юм уу? Арчаагүй малчид малаа ч хамгаалж чадахгүй лалрын аймхайнууд юм байна л даа.

Зочин [45.56.153.126] 2020-07-28 13:56:11

наад арчаагүй амьтад ойлгохгүй ээ хөгшөөн. Одоо чамд хариу өгсөн комментыг нь харж байгаа биз дээ? "чи чаддаг юм бол ирж хамгаалаач" гээд ккк. Хэн нэгний хувийн өмчийг чи очоод сайн дураараа хамгаалах юм гэнээ чааваас. Одоогийн зарим эргүү тэнэг монголчууд ийм л сэтгэлгээтэй шүү дээ. Хэн нэгэн бүр хувийн өмчийг нь хүртэл хамгаалах учиртай. Өөрөө бол чадахгүй ккк

зочин [66.181.161.66] 2020-07-28 11:05:57

Нэрээ л хулгайч нараа таньдаг л юм бол нэг хоёрын зэрэг хулгайчийг нь сэмхэн отож байгаад буудчихаач, мэдээж хүмүүс хэлэхгүй баригдахгүйшдээ

zochin [222.97.77.11] 2020-07-28 09:56:34

chi bitgii khutsaad bai mongol tumniig bitgii doromjil. chi tiim zorigtoi jm bol el khulgaachtai nartai uzeltseed uzdee. golgo bolog bolno doo!!!

Зочин [202.55.188.86] 2020-07-28 09:24:01

Хулгайч нар нь Увсынхан

Зочин [203.91.115.47] 2020-07-28 09:20:08

Т

зочин [202.21.100.210] 2020-07-28 08:42:09

Ямар соц нийгэм бишдээ. Одоо чинь сайхан үе шүү дээ Бүх хулгайчуудыг нэртэй устай нь зарлаад нутаг усаар нь цоллоод балайгий нь гаргаж булайгий нь дэлгээд өг.

Зочин [99.229.251.229] 2020-07-28 08:37:23

Хулгайчдыг мэдэж байгаа цагдаад мэдэгдэхээс бүү айгаач,,,,


56 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
56 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.