Боловсруулах үйлдвэрийг хамтарч хөгжүүлэх боломжийг эрэлхийлнэ

Aдмин / Эдийн засаг

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

Элчин сайд Ахмет Язал Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран өргөжин хөгжиж буйг тэмдэглэв. Хоёр талын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлоод, өнөөдөр Монгол, Туркийн худалдааны танхим хамтарсан уулзалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Сайд Н.Энхтайван хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын хөл хорионы улмаас нутаг буцах боломжгүй болсон Турк Улсад буй монгол иргэдэд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар санал нэгдэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.75.41] 2020-07-28 18:06:44

Бүхэл бүтэн улсын гадаад харилцааны сайд царай зүс өнгө зүс юу ч алга Хүүк тэнэгийн сонголт хэрэг алга. Эрдэнэтэд гэр хорооллын сургуульд нусаа татсан нусан таглаа байсан хэвээрээ шахуу шивдэ

Ганбат [66.181.161.63] 2020-07-28 18:01:29

Нүүрс угаах үйлдвэрийг Монголчууд өөрсдөө мөнгө нь байвал бариад ашиглаад явчихна. Харин кокс-химийн үйлдвэр, шингэрүүлсэн түлшний үйлдвэрүүдийг хамтарч болох юм.

Зочин [122.201.21.164] 2020-07-28 17:49:49

Сайн байна амжилт хүсье

Зочин [66.181.161.14] 2020-07-28 14:35:42

Үсээ ч нэг аятайхан янзалчихаж сураагүй гуйлгачин төрхтэй, чааваас даа. Эрх баригч нам амжилтандаа халууран алба юм шиг баахан хөрөнгө оруулагчдыг хөөж гаргачихаад одоо ийм гуйлгачингуудыг зориуд олж авчирсан юм шиг улсын нүүр тахалж бадар бариулан улсын нэр шившиглэдэг нь ямар учиртай юм бэ?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.