Сэтгэцийн эрүүл мэндийн төв фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгхөөр боллоо

Aдмин / Эрүүл мэнд

Коронавирусийн хөл хорионы улмаас иргэдийн сэтгэцэд өөрчлөлт гарч болзошгүй тул Сэтгэцийн эрүүл мэндийн төв фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх болсныг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

ЭМЯ-наас гуравдугаар сарын 22-ноос эхлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр "1800-2000" дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байв. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 3231 иргэн холбогдож зөвлөгөө авсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа өргөжүүлж зайнаас буюу фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэхдээ, фейсбүүкийн хайлт хэсэгт “Сэтгэцийн эрүүл мэнд, онлайн мэдээлэл зөвлөгөө” гэж бичиж чат, видео мессенжерээр мэргэжлийн сэтгэцийн эмчтэй холбогдож зөвлөмж авах боломжтой аж.

Мөн ХӨСҮТ болон ЭМЯ төрийн 23 байгууллагын оролцоотойгоор шинэ коронавирусний эрсдэлийн 10 дахь үнэлгээ хийжээ. Тус үнэлгээгээр манай улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарчээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.47] 2020-07-28 11:24:40

Коронавирус гарсан тул засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж групийг цахимаар сунгах тушаалийг эрүүл мэндийн яаманд өгөөч.

Зочин [45.56.153.126] 2020-07-28 09:23:46

маш гоё ажил болох нь ээ! амжилт хүсье та бүхэндээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.