ХХААХҮ -ийн сайд З.Мэндсайхан: малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай байна

Aдмин / Орон нутаг

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал тэргүүтэй онцгой комиссын гишүүд өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Хархорум түүхт музейд Хангайн бүсийн аймгуудын удирдлагуудтай уулзлаа.

Энэ жилийн хувьд зуншлага 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа гэсэн судалгаа байна. Говь-Алтай аймгийн 7, Баянхонгор аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4, Төв аймгийн 2, Дундговь аймгийн 9, Өмнөговь аймгийн 6, Дорноговь аймгийн 2 нийт 41 сумын нутгаар зуншлага тааруу байгаа юм.

Энэхүү уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ бэлчээрийн даац, намрын ургац хураалт, отрын бүстэй холбоотой зохион байгуулалтын ажлууд болон цаашид анхаарах асуудлын талаар Аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

З.Мэндсайхан сайд “Дэлхийн дулаарал болон малын тооны өсөлт, бэлчээрийн хортон, мэрэгчдийн тархалтаас шалтгаалан бэлчээрийн доройтол эрчимтэй явагдаж байгаа тул малчид малыг зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулж бэлчээрийн даацад малын тоог тохируулах шаардлагатай байна.

Малын тоо толгой өссөн, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан одооноос эхлэн отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл, үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд хяналт тавих ажлыг сайтар зохион байгуулж ажиллах ёстой” гэдгийг онцолж байв.

Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батжаргал Өвөрхангай аймагт зуншлага тааруу, малчид отор нүүдэл хийж, машин дотроо амьдарч байгаа нь цөөнгүй байна. Тус аймаг нийтдээ 9.6 сая толгой малтай, бэлчээрийн даац хэтэрсэн учраас малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаас өөр сонголт байхгүй гэсэн юм. Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасан ч мөн хадлан тэжээлийн бэлтгэл хангахад хүндрэлтэй байгааг салбарын сайд, холбогдох албан тушаалтнуудад хэлэв. Тиймээс зуншлага сайн байсан аймгуудад хадлангийн талбай гаргаж өгөх, отрын бүсийн хуваарыг уян хатан хийх зэрэг саналуудыг дэвшүүллээ.

Засгийн газар болон холбогдох яамд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч ажиллаж байна. Тиймээс төлөвлөгөөний дагуу бүсчилсэн уулзалтыг 5 бүсийн аймгуудад нэгтгэж хийнэ. Дараагийн уулзалт Хэнтий аймагт болох ажээ.


Сэтгэгдэл

Тэгээд хэдийд зах зээлийн эргэлтэд орох юм бэ? [202.131.225.53] 2020-07-30 08:40:21

1990 оноос хойш л манай Хөдөө Аж Ахуй зах зээлийн эдийн засагт орсон гээд л засаг донгодоод байсан. Одоо хүртэл тэгэхлээр "эдийн засгийн эргэлтэнд" ороогүй байсан юм уу? 30 жил юү хийж байсан юм бэ? ХАА мань социализмын үеийнхээрээ баймаарггүй л юм.

Зочин [103.212.117.193] 2020-07-29 13:56:11

Мал мэдэхгүй хүн мал аж ахуйн сайд болж байх ч гэж дээ. Энэ хүн "эдийн засгийн эргэлтэнд оруулна" гэж юуг ойлгож байгаа юм бол? Арай зарах, наймаалцах юм бодож байгаа юм биш биз? Эхлээд малаас гарах бүтээгдэхүүнийг хог болгодгоо зогсоож түүхий эдээ ашигладаг болох л хэрэгтэй баймаар. Ардчилагчдын устгасан хөнгөн үйлдвэрүүдийг буцааж бий болгомоор байлтай. Хятадын түүхий эдийн бааз болгосноо зогсоомоор доо. Ухаан мулгуу бол сургаал өгч чадахгүйн адил бөндгөртөө юм багатай хүнээс бүтээлч санаа гарна гэж юу байхав дээ.

зочин [59.153.112.108] 2020-07-29 09:45:55

Малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эхний ээлжинд хийх ажил биш шүү сайдаа та бас л буруу ярьж байна.үүлдэр угсааг сайжруулах,малаа эрүүлжүүлэх ,бэлчээр,худаг ус,өвс тэжээлийн гээд маш их ажил хийх хэрэгтэй .түүнээс биш шууд эз ийн эргэлтэнд оруулна гээд юу яриад байгаа юм бэ

Зочин [172.58.140.163] 2020-07-28 21:28:15

Hereteig ni hun bolgon medeed bna hiigeedeh gej chamaig said bolgoson medej bna uu?

С [103.5.142.233] 2020-07-28 20:38:14

Тиймээ, фермерийн аж ахуйг дэмжиж байж эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар ярих нь зөв. Өнөөдрийн байдлаар Монголчууд мах идэхэд хэцүү болж байна, хөдөө орон нутгийн мах боловсруулах газрууд ихэнхи нь Хятад хүмүүсийн гарт орсон сураг дуулдана. Зөв бодлого л үгүйлэгдэж байна даа.

Зочин [202.126.89.167] 2020-07-28 17:47:21

Эргэлтэнд оруулах мал цөөн ихэнх нь хурга ишиг төлөг

Зочин [172.58.140.163] 2020-07-28 21:30:07

Ergelt gej urjuulehiig yariagui bna ashigtai ariljaanii heregsel bolgoh tuhai yarij bna malaa

Иргэн [64.119.21.216] 2020-07-28 16:11:09

Малын үүлдэр угсааг сайжруулах фермерийн аж ахуйг эхэлж хөгжүүлэх талаар төрөөс дэмжиж фермерийн аж ахуйн суурийг хөдөөд бий болгож байж малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Шууд хамаагүй эдийн засгийн эргэлтэд оруулвал Хятадуудыг тэжээгээд малгүй болно.70 аад сая малыг сарын дотор хятадууд дуусгана. 30 мянган хонь өгнө гэсэн яасан их баярлаж байнаа.

Zochin [103.26.193.186] 2020-07-28 19:56:47

Fermeriin aa zardal ihtei mongold hugjuhud mash hund. Tejeel tarih bolno uunii zardaliig yah be?

Зочин [176.63.23.193] 2020-07-28 15:25:55

Хятадуудыг Монгол малаар тэжээнэ гэвэл дийлэхгүй шүү. Бүх малаа өгөөд ч барахгүй. Өвөрмонголыг хятадууд малгүй болгож байна


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.