АНУ-аас эх орондоо буцах хүсэлт гаргасан 1437 иргэн байна

Aдмин / Нүүр

Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн дагуу тус Монгол улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болголоо.

УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буйг анхаарна уу.

2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцах хүсэлт гаргасан 1437 иргэний мэдээллийг энд дарж үзнэ үү.

Хүндэтгэх шалтгаан Вашингтон дахь ЭСЯ
Бага насны хүүхэдтэй гэр бүл 258
Эрүүл мэндийн шалтгаантай 197
Ахмад настан /60-с дээш настай/ 208
Жирэмсэн 15
Оюутан 383
Бусад хүндэтгэх шалтгаантай 376
Нийт 1437


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.230] 2020-07-30 02:03:10

55.s deesh nastai humuusee avaarai

Зочин [202.70.41.114] 2020-07-29 03:28:24

Энхтүвшингийн хүү Золбоо....

Зочин [202.70.41.114] 2020-07-29 03:27:20

Бүгд л учир шалтгаантай хүмүүс өргөдлөө өгсөн байгаа шүү дээ, ар гэрт нь аав ээж нь нас барсан ч юм уу, татаж авах л хэрэгтэй...

Орлогогүй болохоор буцаахаар болсон. [202.131.225.53] 2020-07-29 00:59:01

Уг нь гадаадад "шигдэчихье" гэсэн чинь коронавирусээс болоод хүхдүүд нь мөнгөгүй болчихоод тэдэндээ лай болсон бололтой. Иймд хөгшчүүдийг төрөлх нутагруу нь буцаахаас өөр яахав дээ? Хөөрхийс.

Иргэн [98.234.112.193] 2020-07-28 19:41:22

Томчуудын ойр дотныхон бүгд ирсэн учир одоо ил болгож байгаа байх л даа. Шадар сайд асан Энхтүвшингийн хүү Золбоо ч билүү эцэг нь мэдээгшй байхад монголд очоод дэд сайд болсон гээ биздээ. Наадуул чинь солиотой солиотой зүйл их яринаа. Тэгээд бас тансаг газар тусгаарлаад л. Одоогийн ирж байгаа нь сумын буудлаас дор хэн нэгний шахааны амралтанд тусгаарлаж байна. Адилхан мөнгө төлөөд өдөр шөнө шиг газар байрлуулж болохгүй биздээ. Нөгөө ганцаар нь тусгаарлана гээд л том яриад байсан нь биелэхгүйл байгаа гэсэн. Бүхэл бүтэн улс байж шаардлага хангасан буудал амралтыг зохицуулж чадахгүй өрөвдмөөр ч юмдаа. Сонгуулийн өмнө ил гараад л ард түмэндээ хайр зарлаад байсан ер. сайд, УИХ дарга нарын сүүдэр нь ч харагдахаа больжээ. Орон нутгийн сонгуулиар МАН-г сонгохгүй байгаарай ард түмэн минь! Сонгуулиас хойш наадуул чинь хааныхаа эдлэнд наадам хийж баяслаа. Хил нээхгүй гадаадад байгаа иргэдээ туйлдуулж өөрсдөө амралт нэрээр ичээндээ ороод алга боллоо. ийм л хүмүүст итгэл үзүүлжээ бид.

Зочин [172.58.140.163] 2020-07-28 17:31:35

Estoi hudlaa hutsdagiin be 3000-d ni burtgej avlaa gesiishd namaig

Ахмад [89.8.146.13] 2020-07-28 12:33:46

Аав ээжгүй юм шиг яасан муухай хатуу сэтгэлтэй юм бэ? Хөгшин хүмүүсээ аваачээ. Ёстой балиар хүмүүс юм ах

Зочин [202.70.41.114] 2020-07-28 09:03:41

Энэ өргөдлөө өгсөн хүмүүсээс хэд нь Монголд ирсэн юм бэ

mongolhun [98.253.226.6] 2020-07-28 08:37:45

odoo l neelttei bolgoj bgaa umuu en hed?


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.