Э.Амарбаясгалан эмчийн зөвлөгөө : Архи ба Зүрхний хэм алдалт

Aдмин / Эрүүл мэнд

Архи ба Зүрхний хэм алдалт

Хэдэн 10 жилийн өмнөөс л, Баяр ёслолын үед их хэмжээтэйгээр архи хэрэглэсэнтэй холбоотойгоор ерөнхийдөө Цочмог зүрхний хэм алдалтын 1 болох “тосгуурын фибриляци” үүсдэгийг судалж тогтоосон ба үүнийг “баяр ёслолын зүрх” гэж хочилж нэрлэдэг. Маргаангүйгээр, Согтууруулах ундааг богино хугацаанд эсвэл урт хугацаанд хэрэглэсэн тохиолдолуудын алинд ч зүрхний хэм алдалт үүсэж болно. Копенгагин хотын эрүүл мэндийн судалгаанд: Долоо хоногт >35 стандарт уултаас илүү архийг хэтрүүлэн хэрэглэх нь тосгуурын фибрильци үүсгэх өндөр эрсдэлтэй болох нь тогтоогдсон. Өдөрт 1 стандарт уулт нь аюулгүй босго болдог бөгөөд үүнээс дээш хэмжээгээр хэрэглэхэд: Стандарт уулт 1 ээр нэмэгдэх бүрт “тосгуурын фибриляци” харьцангуй эрсдэл ойролцоогоор 10%-иар ихэсдэг. Өөрөөр хэлбэл өдөрт 2 стандарт уулт байвал 10%-ийн эрсдэлтэй, 3 стандарт уулт байвал 20%-ийн эрсдэлтэй. Зураг 5 харна уу.

imageТосгуурын фибриляци үүсэх харьцангуй эрсдэл ба өдөрт хэрэглэж буй архины хэмжээний хамааралыг харуулсан.

Маш их хэмжээнд архийг хэтрүүлэн хэрэглэх, ялангуяа удаан хугацаанд архидан согтуурах үед ховор тохиолдолд “ховдлын хэм алдалтыг” өдөөж болдог. Маш ховор тохиолдод зүрх гэнэт зогсож амь насаа алддаг. Архи хэтрүүлэн хэрэглэх үед QT интервал уртсаж, мөн тосгуурын сулралын үе буюу рефракторын үе богиносдог. Архины цочмог хордлогын үед: Гипомагнезимия болон Гипокалимия үүсдэг. Түүнчлэн. Симпатик мэдрэлийг идэвхжүүлдэг.Улмаар зүрхний цохилт түргэсч, барорефлексийн мэдрэмтгий чанарыг буурдаг. Энгэж ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрт байдлыг алдуулснаас болж зүрхний хэм алдалт үүсдэг.

Архи ба Зүрхний дутагдал

Этанол өндөр тунгаар шууд зүрхийг гэмтээх нөлөөтэй байдаг. Архаг-хүнд зэргийн архины хэрэглээ нь бидний сайн мэдэх “архины кардиомиопати” өвчнийг үүсгэдэг. Америкийн нэгдсэн улсад Нийт ишемийн бус тэлэгдэлийн кардиомиопати өвчний 1/3 нь архины кардиомиопати байдаг. Өдөрт 7 стандарт уулт буюу 90 грам спиртийг хамгийн багадаа 5 жилийн турш хэрэглэх нь архины кардиомиопати өвчин болон Зүрхний дутагдал үүсэлтийн эрсдэл болдог. “Архины кардиомиопати” өвчтэй хүмүүс архи хэрэглэхээ бүрэн зогсоогоогүй бол 4 жилийн дотор нас барах эрсдэл >50% дээш байдаг.Иймд: Энэ нь Урт хугацаанд-хүнд зэргээр архи хэрэглэдэг хүмүүсийн дундах үхлийн нийтлэг шалтгаан болж байдаг. Хамгийн чухал нь Архины хэрэглээнээс татгалзах, болон зүрхний дутагдалын эмчилгээ нь зүрхний үйл ажиллагааг сайжруулж өгөх төдийгүй өвчний явцыг сайжруулдаг. Хичнээн байж боломгүй ч гэсэн, Урт хугацаанд-дунд зэргээр архи хэрэглэх нь илэрхийгээр зүрхний дутагдал үүсэх эрсдэлийг бууруулж байна. Хуучны кохерт судалгаануудад: Архины хэрэглээ нь зүрхний дутагдал үүсэх эрсдэлийг бууруулж өгж буй бий даасан хүчин зүйл гэж бичигдсэн байна. Саяхны 1 Мета-анализ судалгаанд: Дунд зэргээр архи хэрэглэх нь Зүрхний дутагдал үүсэх эрсдэлийг 10%-20% - аар бууруулж байсан.

Архи ба Артерийн даралт ихсэлт

Архаг архины хэрэглээ нь тунгын хамааралтайгаар цусны даралтыг ихэсгэдэг. Урт хугацаанд-хүнд зэргээр архи хэрэглэх нь эргэж засарч болох артерын даралт ихсэлтийн хамгийн их тохиолдох шалтгааны нэг юм. Дэлхий даяар, тохиолдож буй нийт артерийн даралт ихсэлтийн 16%-нь архи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна. Америкийн дараот ихсэлтийн нийгэмлэгээс анхааруулж буйгаар өдөрт >2 стандарт уултаас дээш хэмжээгээр архи хэрэглэх нь Өндөр хэмжээтэй-Артерийн даралт үүсэх эрсдэлийг ихэсгэдэг.Цаашлаад, 1 эсвэл 2 стандарт уулт дээр нэмэгдэх стандарт уулт бүрт артерийн даралт 1,5 мм Hg даралтаар өсдөг. 2-4 долоо хоног хүртэлх хугацаанд архи огт хэрэглэхгүй байх, эсвэл аажмаар бууруулвал, Архинаас үүдэлтэй артерийн даралт ихсэлт ул мөргүй эмчлэгддэг.

Америк улс, Япон, Солонгос зэргийг хамруулсан Мета-Анализ судалгаанд: Архины тун хэмжээ ба Артерийн даралт ихсэлт хоорондоо шугаман хамааралтай гарсан. Тодруулбал: Өдөрт 50 грам буюу 4 стандарт уулт хэрэглэж буй өвчтөнүүдэд артерийн даралт ихсэх харьцангуй эрсдэл 1,7 байсан. Харин Өдөрт 100 грам архи хэрэглэж буй хүмүүст 2,5 харьцангуй эрсдэлтэй байсан. Америкийн нэгдсэн улсын хүн амын дунд 7 хоногт >14 дээш стандарт хэрэглээтэй үед: уг архины хэрэглээний хэв маяг нь артерийн даралт ихсэлтийх нь бие даасан эрсдэл болж байсан. Хар эрэгтэй хүмүүст Артерийн даралт ихсэх өндөр эрсдэлтэй байсан. Ази хүмүүсийн хувьд архыг хэтрүүлэн хэрэглэх үед артерийн даралт ихсэх хандлагатай байсан. Эмчийн эрүүл мэндийн судалгаанд: Нийт 28,848 эмэгтэй болон 13,455 эрэгтэй хүмүүсийг хамруулан дунджаар 11-22 жилийн туршид дагаж судалсан.Тус бүрт нь архины тун ба артерийн даралтын хоорондын хамаарлыг үнэлсэн. Судалгаагаар: эмэгтэйчүүдийн хувьд-j-хэлбэрт муруй гарсан бол эрэгтэйчүүдийн хувьд шугаман хэлбэрийн муруй ажиглагдсан. Тодруулж хэлбэл: Эмэгтэйчүүдийн хувьд өдөрт >4 стандарт уулт дээш байх нь артерийн даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлж байсан. Харин Эрэгтэйчүүдийн хувьд өдөрт 1 болон >1 дээш стандарт уулт байх нь артерийн даралт ихсэх эрсдэлийг бий болгож байсан.

Газар дундын тэнгисийн хүмүүсийн дунд хийгдсэн судалгаанд: Пиво болон Архийг хэрэглэх нь артерийн даралт ихсэх өндөр эрсдэл болж байсан. (Вино бусад). Зураг 6 харна уу.

image

Архины хэрэглээний төрөл ба тунгын хэмжээ Артерын даралт ихсэлтэнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан. Liquor-архи

Гэсэн хэдий ч, улаан вино нь шууны артерийн даралтыг дунд зэргээр ихэсгэж, харин аортын төвийн артерийн даралтыг бууруулж байсан. Цаашлаад хэлбэл: Хэрэв виног хоолтой хэрэглэвэл, Шууны артерийн даралтыг ихэсгэх нөлөө нь арилдаг.

Архи ба тархины цус харвалт

Хүнд зэргийн архины хэрэглээ болон архаг архинд донтолт нь тархины цус харвалтын бий даасан эрсдэлт хүчин зүйл болж өгдөг. Иймээс, Ихэнх судалгаанд: Хөнгөн-дунд зэргээр архийг хэрэглэх нь ишемический харвалттай J-хэлбэрийн хамааралтай болохыг тогтоосон. Харин хүнд зэргээр хэрэглэх нь тархины цус харвалтын эрсдэлийг ихэсгэж байсан. Зураг 7 харна уу.

image

Өдөрт хэрэглэх архины тун хэмжээ ба ишемичиский харвалтын хамааралыг харуулсан. Odds ratio-Тохиодолын боломж заана.

Саяхны судалгаанд: 47,000 япон эмэгтэйчүүдийг дунджаар 17 жилийн туршид дагаж судалсан: Судалгаагаар Долоо хоногт 300 гр буюу 21 стандарт уулттай байх нь тархины цус харвалтыг 2 дахин ихэсгэж байсан. Америкийн харвалтын холбооноос гаргасан удирдамжинд: Хэрвээ Хүнд зэргийн архичид түр зуурын ишемический харвалттай эсвэл ишемический харвалттай байвал, архины хэрэглээг шууд зогсоох эсвэл бууруулах ёстой гэж зөвлөмжилсөн. Түүнчлэн: Эрэгтэйчүүд өдөрт 2 стандарт уултаас их байх хэрэггүй, эмэгтэйд өдөрт 1 стандарт уултаас их байх хэрэггүй гэж зөвлөмжилсөн.

Архи ба Чихрийн шижингийн

Ихэнх судалгаануудад: Байнгийн хөнгөн-дунд зэргийн архины хэрэглээтэй байх үед 2 хэлбэрийн чихрийн шижинээр өвчлөх эрсдэл 30%-40% буурдаг.(Ямар төрлийн согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамааран). Эмчийн эрүүл мэндийн 12 жилийн турш дагасан судалгаанд: Хөнгөн-дунд зэргийн архины хэрэглээтэй байх үед 2 төрлийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулж байсан. Гэсэн хэдий ч, Өндөр тунгаар архи хэрэглэх үед дээрх үйлчлэл алга болж байсан. (Өдөрт >4 стандарт уултаас их байх үед). Зураг 8 харна уу.

image

Ерөнхийдөө, Чихрийн шижинтэй хүмүүсийн дунд дунд-зэргээр архи хэрэглэх нь зүрхний титэм судасны өвчнөөс сэргийлж, хамгаалж байсан. Архи ба бодисын солилцооны хамшинж үүсэх эрсдэл хоорондоо J-хэлбэрийн муруйн хамааралтай байсан. Тодруулж хэлбэл, тогтмол хөнгөн-дунд зэргийн архины хэрэглээтэй үед бодисын солилцооны хамшинж бага давтамжтай тохиолдож байсан.Дээрх хамаарал Итали-улсын хөгшин хүмүүсийн дунд мөн л адил ажиглагдсан. Энэ судалгаа нь метанализ судалгаагаар батлагдсан. Эмэгтэйчүүд өдөрт <20 грамаас бага спирт хэрэглэх мөн Эрэгтэйчүүд өдөрт <40 грамаас бага спирт хэрэглэх нь бодисын солилцооны зүй зохистой нөлөөтэй байсан. Америкийн диабетын холбооноос зөвлөмжилдөг: Чихрийн шинжинтэй эрэгтэй өвчтөн өдөрт <2 бага стандарт уулт, Чихрийн шижинтэй эмэгтэй өвчтөн өдөрт <1 бага стандарт уулттай байх хэрэгтэй.

Зүрх судасны тогтолцоог хамгаалах механизм

Ямарч согтууруулах ундааны гол идэвхитэй хэсэг бол этанол юм. Согтууруулах ундааны уг өвөрмөц бүрэлдэхүүн хэсэг нь тун болон хэрэглэх хэв маягаасаа хамаараад эрүүл мэндэд ач тустай нөлөө эсвэл хордуулах нөлөөг үзүүлж чадах анхдагч хүчин зүйл болдог. Олонч тооны шинжлэх ухааны баталгаануудын санал болгож буйгаар: Хөнгөн-Дунд зэргийн архины хэрэглээ нь магадгүй инсулины мэдрэмтгий чанарыг сайжруулж, өндөр нягтралтай липопротейнийг ихэсгэж, үрэвслийг бууруулж, адипонектинийг ихэсгэж, мөн эндотель эсийн үйл ажиллагааг сайжруулдаг. Зураг-9 харна уу.

image

Дунд зэргийн архины хэрэглээ нь хэрхэн зүрх судасны өвчнөөс хамгаалдаг вэ? Гэдгийг харуулах боломжит механизм.

Архины тун болон өндөр нягтралтай липопротейн хоорондоо шугаман хамааралтай нь тогтоогдсон. Түүнчлэн архины хэрэглээ ба липопротейний хэмжээ хоорондоо шугаман хамааралтай байсан.(Өндөр тунгаар этанол хэрэглэх үед өндөр нягтралтай липопротейн ихсэж байсан). Гэсэн хэдий ч, өндөр нягтралтай липопротейний тоо хэмжээ ба архины тун хоорондоо U хэлбэрийн муруй хамааралтай байсан. (Долоо хоногт 7-13 стандарт уулттай хүмүүсийг огт уудаггүй, эсвэл хүнд зэргээр уудаг хүмүүстэй харьцуулахад бага тоотой өндөр нягтралтай липопротейнийг агуулж байсан).Хөнгөн-дунд зэргийн архины хэрэглээ нь зүрхний титэм судасны кальцийн хуримтлалаас хамгаалж чадахгүй байсан. Гэсэн хэдий ч, Хүнд зэргийн архины хэрэглээтэй (Виски, Пиво) нь Титэм судасны кальцын хуримтлалыг ихэсгэж байсан. Харин “Вино” нь зүрхний титэм судасны кальцын хуримтлалд ямарч нөлөөгүй байсан.Зүрх судасны эрсдэлийг үнэлэх олон үндэстэнг хамруулсан 1 агшингийн судалгаанд нийт 14,618 хүнийг хамруулсан. Уг судалгаагаанд: Өдөрт <60 грамаас бага спирт хэрэглэж байх нь захын судасны склероз үүсэх эрсдэлийг бууруулж байна. Харин >60 грамаас илүү спирт хэрэглэх нь илүүтэйгээр артеросклерозыг үүсгэж байна. Үрэвсэлт өвчний үед CRP (C-reactive) уурга ба архи хооронд нь хамааруулж судалсан: Дунд зэргийн архины хэрэглээтэй байхыг бага зэргийн архины хэрэглээтэй байх үетэй харьцуулж үзэхэд CRP-ийн хэмжээ бага байсан. Үүнээс үндэслээд: Дунд зэргийн архины хэрэглээтэй байх нь магадгүй үрэвслийн эсрэг үйлчилдэг. Үрэвслийн эсрэг үйлдэл нь зүрх-судасыг хамгаалах нөлөө үзүүлдэг байх гэсэн таамаглалыг бий болгосон. Хамгийн чухал нь Дунд зэргийн архины хэрэглээ буюу (1 эсвэл 2 стандарт уулт) нь инсулины мэдрэг чанар болон глюкозын метаболизмыг ихэсгэж, энэ үйлдэл нь 12-24 цаг хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Этанол нь инсулины мэдрэг чанарыг ихэсгэж, энэ нь цаашид өөхний адипоцит эсээс чөлөөлөгдөх өөхний хүчлийг дарангуйлж, мөн адипонектиний түвшинг ихэсгэдэг. Ингэснээр араг ясны булчингийн эсийн доторх митохондридод явагдах крибсийн циклд шаардлагатай өөхний хүчлийг бууруулдаг. Үүний үр дүнд глюкозын метаболизм түргэсдэг. Өдөрт 1 эсвэл 2 стандарт уулт нь Триглицеридийн хэмжээг 7%-10% аар бууруулдаг мөн Хэвлийн таргалалтыг бууруулдаг. Гэсэн хэдий ч, Хэвлийн таргалалт болон Триглицеридийн хэмжээ архины тунтай шууд хамааралтай. (Өндөр тунгаар архи хэрэглэвэл Триглицеридын түвшин ихсэнэ).Улаан вино нь полифенолоор баян байдаг. Полифенол нь исэлдэлтийн эсрэг, үрэвслийн эсрэг, судасны ханын өөхөн товруужилтийн эсрэг үйлдэлтэй байдаг.Үнэндээ, олон тооны жижиг санамсаргүй туршилт судалгаануудад дараах зүйлийг олж тогтоосон: Бусад согтууруулах ундааг бодход Вино нь Инсулины тэсвэржилтийн эсрэг сайн нөлөөтэй, эндотель эсийн үйл ажиллагаанд тустай байсан. Сүүлийн үеийн судалгаанд, Өдөр бүр 275 мл спиртний хольцгүй улаан виног ууж хэрэглэсэнээр систолын даралт болон диастолын даралт буурсан. (Азотын оксидийн түвшин судсанд ихэссэнээс болж).Өөр нэг саяхны судалгаанд: Улаан вино, шар айраг, архи 3-ийн исэлдүүлэх нөлөөг харьцуулж судалсан. Зөвхөн улаан Вино л Хэт исэлдэлтээс үүдэлтэй стресснээс судсыг хамгаалж байсан. Түүнчлэн, артериолын хөшүүн байдлыг түр хугацаанд ихэсгэж байсан.

Олон үндэстэн ястны дунд зүрх судасны хамгаалах нөлөөлөл харилцан адилгүй байв.

Олон үндэстэн ястны дунд хөнгөн-дунд зэргийн архины хэрэглээ зүрх судасны тогтолцоог хамгаалж буй нөлөөлөл нь яг таг хоорондоо адил үр дүнтэй биш гэдэг нь олон тооны судалгаануудаар тогтоогдсон. “Зүрх хооронд” гэсэн нэртэй судалгаанд: Нийт 27,000 мянган хүмүүсийг хамруулсан олон улсын тархвар зүйн судалгаа хийгдсэн. Уг судалгаагаар-Тогмол архины хэрэглээтэй хүмүүсийн дунд 2 хүйсэнд хоёуланд нь зүрхний шигдээс үүсэх эрсдэл буурсан. “Зүрх хооронд” судалгаанд нийт 50 өөр улс үндэстэнгүүд багтсан ба тогтмол архины хэрэглээ нь зүрхний шигдээс үүсэх эрсдэлийг 14%-аар бууруулсан. Гэсэн хэдий ч, Энэтхэгт хийсэн кохерт судалгаанд дээрх үр дүн гараагүй. 4465 хүнийг хамруулсан сүүлийн үеийн кохер судалгаанд: Архи тогтмол хэрэглэгч нь огт архи хэрэглэдэггүй хүмүүсийг бодвол зүрхний титэм судасны өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй байсан. Дүгнээд хэлбэл, Хөнгөн-Дунд зэргийн архины хэрэглээ нь хятад хүмүүсийн дунд зүрх-судасны тогтолцоог хамгаалах нөлөөгүй байсан.

Ухаалаг, зүй зохистой архины хэрэглээний хэв маяг, тун хэмжээ, согтууруулах ундааны төрөл

Хөнгөн-Дунд зэргийн архины хэрэглээ гэдэг ойлголтын стандарт тодорхойлолт нь “эмэгтэй хүмүүсд өдөрт 1 стандарт уулт, эрэгтэй хүмүүст 2 стандарт уулт” байхыг хэлнэ. Согтууруулах ундааны төрөл дотроос, улаан вино нь өвөрмөц архины бус төрлийн нэгдэлийг агуулдаг ба энэ нэгдэл нь эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Ялангуяа, Зүрх судасны өвчний асуудалд.Архидан согтуурах гэдэг нь хэт их хэмжээний архи хэрэглэх буюу (>5 стандарт уултыг ердөө хэдхэн цагийн дотор хэрэглсэсэн) тохиолдолыг хэлнэ. Хэт их хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг хордуулах нөлөөтэй байхаас гадна нас баралтын эрсдэлийг 2 дахин ихэсгэж өгдөг. Тохиолдолын архидан согтууралт нь хөнгөн-дунд зэргийн архины хэрэглээний үед гардаг зүрх судасны хамгаалах нөлөөлөлийг үгүй хийж, сулруулдаг. Жш: Газар дундын тэнгисийн хүмүүсийн уламжлалт соёлд: Өдөр бүрийн Том хэмжээний махан хоолноос өмнө болон хоолон дээр архи хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй нь судлагдсан. Магадгүй өдрийн цагаар хоолондоо архи хэрэглэж буй тохиолдолын эрүүл мэндэд ач тустай нөлөө нь хөнгөн-дунд зэргээр архи хэрэглэж байгаатай холбоотой. Цаад угтаа: Этанол нь хоолны үед үүсэж буй глюкозын огцом өсөлтийг бууруулж, үрэвслийг дарангуйлж өгдөг байж болох юм.Эцэст нь хэлхэд: Архийг өдөр бүр, дунд зэргийн тунгаар хэрэглэх үед л эрүүл мэндэд сайн нөлөөгөө үзүүлж байна. (Яг л өдөр тутмын дасгал шиг хийж байж). Хамгийн гол баталгаа нь хөнгөн-дунд зэргийн архи хэрэглээтэй байх үед үүсэх эрүүл мэндэд тустай нөлөө нь ерөнхийдөө 24 цагийн дотор л идэвхитэй байдаг.

Анхааруулга ба Сэрэмжлүүлэг

Артеросклерозын эрсдэлийн судалгаанд: Хүмүүс Дунд зэргийн архины хэрэглээтэй байх нь аюулгүй, донтуулах эрсдэл багатай, архины улмаас үүсэх асуудалруу чиглэх сөрөг үр дүнлүү хөтөлдөггүй гэдгийг судалж тогтоосон. Гэсэн хэдий ч, бусад судалгаанууд: Архи огт хэрэглдэггүй хүмүүс 1 удаал ууж эхэлсэн л бол, эдгээр хүмүүсийн хэн нь аюултай архины хэрэглээний хэв маягруу шилжихийг урьдчилан сайтар таамаглах боломжгүй байна гэдгийг онцолж харуулсан байдаг. Үнэн хэрэгтээ, байнгийн архины хэрэглээтэй байх нь “яг л гулгамтгай налуу шиг” ихэнх хүмүүс аюулгүйгээр жолоодож чадахгүй байгаа нь харагдсан. Ийм учраас, Америкийн нэгдсэн улсын зүрх судасны холбооноос: Хэрэв та архи огт хэрэглэж үзээгүй л бол, бүү эхэл гэж зөвлөмжилдөг. Цаашлаад хэлбэл: Америкт 16 сая хүн архины буруу хэрэглээтэй, мөн архины хамааралтай гэдэг шалгуурт бүрэн тохирсон. Үүнээс 15 сая нь архинаас татгалзуулах урт хугацааны дэмжих эмчилгээ хийлгэсэн. Хүнд зэргийн, урт хугацаанд үргэлжилсэн архины хэрэглээтэй байх нь олон тооны хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэдэг. Ялангуяа, Хоол боловсруулах замын хавдар, элэгний хавдар. Нэмэлтээр, эмэгтэй хүмүүст, хөнгөн-дунд зэргийн архины хэрэглээтэй байх нь хөхний хавдар тусах эрсдэлийг ихэсгэдэг. Бид санамсаргүй туршилт судалгаанаас гарж авсан, архины асуудал үүсэхийг урьдчилан тааварлаж чадах судалгааны өгөгдөлтэй болох хүртэл, эмч өвчтөнд зүрх судасны өвчнөөс сэргийлж, хамгаалах арай өөр аюулгүй аргыг зөвлөмжилдөг байх дээр онцгой анхаарах шаардлагатай.