Б.Мөнхбаатар: Дагуул хотуудын шугам сүлжээний зураг ирэх жилээс тодорхой болно

Aдмин / Нийгэм

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай хот байгуулалтын талаар ярилцлаа.

-Салбарын яамны зүгээс хот төлөвлөлтөд онцгой анхаарч ажиллахаа та мэдэгдсэн.Эндээс ярилцлагаа эхэлье?

-Нийслэл хотын хүн амын төвлөрлийг сааруулах, иргэдээ хямд, түрээсийн орон сууцаар хангах, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд эрчимтэй өрнөж байна. Энэ үед яам эхнээс нь дуустал хяналтаа тавьж, ирээдүйгээ харсан шийдлүүдийг тусгах шаардлагатай. Нийслэл хотоо цэгцэнд нь оруулж чадвал дараа дараагийн бүтээн байгуулалт тэр дундаа Майдар, Шинэзуун мод хотуудын бүтээн байгуулалт эхнээсээ зөв зарчмаар явна гэсэн үг. Тийм ч учраас манай яам бусад мэргэжлийн байгууллагуудтай нэг нүдээр харж, ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

-Шинэзуунмод, Майдар хотуудын бүтээн байгуулалтын ажилтай та газар дээр нь очиж танилцсан. Эдгээр хотуудыг байгуулахад юун дээр анхаарч ажиллах вэ?

-Хот байгуулна гэдэг цаасан дээр зураад гаргачихдаг үйл явц биш. Бодит судалгаа, тооцоо, мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмж дээр үндэслэж байж хийгддэг ажил. Зөвхөн дан ганц хот бус зэргэлдээх хот суурин газруудыг тооцоолон, хамтад нь хөгжүүлэх шаардлагатай. Тэгэхээр усны нөөц, инженерийн шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэр, дулааны шийдэл, цэвэрлэх байгууламжийн тоо, байршил зэрэг суурь судалгааг зайлшгүй хийх шаардлагатай.

-Шинэ зуунмод хот Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж чадах уу?

-Улаанбаатар хотын задралыг шинэ хот төлөвлөлттэй уяж, харж үзэх нөхцөл байдал бий болсон. Үүний эхлэл болох Хөшигтийн хөндий дэх шинэ нисэх буудал баригдаж, ашиглалтад орох гэж байна. Онгоцны буудлыг тойрсон үйлчилгээ болон тээвэр ложистик явна. Дараа нь Богдхаан төмөр замын трассыг энэ хөндийгөөр явуулснаар Хөшигтийн хөндийд эхний ээлжинд тээвэр ложистик онгоцны буудлыг дагаж бий болно. Цаг хугацаа шаардана л даа. Маш их судалгаа хийгдэнэ.

-Энэ хот хэзээ байгуулагдаж дуусах вэ?

-Хөшигтийн хөндийн нисэх буудлыг дагасан Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулах шийдвэр Их хурлаас гарсан. Энэ хот өнөө маргаашдаа, нэг жилийн дотор Монгол гэрийг барьж, буулгаж байгаа юм шиг баригдчихгүй ээ. 30 гаруй мянган хүн амтай хотыг байгуулахын тулд доод тал нь 10-аас 30 жил бүтээн байгуулалт хийгдэнэ. Хөшигтийн хөндийн Онгоцны буудлаас найман км-ийн зайтай Зуунмод хот байгаа. Энэ хотыг цаашдаа төлөвлөлтийн хүрээ дэх хөгжлийн асуудлыг цогцоор нь харах ёстой. Зуунмод хотын цаана Майдар хот байгуулах шийдвэр мөн гарсан. Сэргэлэн сумын газар нутаг болох Хөшигтийн хөндийд байгуулагдах хотын ирээдүйн төвлөрлийг цогцоор авч үзэх ёстой. Ингэхийн тулд усны асуудлаас эхлэнэ. Хөшигтийн хөндийд цаашдаа 200-300 мянган хүн амтай, үйлчилгээ, аж ахуй нэгжүүдтэй болно. Ингэхийн тулд усны нөөц хүрэлцэх үү, инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрүүд нь хаана байхав, Шинэ Зуунмод хотод дулааны станц байх ёстой юу, дулааны шийдэл байх уу, давхар сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд явах ёстой юу, цэвэр усны нөөцөөсөө хамаарч цэвэрлэх байгууламж нь дундаа нэг байх уу, хоёр талдаа байх уу гээд суурь судалгаануудыг зайлшгүй хийх ёстой. Ингэж өргөн өнцгөөр харж, эх үүсвэрүүдээ олж, инженерийн шугам сүлжээг цогцоор нь харж байж, зураг төслүүдээ хийж хөрөнгө оруулалтыг үе шаттай эхнээс нь хийх хэрэгтэй. Газрын доор маш олон ажлууд хийгдэж байж байшин босно. Яриад л маргааш нь байшин барьдаг юм байхгүй.

-Газрын доорх дэд бүтцүүд хийгдсэний дараа ямар ажлууд хийгдэх вэ?

-Төмөр зам, авто замын сүлжээг шийднэ. Онгоцны буудлаас Майдар ороход Зуунмод хотоор дайрах уу, урд талаар нь гарах уу, ямар замууд байх уу гээд замтай нь сэтгэнэ. Үүний дараа эдийн засагтай нь бодох ёстой. Монгол Улсын хотуудаас Улаанбаатар хот бол үйлчилгээний хот. Үйлдвэр бараг байхгүй. Барилгын материалын ганц хоёр үйлдвэр, арьс ширний 27 үйлдвэртэй. Тиймээс Хөшигтийн хөндий дэх хотын эдийн засаг, ажлын байрыг бий болгохыг тулд ямар бизнесүүд бий болж, хэн очиж ажиллах вэ гэдгийг цогцоор нь харах ёстой. Энэ хотод тээвэр ложистикийн бизнес явж, тэр төвлөрлүүд бий болно гэж ойлгож байгаа. Давхар аялал жуулчлалын бизнесүүд ч явна. Зуунмод хотын төлөвлөлт үүнтэй уялдаж явна.

-Тээвэр ложистикийн хөгжил нь хөшигтийн хөндийн нисэх буудалтай уялдаад явах байх. Аялал жуучлал нь хэрхэн хөгжих вэ?

-Энд угсаатан зүйн музей барих төлөвлөгөө бий. Цаашаа Манзуширийн хийд шинэчлэгдэх төслүүд явж байгаа учраас тэндэхийг гадаадын болон дотоодын жуулчид үзэж хараад цаашаа Майдар, Тэрэлж рүү явдаг аялал жуулчлалын бүс нутаг болох төлөвлөгөө бий. Ингэхийн тулд энэ хотод ямар ямар үзвэрүүд бий болгож, үүнийг дагасан ямар бизнесүүд бий болох вэ гэдгийг газрын дээрх дэд бүтэцтэйгээ уялдуулж зурж өгч, ажлуудыг эхлүүлэх ёстой. Одоо бид Майдар хотыг төлөвлөж байгаа. Усны судалгаанууд эхнээсээ хийгдэж эхэлж байна. Эдгээр газрууд ямар ч инженер дэд бүтэц байхгүй газрууд. Энэ хөндий Сэргэлэн сумын газар нутгийн нэгээхэн хэсэг. Одоо энэ ажлыг эхлүүлэхийн тулд орон нутагтайгаа хамтарч, хандлагаа өөрчлөхөөс эхлээд баг болж, цогцоороо нэг бодлоготой байж, инженерийн шугам сүлжээний шийдэл болон зургуудыг гаргасны дараа, хөрөнгө оруулалтын бодлогыг хийж байж энэ хөндийн ажлууд явна. Социалист системийн үед Монгол Улс бүх 60 гаруй, хот суурингуудаа барьсан. Тэр үед яаж барьсан бэ гэвэл нэг намын тогтолцоотой, төлөвлөгөөтэй байсан учраас нэг бодлогоор бүх нөөцийг цуглуулж, зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг хийж, эмх цэгцтэй нэг бодлоготой хийсэн. Өнгөрсөн 30 жилд бүх юм задарсан. Цэвэр, бохир усны эх үүсвэр нь гэхэд манай яамны төсөвт яваад байдаг, Дулаан цахилгааны эх үүсвэр нь Эрчим хүчний яаманд, зам нь Зам тээврийн яамандаа яваад байдаг. Харин газар нутгийг сум аймаг нь өөрсдөө олгодог. Энэ эрсдэлийг тооцож, нэг баг болж, цогцоор нь харж, их бүтээн байгуулалтуудыг хийх хэрэгтэй.

-Бүтээн байгуулалтын ажил нь хэзээнээс эхлэх вэ?

-Зураг төслөөсөө эхэлнэ. Шинэ Зуунмод хотын хэсэгчилсэн төлөвлөлтийг хийж эхэлж байна. Төлөвлөлт бол газрын дээрх нь. Газрын доорх ертөнцийн эх үүсвэр болох шугам сүлжээ огт яригдаагүй байгаа. Ирэх хоёр жилд газрын доорх ертөнцөө төлөвлөж, хаана усны нөөц байна гэдгээс эхлээд төлөвлөлтөө хийнэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг байдаг. Газрын доорх ертөнцөө судлаад, гаргаж ирсний дараа байшингийн зургууд зурагддаг. Эдгээр ажлуудыг өмнөх Засгийн газрууд үе шаттай эхлүүлээд явж байсан. Одоо салбар дундын уялдааг бэхжүүлж, орон нутагтайгаа нэг ойлголттой болоод 2020 оны төсвийн тодотголд энэ хөндийд баригдах хотын зургийг тавиулна. Ирэх жилийн өдийд тодорхой зургийн үндэслэлүүдтэй болчих юмсан гэж зорьж байна.

-Энэ төслийн тооцооллыг манай мэргэжилтнүүд өөрсдөө хийх үү?

-Тэгнэ. Төр засгийн байгууллагуудаа ч дайчилна. Салбар дундын хүмүүсийг дайчилна. Зургийн төлөвлөлт хийдэг компаниудтай ч хамтраад явна.

-Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцсан гэсэн. Ямар бодолтой байгаа вэ?

-Ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг хийнэ. Үүний дараа газрын доорх ертөнц болох шугам сүлжээ рүү орно доо. Ерөнхий төлөвлөгөөгөөр бол зөвхөн нэг хэсгийг төлөвлөсөн байна лээ. Гэтэл уулын цаана нь байдаг Зуунмод хотоо яах уу, Майдар хотыг яах вэ, Сэргэлэн сумын төмөр зам яаж явах юм гээд Хөшигтийн хөндийг цогцоор нь харах зайлшгүй шаардлага бий. Хүссэн хүсээгүй онгоцны буудал хөшигтийн хөндий рүү нүүгээд ирлээ. Задрал явахаас аргагүй болж байна шүү дээ. Тэгэхээр бид зүй тогтлыг зөв төлөвлөж, үе шаттай ажлуудаа хийж, ажлын байрыг бий болгож, хүмүүсийн амьдрах орчинг бий болгохоос өөр аргагүй. Майдар хот ч энэ төлөвлөгөөгөөр явах ёстой.

-Ер нь задралыг бүрэн утгаар нь хийхийн тулд дахин хэд хэдэн хотыг байгуулах асуудал бий шүү дээ?

-Тийм ч их хот байгуулахгүй. Бид 3.5 сая хүн амтай. 20 жилийн дараа таван сая л болох юм билээ. Монгол Улс газар нутгаараа дэлхийд томдоо ордог. Тиймээс ажлын байраа дагаж, Өмнийн говьд баригдаж байгаа уул уурхай дагасан жижиг хотууд нь ямар түвшинд байх вэ гэдгийг ярина. Мөн Дархан Эрдэнэт хотууд нь ямар түвшинд байх юм гээд ажлын байр хаана байх вэ гэдгээ бодож, үе шаттайгаар явуулна.

-Ханбогдыг хот болгох асуудал бий шүү дээ?

-Оюу толгой ажиллаж байгаа нөхцөлд Ханбогдыг зайлшгүй хот болгох асуудлыг харах ёстой. Мөн усны нөөцийг нь давхар харах хэрэгтэй. Ер нь Ханбогд хотын тэргүүлэх чиглэл нь уул уурхай. Тиймээс 15-20 мянган хүн амтай хот байна гэж бодлогыг нь гаргах ёстой. Түүнчлэн Цогтцэций, нефтийн үйлдвэрийг дагасан Алтанширээ хэдэн хүнтэй ямар хот байхыг нь үе шаттайгаар төлөвлөх ёстой.

-Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг мөн танай яам дээр явж байгаа?

-Энэ асуудлыг судалж байгаа. 20 жилийн дараа таван сая болох хүн амыг ажлын байраар хаана бий болгохыг зөв төлөвлөж, тэнд нь байгаа болон байгуулагдах хот сууринг яаж төлөвлөх вэ гэдэг асуудал байна.

ӨДРИЙН СОНИН dnn.mn БАЯРХҮҮГИЙН АМАРТҮВШИН


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:35:58

2r3oJU http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [192.82.66.37] 2020-07-30 02:24:54

tolgoid n yu bn ve gdg n chuhal sht bolovsroltoi ajliin turshlagatai hamgiin gol n setgeltei bh n chuhal. ene huniig eldev JDV tender avsan gj er sonsoj bgaaguim bni. huniig bie haa tsarai zuseer n ih doromjloh yuma oorsdoo ymar yum suuj bgaa bol helee beluudhiin orond huruugaa hodolgoj ajil hiij amidraarai zaluus min

зочин [115.65.47.30] 2020-07-29 14:14:03

Сайд дарга болохоороо өөрийнхээ өссөн газартаа бүх хөрөнгө мөнгийг зарцуулах гэж зүтгэх нь дов жалганы үзэл үү? Энэ хүн өөрөө Төв аймгийн Зуунмодод өссөн юм биш үү? тэгээд л шинэ зуунмод, майдар хот гээд л зүтгээд яриад байна уу?

Зочин [66.181.161.102] 2020-07-30 15:28:27

Голь алтайн жалайр овгийн хун

100 [66.181.180.217] 2020-07-29 12:36:20

Altaichuudiin uhaan siireg dee Amjilt

Зочин [139.5.217.146] 2020-07-29 10:08:17

Уран барилгын академи байгуулаач. Дагуул хотоо уран барилгаар түлхүү төлөлөөч

....... [139.5.217.146] 2020-07-29 10:00:45

Цементийн үнэ буурчихвал орон сууцны үнэ буурч агаарын бохирдол буурна. Бас түгжрэлээс гаргах төгс арга төмөр зам

Зочин [139.5.217.146] 2020-07-29 09:58:40

Давхар цахилгаан шаттай барилга бариач бүхээг дотроо ороод 2 давхарт гардаг. Давхар дүүжин такси яаг ийм. Давхар дүүжин таксиг монгол улс анх санаачилна.

Зочин [139.5.217.146] 2020-07-29 09:57:13

Сайншанд руу хүнд жинтэй галт тэрэг явахаар суулт өгөх гээд байдаг. Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан гэж ярьдаг

Зочин [139.5.217.146] 2020-07-29 09:55:53

сайдаа анх сайншанд хотыг гүний чулуугүй газар байгуулсан

Зочин [192.82.66.37] 2020-07-29 09:41:37

Ajlaa meddeg said gj oilgood bgaa sain ajillaarai ih zuil huleej bgaa shuu ard irged

Zochin [172.56.42.7] 2020-07-29 08:38:46

Lam nar ene tos daasan bajirmagt ataarhdag genelee! Uchir n iim torhtei lam nar halttuurand zoosiig zugeer erhnii toogoor saviruuldag gene lee! Untaa seree 2 n medegdehgui odor shoniin zaag deer baidag deed zovhi n sulraltai kg tatmaar gahain tolgoi

I [202.126.90.127] 2020-07-29 08:05:48

Hun dorimjlohoos oor hiih ajilgui haltar atsnuud bh yumaa uursduu hiij buteesen yumgui hevtej bj

Зочин [64.119.20.104] 2020-07-29 07:52:56

Майдар гээд хуцаад бх юмаа энэ нэг явдаг жорлон !!! Гүзээтэй баас чинь !!!

Зочин [103.26.193.193] 2020-07-29 06:17:27

Ногоон Мөнхөөгөөс барилгын салбарт юу ч гарахгүй. Зөвхөн баас л гарна.

T [202.126.89.105] 2020-07-29 05:34:47

Daichin mundag hun dee. Amjilt husye

Zochin [202.55.188.82] 2020-07-29 05:27:28

TUVD HUN BNA

Зочин [192.82.66.37] 2020-07-29 03:28:23

munkhbaatariig said bolsond omnoh namiin darga nariin ued darga dagaj guigeed suga devshdeg bsn nohduud n booj uheh gj bgaan bn lee. Munhbaataraa duureg, niislel, yam geed olon jil ajillasan turshlaga zangaragaa gargaad ajlaa sain hiigeerei ard tumer naidaj bgaa shuu

Иргэн [43.242.243.92] 2020-07-29 03:21:29

Шинэ сайдын ажиллах хугацаа миний нас хоёр шинэ зуун мод хотын ажил эхлэх хугацааг гүйцэхгүй юм байна.

Зочин [202.21.99.42] 2020-07-29 03:20:37

Нүгэлийн нүдийг гурлаар будна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хаягдах зйлсийг яриад нэмэргүй

Ихээ [202.126.89.47] 2020-07-29 02:43:42

Монгол улсын хөгжлийн чухал салбарыг олон жил удирдан авч явж байгаа чадварлаг боловсон хүчинд ажилд нь амжилт хүсьe!

Нүүлгэх [103.229.123.150] 2020-07-29 02:42:18

Төв аймгийн төв эь шинэ Улаанбаатарын дотор нь орчихно. Тэгэхлээр Зуунмод хотыг Лүн рүү ч юм уу нүүлгэх хэрэгтэй болох уу.

И [202.126.89.47] 2020-07-29 02:37:23

Энж салбарт мэргэшсэн хүн бүх асуудлын голыг олж судалгаатай ханддаг тул хийж буй өжилд нь амжилт хүсьe

Kamalay [202.126.89.47] 2020-07-29 02:35:09

Дэмжиж байна амжилт сайдад

ikhamgalan [202.126.89.47] 2020-07-29 02:33:56

Chadwartai mundag hun gj hardag nudee olson tomilgoo bolson ikhiig hiij buteeh baih amjilt.

Irgen [202.55.188.88] 2020-07-29 02:27:25

Zuw demjij bn ajliin amjilt husey saiddaa.

Иргэн [50.7.142.180] 2020-07-29 02:26:50

БЗД-ийн засаг дарга байхдаа хийж бүтээе гэдэг хүн байсан. Сайд болоод бүүр ч их зүйл хийж бүтээнэ гэж бодож байна. Амжилт

Зочин [45.79.223.86] 2020-07-29 02:14:18

Ene huniig bayanzurh dvvrgiin zasag darga baihaas ni medne zaluu hun gehed daichin shiidemgii sanagdsan odoo ene salbaraa mundag avaad yavchih bhaa amjilt husie

Зөв [202.126.90.127] 2020-07-29 02:07:22

Шинэ хот барина байгуулна гэдэг мэдээж шууд цаасан дээр хийчихдэг ажил биш зарим нэг хүмүүс амархан юм ярих юмаа маш их судалгаа шаардагдана. Мөнхбаатар сайд харин ч туршлагатай хүн, барилгын салбарт шинэчлэл хийж чадах хүн дээ

Hana [192.82.67.27] 2020-07-29 02:04:50

Салбарын сайд, харин ч чадварлаг хүн тавигджээ гэж харж бгаа, хоттойгоо маш сайн уялдаж ажиллаж бгаа харагдсан

T [45.79.223.86] 2020-07-29 01:57:53

Ajil hiij bgaa hund hel am tasrahgui n medeej ter buhniig toolgui sain ajillah heregtei amjilt husii

g [103.14.38.10] 2020-07-29 01:51:26

66.181.190.bb chamaih hamt buudaad huunu duu,ta gantsaaraa az jargaltai amidrah yostoi yu? Yasan muuhai bodoltoi amitan be?

Зочин [202.126.90.39] 2020-07-29 01:49:53

Uls turiin tomilgoo yum daa.

зочин [103.212.116.122] 2020-07-29 01:13:03

энэ нөхөр намынхаа төлөө амиа өгөхөөс буцахгүй сэтгэлтэй нөхөр дөө.ийм адгийн новшнууд улс орны төлөө ажил хийнэ гэж үү.энэ мэтийн олон нөхөд энэ салбарт мөнхбаяр,бадамжунай,фортун батбаяр нар гарч ирээд юу бүтээж хийв дээ.зээл тусламж хөрөнгийн идэж уугаад цуслаж ханахгүй л ажлын нурааж өгчихөөд явсан шүү дээ.

Зочин [192.82.67.27] 2020-07-29 02:14:46

Тэр бухимдлаа энэ хүнд гаргах нь зөвүү? Буруу юу ? Оюун ухаант хүн та бодох л асуудал

Зочин [192.82.67.27] 2020-07-29 02:08:54

Битгий намчирхаад бгаач, ажил хийж бгаа нэгнээ арай дэндүү дайрахын

Зочин [202.131.238.98] 2020-07-29 00:38:59

МАХАН ТОЛГОЙ

Bold o [223.33.160.250] 2020-07-29 00:23:33

Gazar doorhi baiguulamj geh blgui dee...gazar door ertonts bguuldag saidttai yaj shine hot buteen bosgoh ve dee ..Monhbaataraa chi chadahgui bol ooroo ajilaa ogoo

boldod [192.82.66.37] 2020-07-29 03:04:53

baiguulamj ch gj bas helehgui l dee ih medegchee.

Зочин [64.119.21.186] 2020-07-29 00:34:42

усгүй газар дагуул хот байгуулах уу

Зочин [66.181.190.55] 2020-07-29 00:22:28

Хаана байнаа тэр 40 тэрбум евро чинь. УБ хотын дээд зэргийн бохирдолтой хөрсөн дээрээ буусан ажил ярь. Элэнцгийн чинь Майдар . Гэр хорооллоо нүүлгэ. Бүгдийг буудаад хөө

Зочин [192.82.66.37] 2020-07-29 03:22:10

Jenco handivaar 18terbum togrog irgedees avchaad teruugeeree 1 tal hoshoo bosgood orhison odoo teriigee eronhiilogchiin ner bariad hot baiguul gj shahaj bn. ene sdaa daraa n deelee nomornoo

Иргэн [202.9.46.241] 2020-07-29 00:22:26

Бүх их дээд сургуулийг яаралтай хотоос гаргаач тэгвэл түгжрэл эрс буурна

Зочин [202.9.46.241] 2020-07-29 00:20:55

Хорсон мөрөөдөл ярьж байхаа болиоч, бодит хийсэн зүйл алга уу

zochin [202.9.40.162] 2020-07-29 00:08:48

Odoo UB t bgaa TUTSee horoolol dororoos.avtobusni buudalaas zailuulj eg.Bairnuud dund turs avchirch taviad yvah gazargui bolj bn


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.