Зарим нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд өөрчилжээ

Aдмин / Нийслэл

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дараах замуудаг хааж авто зам болон шугам сүлжээний ажил хийгдэж байна.

Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хороо, “Их тойруу”-аас хойш чиглэлд “Дарь-Эх”-ийн 3,3 км авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсонтой холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн авто замыг хаана.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж”-ны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаатай холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд тухайн авто замыг хаана.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг дулааны шугам сүлжээний засвар хийхтэй холбогдуулан 8 дугаар сарын 1-2-нд түр хаах боллоо.

Иймд тус замуудаар зорьчдог нийтийн тээврийн хөдөлгөөнд зохицуулалт хийж буй талаар Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [59.153.87.52] 2020-07-30 00:21:42

зургийг нь тодорхой болгож өгнө үү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.