Инфографик: “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын танилцуулга

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

“ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ, ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ”

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4-т “Байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгалийн баялгийг арвижуулах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор байгалийн бүс, бүслүүрийн үндсэн шинж, иж бүрдлийг төлөөлсөн, экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт нутаг дэвсгэрийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ” гэж тодорхойлсны дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор 6 аймгийн 14 сумын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 9 газар нутгийг шинээр болон өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авлаа. Тогтоол батлагдсанаар Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 20.94 хувь боллоо.

image

Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулж Онон-Балжийн, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийснээр байгаль хамгаалагчийг нэмэх, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын тал, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтанцөгц сумын нутагт орших Ачит нуур-Дэвэлийн арлын, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар тусгай хамгаалалтад авснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулах эрх зүйн үндэслэл бүрдэж байна.

Тогтоолд тусгагдсан байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалтын үйл ажиллагааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу тухайн аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж ажиллана.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу шинээр болон өргөтгөлөөр байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 5 газар нутгийн хилийн заагийг тогтоолын хавсралтуудаар баталсан болно.

Улсын Их Хурлын Тамгын газар


Сэтгэгдэл

prednisone 20mg tablet [93.177.118.142] 2020-07-30 19:46:32

prednisone 20mg tablet https://bvsinfotech.com/

cost of prednisone at walmart [91.204.14.175] 2020-07-30 18:52:30

cost of prednisone at walmart https://bvsinfotech.com/

prednisone for sale next day delivery [193.202.81.93] 2020-07-30 16:53:28

prednisone for sale next day delivery https://bvsinfotech.com/

Jeanne [216.74.76.28] 2020-07-30 14:40:52

Due to this item, reading it was actually a pleasure. I have actually browsed many articles about the subject, besides this one can simply be matched up if you want to https://bringbackalan.com when it comes to premium. Keep up the desirable work, looking forwards to your publications.

5mg prednisone pill [95.85.69.152] 2020-07-30 10:00:06

5mg prednisone pill https://bvsinfotech.com/

mexican antibiotics for sale [91.222.236.138] 2020-07-29 21:23:15

mexican antibiotics for sale https://amoxycillin1st.com/

зочин [103.9.88.154] 2020-07-29 17:42:27

Хавсралтыг нь үзмээр байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.