"Ковид-19"-ын халдварыг зогсооход Хятад Улс бүх талаар туслахаа илэрхийллээ

Aдмин / Нүүр

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чай Вэнь Рүйг өчигдөр хүлээн авч уулзав.

Хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжин хөгжиж, олон бодит үр дүнд хүрч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгааг талууд харилцан илэрхийлж, цаашид олон хэлбэр агуулгаар хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хоёр тал санал солилцлоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын үеэр хүн төрөлхтөн аюулт халдварт өвчинтэй тэмцэж буй энэ хүнд бэрх цаг үеийг бүх нийтээрээ эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэн даван туулж чадна гэдэгт итгэл төгс байгааг илэрхийлээд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэг нь тусгаарлалт, эмчилгээний гол эмнэлгийн нэг болон ажиллаж байгаа энэ чухал хариуцлагатай үед эмнэлгийн хамгаалах хувцас, гутал, нүдний шил, шүүлтүүртэй болон нэг удаагийн амны хаалт, зайнаас халуун хэмжигч зэрэг эмнэлгийн хэрэгслийг БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас тусламжаар өгсөн нь манай цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид энэ хүнд цар тахлыг эрсдэлгүй даван гарахад маш том дэмжлэг болж байгааг онцлон тэмдэглэлээ.

Ноён Элчин сайд Чай Вэнь Рүй өнөөдөр хил хязгааргүй тархаж буй цар тахалтай тэмцэхэд хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмэн БНХАУ-д тусалсан явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлээд цаашид цар тахлын халдварыг зогсооход Хятад Улс бүх талаар туслахаа илэрхийллээ.


Эх сурвалж: Батлан хамгаалах яам


Сэтгэгдэл

Зочин [109.89.151.254] 2020-07-30 06:39:40

Малаа наад гарчигаа зев бичээчээ. Негее ядарсан улс оронд маань тахал гараад утсаар алдаж бна гэж бодлоо ш дээ. Дандаа гуйлга. Терд ажилдаг хумуус хамтын ажиллагаа гэдэг уг мэддэггуй юм уу.?

Зочин [139.5.216.77] 2020-07-29 18:15:05

Хүүк бүтэхгүй нөхөр гээд хэлээд байхад

Zochin [202.9.46.198] 2020-07-29 15:19:14

Manaixan xelj bichij bgaagaa jaaxan tsetslee.

zochin [202.55.188.42] 2020-07-29 13:44:57

bugdeeree eeljleed hyatadiin elching huleej avch uulzaad baihiin..chih uls manaihniig naash yavah zamiin zardal 21 honog karantiind baih zardaliig daaj baigaa gesen.elchibd ni talarhal ilerhiileh l baih daa

Зочин [66.181.161.43] 2020-07-29 13:25:46

Маш их баярлалаа. Манай 30.000 хонь юун дээрээ яваа вэ? Санаа зовмоор юм.

зочин [103.212.116.122] 2020-07-29 10:04:32

төрийн алба ч төрлийн алба болжээ.энэ нөхөр хүрэлсүхийн сургуулийн найз уу,нямдоржийн хүү гадаад харилцааны тнб даргаар очиж,нямдорж хүрэлсүхийн зөвлөх мөн ч хачин заваан юм хийж бгаа ноходыг шонд дүүжилж алахаас өөр яаалтай билээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.