БШУЯ: Хоёр настнуудыг элсүүлэхгүй

Aдмин / Боловсрол

Монгол улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд 309,670 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байгаа. Үүнээс 77,235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнууд.

Шинээр цэцэрлэгт элсэн орсон хүүхдүүд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөж эхэлдэг. Биеийн дархлаа сул байдаг хоёр настнууд өвчлөмтгий байдаг. Ингээд хичээлийн жилийн хугацаанд нийт хоёр настнуудын 60-70 хувь нь халдварт өвчнөөр өвддөг. Иймд хоёр настай хүүхдүүд халдварт өртөх эрсдэлтэй гэж үзэж байгаа.Мөн боловсролын талаас аваад үзвэл хоёр настай хүүхдүүдэд эрүүл ахуйн анхан шатны дадал олгох зорилготой. Энэ утгаараа гэр бүл, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр теле хичээлээр дадал олгох боломжтой гэж үзээд хоёр настнуудыг энэ жил цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нь хувийн хэвшилийн байгууллагад ч мөн адил үйлчлэх юм.

Иймд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаанд 5 настнууд 100 хувь хамрагдаж, 3-4 настнуудын 60 хувь хамрагдана гэсэн тооцоолол гаргасан. Жилд дунджаар 48,000 хоёр настан цэцэрлэгт хамрагддаг бөгөөд энэ жил хоёр настнуудыг хамруулахгүй нөхцөлд 3, 4 настнуудын хамрагдах боломж нэмэгдэнэ. Цэцэрлэгийн бүртгэл өмнөх жилтэй адил цахимаар явж, эцэг эхчүүдэд зурвасаар хариу очно.


Сэтгэгдэл

Зочин [172.58.140.163] 2020-07-30 07:04:31

Mongol heliig albaar alah geed bna uu tanai setguulchid? "2 nastai huuhduudiig tsetserlegt avahgui" ingeed l bolchihoj bgaa bizdee esvel tanai setguulchid Mongol bish yum uu?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.