УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 17-нд эхлэнэ

Aдмин / Хууль

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн лхагва гаригт захирамж гаргалаа. Монгол Улсын Их хурлын даргын захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-ноос 31-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар болсон юм. Ээлжит бус чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтжээ:

  1. Монгол Улсыг хөгжүүлэх, таван жилийн үндсэн чиглэлийн төсөл,
  2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл,
  3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  4. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан,
  5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
  6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,
  7. Монгол Улсын Их хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг,
  8. “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөл,
  9. “Монгол Улсын Их хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжид “Монгол Улсын Их хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 17-ны Даваа гаригийн 09.00 цагт эхлэхээр товлосугай” гэжээ.

Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах тогтоол батална

УИХ-ын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзах үеэрээ “Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя. Энэхүү тогтоолд чанаргүй активыг бууруулах, эрх зүйн шинэчлэл хийх, эх үүсвэрийн хүүг бууруулах, Хөгжлийн банктай хамтарч ажиллах болон бусад асуудлаар Та бүхэн наймдугаар сарын 10 гэхэд саналаа өгөх хэрэгтэй байна. Банкуудын холбоо, арилжааны банкууд УИХ-д шинээр байгуулагдсан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон бусад байнгын хороод, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нараар ахлуулан байгуулсан төсөв, санхүү, банкны шинэчлэлийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллах, өөр өөрийн биш, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах нь чухал байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

Доржсүрэн [50.101.118.166] 2020-08-01 02:04:18

Сэтгэгдэл бичсэн Зочин 103.212, хүнийг дэмжиж байна зөв гэвч тэд ойлгохгүй байх хүмүүсээ энэ хүний саналыг дэмжиж өгөөч

Дэлгэр [192.82.76.153] 2020-07-31 13:19:05

Төрд цагдаад насаараа ажиллаж байгаа хүмүүс одоо тусгай албанд ажиллаж байгаа хүмүүсийн ипотекийн зээлээс нь чөлөөлөж өгөх хэрэгтэй шүү тэд амь эрсэн ажил хийж ард түмэн улс орныхоо төлөө хүчин зүтгэж байгаа хүмүүс гурван өндөрлөг үүнийг санаарай

Зочин [202.126.89.66] 2020-08-01 08:50:21

Ted tangrag orogson hymyys adilhan sh de tiim tusda ym baij bolohgyi

Зочин [106.128.74.236] 2020-07-31 15:21:28

Zail lalruudaa toriin mongo tatbar tologch bid nariin mongoor nasaaraa amidrana deerees ni bas tetvert garahdaa bas mongo nehene. Hubiin hebshild nasaaraa ajilsanguud ni tegeed hun bish yum uu. Ene toriin albaniihniig het doviilgesen haraal idsen huuchnii ene kommunist buzar togtoltsoonoos toriin albiig yaaraltai salgakh heregtei.

зочин [103.212.117.17] 2020-07-31 11:34:44

засаг захиргааны нэгжийн хуулинд эрс шинэчилэл хий.4аймагт хуваа.330сумыг устга.маш их хэмжээний урсгал болно зардалуудыг өөр дутагдаж бгаа нийгмийн салбарт зарцуул.энэ олон аймгийн засаг дарга нар,сумын засаг дарга нар,хотын орлогч засаг дарга нар,дүүргийн орлогч засаг дарга нараа бүгдын ажлаас чөлөөлж цахим засаглалын хэлбэрт хурдан шуурхай оруул.4аймгийн нутаг дэвсгэрт малчид маани дураараа мал сүрэгээ хариулж өвөлжиж хаваржиж намаржиж малаа өсгөж малын бэлчээрээ хамгаалж эх нутагтаа эзэн суух эрхийн өгцгөө.хятад хүн монголын газар нутагт эзэн суух биш,монголын малчин түмэн эх нутгийнхаа газар усандаа эзэн эзэд ни тэдний үр хүүхэд ач зээ нарынхан эх орон гэдгийг мэдрүүлж 330сумыг үгүй хийх хэрэгтэй.манж чин улсын үед монголын засаг захиргааг ингэж жижигрүүлж хооронд ни эв нэгдэлгүй тархай бутархай байлгах энэ дэглэмийг эсэргүүцэх ёстой.нэгдэж нийлж байж газар нутаг малынхаа бэлчээр усыг хамгаалцгаа

Зочин [202.126.88.40] 2020-07-31 09:56:11

Өнөө маргаашгүй хуралдах шаардлагатай байхад юун 17- н бэ. Улсаан боддоггүй шаарнууд


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.