Д.Трамп сонгуулийг хойшлуулахыг санал болгожээ

Aдмин / Гадаад мэдээ

Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан сонгуулийг хойшлуулах боломжийг авч хэлэлцэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт санал болгожээ.

“Шуудангаар санал хурааснаар 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль түүхэндээ хамгийн найдваргүй, шударга бус сонгууль болох юм. Ингэх нь АНУ-ын хувьд гутамшиг болно. Иргэд саналаа зөв, найдвартай, аюулгүй өгөх боломж бүрдэх хүртэл сонгуулийг хойшлуулах уу?” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Шуудангаар саналаа өгөхийг Д.Трамп сүүлийн үед шүүмжлээд байгаа юм.

Коронавирусний халдвар АНУ-д өргөн тархсантай холбоотойгоор нүүр нүүрээ харсан санал хураалтыг явуулах боломжид бэрхшээл учраад байгаа юм. Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын 4.4 сая гаруй тохиолдол илэрч, 150.7 мянга гаруй хүн нас барсан байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.232] 2020-07-31 21:57:42

Эргүү Трамп

z0chin [66.181.186.137] 2020-07-31 12:47:31

ene chini kovid юу ч биш зүгээр л ханиад маск зүүх ч хэрэггүй гээд байсан биш билүү

Зочин [202.179.24.165] 2020-07-31 10:54:43

тэнд энэ нөхөр,Монголд Гүнбалай 2-т ковид их л хүнд биш ашигтай тусаад байх шигээ

би [202.70.44.46] 2020-07-31 09:32:27

энэ зөнөг хойшлуулаад л байгаад байх санаатай

Зочин [71.204.217.43] 2020-07-31 11:12:41

Орос Хятадыг дуурайж байгаа юм. Нэг насаараа ерөнхийлөгч байхыг хүсч байгаа баых.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.