Такаясу артерит
Одоогийн байдлаар шалтгаан нь бүрэн тогтоогдоогүй ба дунд болон том хэмжээний артерын судаснууд үрэвсэнэ.
Гол судасны нумны үрэвслийн улмаас гол судас болон түүний том салаанууд нарийсах бүлэг өвчинг Такасу артерит гэх бөгөөд судасны лугшилтгүй өвчин ч гэж нэрлэдэг байна.
Гол судаснаас уруудаж буй цээж хэвлий болон бөөрний судаснуудыг нарийсгах, бөглөрөлтөнд хүргэдэг эмгэг юм.
Анх 1908 онд Япон улсын нүдний эмч Такаясу нь нүдний ойролцоо өвөрмөц артери-вений холбоосыг илрүүлэн тэмдэглэлдээ бичсэн байна.
Японы зарим судлаачид Такаясу артеритийг HLA-BW52, HLA-B59 холбоо хамааралтайг баталсан байна.
Такаясу артерит туссан нийт тохиолдлын 80-90% нь эмэгтэйчүүд, охид байсан ба 10-40 насны хооронд эхэлдэг байна. Дэлхийн аль ч улсад тохиолдох боловч ази тивд илүү байдаг нь тогтоогджээ. Жишээ нт Япон улсад жилдээ 150 шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бол Америк болон Европд жилд 100000 хүн амд 1-3 тохиолдол илэрдэг байна.
Такаясу артеритийн үед эмнэлзүйн шинж тэмдэг нь хэдэн сарын өмнөөс алгуурхан эхэлсэн байдаг ба үүнд:
- Бие эвгүйрэх
- Халуурах
- Шөнөдөө хөлрөх
- Үеэр өвдөх
- Жих хасагдах... эдгээр шинж тэмдгүүд эхэлсэн байна.
Оношлогооны шалгуур /Америкийн Ревматологийн коллеж, 1990/
|
Шалгуур |
Тодорхойлолт |
|
Өвчин 40 наснаас өмнө эхлэх |
Такаясу артеритийн шинж тэмдэг 40-өөс доош насны хүмүүст хамааралтай |
|
Мөчдийн сэлгэн доголох |
Нэг эсвэл олон мөчдийн, ялангуяа дээд мөчдийн булчингууд сулрах, бадайрах,ядрах |
|
Бугалганы артерын лугшилт сулрах |
Нэг эсвэл хоёр талын бугалганы артерын лугшилт сулрах |
|
Цусны даралтын ялгаа >10 мм.муб их болох |
Хоёр гарт агшилтын даралтын ялгаа 》10 мм.муб |
|
Эгэмний артери эсвэл гол судсан дээр шуугиан сонсогдох |
Нэг эсвэл хоёр талын эгэмний артери эсвэл хэвлийн гол судас дээр шуугиан сонсогдох |
|
Артериографийн шинжилгээнд хэвийн бус зэрэглал гарах |
Атеросклероз, фибробулчингийн дисплази эсвэл эдгээртэй ижил төстэй шалтгаануудаас дээд эсвэл доод мөчдийн ойрын том артериуд, гол судас, түүний салаанууд бөглөрөх буюу нарийсах |
Дээрх хүснэгтээс үндэслэн Такаясу артерит байгаа эсэхийг оношлроход 6 шалгуураас багадаа 3 байх шаардлагатай.
Өвчний байдал янз бүр тул дуо мэдэн эмчилгээ эхлэж болохгүй нарийн мэргэжлийн эмчид хандан тухайн үйлчлүүлэгчид тохирсон эмчилгээний тактикийг сонгох хэрэгтэй.













.jpg)
















































Украин: Xүч чадал нь хүсэл амбицаасаа ямагт дутаж ирсэн Орос одоо өнгөрлөө!
ОХУ дайнд аажмаар давуу тал олсоор, улмаар ялах магадлал нэмэгдэж байна гэжээ
АН-ын бүлэг: УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй
Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ
Баруун аймгуудын хамтын ажиллагаа сул, шинэ бизнесүүд жижиг зах зээлээс шалтгаалж өндөр эрсдэлтэй байгааг онцлов
Оюутолгойн бүлэг ордтой холбоотой сонсголыг ирэх сарын 8-наас 12-нд зохион байгуулна
Эрх баригчид одоо л бидэн дээр ирэхээр боллоо
Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлын бүс рүү нэвтэрчээ
Эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ