Афганистанаас ирсэн хоёр цэргийн алба хаагчийн дөрөв дэх давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 1-ний өдөр гурван лабораторид нийт 455 хүний сорьцод шинжилгээ хийхэд 453 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэд Афганистанаас ирсэн цэргийн алба хаагчид" Монголд батлагдсан тохиолдол 293 болж, 230 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д 63 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний бие хүндэвтэр байна.
8-р сарын 1-нд Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 260 иргэнээс нэг хүнийг сэжигтэй гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарласан. Энэ хүмүүсийн шинжилгээг өнөөдөр хийнэ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Дипломат цол хүртээлээ