УИХ-ын ээлжит бус чуулган 17-нд эхлэнэ

Aдмин / Хууль

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн лхагва гаригт захирамж гаргалаа. Монгол Улсын Их хурлын даргын захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-ноос 31-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар болсон юм. Ээлжит бус чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтжээ:

  1. Монгол Улсыг хөгжүүлэх, таван жилийн үндсэн чиглэлийн төсөл,
  2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл,
  3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  4. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан,
  5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
  6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,
  7. Монгол Улсын Их хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг,
  8. “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөл,
  9. “Монгол Улсын Их хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжид “Монгол Улсын Их хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 17-ны Даваа гаригийн 09.00 цагт эхлэхээр товлосугай” гэжээ.

Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах тогтоол батална

УИХ-ын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзах үеэрээ “Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя. Энэхүү тогтоолд чанаргүй активыг бууруулах, эрх зүйн шинэчлэл хийх, эх үүсвэрийн хүүг бууруулах, Хөгжлийн банктай хамтарч ажиллах болон бусад асуудлаар Та бүхэн наймдугаар сарын 10 гэхэд саналаа өгөх хэрэгтэй байна. Банкуудын холбоо, арилжааны банкууд УИХ-д шинээр байгуулагдсан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон бусад байнгын хороод, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нараар ахлуулан байгуулсан төсөв, санхүү, банкны шинэчлэлийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллах, өөр өөрийн биш, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах нь чухал байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.105] 2020-08-04 03:43:15

ҮНДСЭН ХУУЛИЙН 62-гХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ.

ЗОЧИН [202.126.90.123] 2020-08-03 12:31:47

НДШ, ЭМД-ИЙН МӨНГИЙГ ТӨРИЙНХӨӨ БАНКАНДАА ХАДГАЛ ӨӨР БАНКУУДАД ХУВААЖ ХИЙГЭЭД НӨГӨӨ БАНКАА ДАМПУУРУУЛЖ МӨНГӨ ИДДЭГ НЬ НУУЦ БИШ, ЭНЭ БОЛ ЭРХ БАРИГЧДЫН ТӨРИЙН МӨНГИЙГ ИДДЭГ ГОЛ АРГА НЬ БОЛООД БАЙНА. ТӨР ӨӨРИЙН БҮХ МӨНГӨӨ ӨӨРӨӨ МЭДЭЖ ЗАРЦУУЛДАГ БОЛМООР БАЙНА. ТӨРИЙН МӨНГӨ ТӨРИЙН БАНКАНД БАЙХ ТУХАЙ ХУУЛЬ ГАРГАН ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАВАЛ ЭНЭ МЭТ ЛУЙВАР ХУЛГАЙ ЗОГСОНО ДОО.

ЗОЧИН [202.126.90.123] 2020-08-03 12:26:53

ТӨР БҮХ МӨНГӨӨ ТӨРИЙНХӨӨ БАНКАР ДАМЖУУЛ, ЭНЭ БАНКАНДАА ХАДГАЛ, ГАРГАЖ БАЙГАА ЗЭЭЛЭЭ ХҮҮ БАГАТАЙ ГАРГА ТУХАЙЛБАЛ ИПОТЕКЫН ЗЭЭЛИЙГ ТӨРӨӨС 4 ХУВИЙН ХҮҮТЭЙ ГАРГААД БУСАД БАНКУУДААР ДАМЖУУЛАХААР 4 ХУВИЙН ХҮҮ НЭМЭЭД 8 ХУВЬ БОЛООД БАЙГААГ ГАНЦХАН ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛААД 1 ХУВИЙН ХҮҮ НЭМЭЭД ГАРГАЖ БОЛНО ЭНЭ МЭТЭЭР БАНКНЫ ХҮҮГ БУУЛГАЖ БОЛМООР БАЙХАД БУСАД БАНКТАЙ ХАМТАРЧ АРД ТҮМНЭЭ ШУЛЖ БАЙНА

Зочин [66.181.161.70] 2020-08-03 10:47:13

Зээл олгож байнуу бүх асуудлнь шийдэгдсэн

ТУЗ ШИНЭЧИЛ [202.70.34.114] 2020-08-03 09:05:58

туз ШИНЭЧЛЭХЭД АНХААР

Хурдал [202.70.34.114] 2020-08-03 09:02:05

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН /ЭТТ, ЭРДЭНЭТ, ТӨМӨРЗАМ, ... ЗЭРЭГ / ТУЗ-ЫГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧЛЭХГҮЙ БОЛ ХАМАГ ЮМЫГ САМАРЧ ДУУСЛАА ШҮҮ.......

Зочин [122.201.24.99] 2020-08-03 08:36:56

МАН ба МАХН 2021 онд монгол оронд улс төрийн НАМ байгуулагдсны 100 жилийн ойг ХУВААЖ тэмдэглэх тохиролцоонд хүрээд байгаа тухай мэдээ байна . Овоо доо , ингэж тохиролцож л байвал сайнсан . Тэгэхдээ МАН : 1921 -1924 , 2010 - 2021 онуудад 24 жил , МАХН 1924 - 2021 оннудад 97 жил засагласан гэдэг дээр жаахан зөрчил гарч , МАн болохоор тэгвэл манайтай ижил нэг нам 1990 - 2010 онуупад байсныг бид тооцоно гэж байгаа юмдаг уу даа . Тэгэхээр нь бусад намууд ч ер нь монголд НАМ үүссэний ой болохоор бидэнд ч хамаатай гэж нөгөөх улигт хэл амаа хийх бололтой , зовлонтой ч юм аа даа ...

Зочин [202.9.46.181] 2020-08-03 08:23:28

Энэ пизда нарыг буудан хороож алах юмсан


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.