Галт тэрэг өргөх, буулгах зэрэг 37 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой боллоо

Aдмин / Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь ачааны вагон депод давхар баяр тохиолоо. Учир нь төмөр замчдын баярын энэ өдөр тус хамт олны санаачилгаар шинэ засварын цех үүдээ нээжээ.

Эднийх “Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулан, албан ёсоор нээлээ. Монголын төмөр замын ачаа тээвэрлэлт өсөж, улмаар төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажил нэмэгдэж байгаа энэ үед эл томоохон бүтээн байгуулалт хийгдсэн нь онцлог юм. Зүүнхараа дахь ачааны вагон депо нь засварын өргөтгөл, шинэтгэлийн 7.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг 2017 оноос хойш үе шаттай амжилттай хэрэгжүүлж иржээ. Эднийх тоног төхөөрөмжөө ОХУ-аас авдаг байсан аж. Харин одоо вагон өргөх, буулгах, шахуурга зэрэг 37 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болсон байна. Түүнчлэн бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг дотооддоо угсарч, их засвар хийдэг болж буй нь түүхэн онцлогтой үйл явдал юм. Мөн УБТЗ-ын хэмжээнд анх удаа олон улсын чанарын стандарт ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлж чадсан нь тус депогийн засвар, угсралтын ажлын чанар стандартыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөд нөлөөлж буй юм.

Сэлэнгэ/МОНЦАМЭ/


Сэтгэгдэл

Вогонист [192.82.72.93] 2020-08-04 07:39:37

Махан толгой газар дээр нь ирээд үзэчихээ хө.галт тэрэг гэвэл бүхэл бүтэн цувааг хэлнэ 90 гаруй вогон гэсэн үг.1 вогоны тэрэгэнцэрээс хос дугуйг нь кранаар өргөж авна гээд ойлгочих.

Хүргэн дүү маань мундаг бн! Так держать,молодец! [64.119.25.111] 2020-08-03 12:59:22

Хүргэн дүүдээ баяр хүргэж ажил үйлсэд нь улам их амжилт хүргэе! Аргагүй МЭРЭГЖЛИЙН чадалтай удмын төмөр замчин бөгөөд ар гэрийн алба найдвартай бат бэх учраас ажлахад ч урамтай гэдгийг хүргэн дүүгийн маань энэ амжилт мөн болло.ажлын амжилтаа төрийн шагналаар энгэрээ мялаасанд давхар баяр хүргэе!

зочин [150.129.143.125] 2020-08-03 12:42:24

Хэдэн вагонтой галт тэрэг өргөх вэ? Гал тэрэг вагоноо зөв ойлгож байж бич!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.