Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил эхэллээ

Aдмин / Нийслэл

2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байна.

Төслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөнтэй зорчих хэсэг /4 эгнээ/, 2 талдаа 1.0м өргөн ногоон байгууламж, 2.25м өргөн явган хүний зам, 0.5м өргөн шороон хөвөө, 2 цэгт ус зайлуулах Ф1000 хоолой, 2 талдаа гэрэлтүүлэг, авто машины 4, явган зорчигчийн 2 нүхэн гарцын ажлууд төлөвлөгдсөн.

Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, ухмал, далан дүүргэлтийн ажлууд график төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

Энэхүү баруун тойруугийн авто замын үргэлжлэл нь Орбит, Тахилтын авто зам болон 22-ийн товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсч , улмаар хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах олон талын чухал ач холбогдолтой.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

ИРГЭН [202.131.231.86] 2020-08-04 11:08:03

5 ШАРЫН ТӨМӨР ЗАМЫН ПРИЗЭРИЙН АСУУДЛЫГ ХЭЗЭЭ ШИЙДЭХ ВЭЭ ТАЙНАЙ МЭДЭЭ.MN ЭНЭ НИЙ ТАЛААР ХОЛБОГДОХ ХҮМҮҮСЭЭС Н МЭДЭЭЛЭЛ АВЖ ЯАРМААР БАЙНА ЭНЭ БОЛ ТОМ СЭДЭВ ШҮҮ БАРУУН ЗҮГЛҮҮ ГАРАЖ БАЙГАА АВТО МАШИНЫ ГОЛ ТҮГЖИРЛИЙН ЗАНГЛАА 21 ЗУУНД АМДАРЖ БАЙЖ АМЬДАРЛЫН ХАА 2,3 Н ЦАГИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМ ДЭЭР ҮРЭХ ГЭЖ

Иогэн [122.201.22.113] 2020-08-03 19:41:40

Таван шарын баруун талын төмөр замын гарцыг шинэчлэх цаг нь болоод байна даа. Байнгын түгжрэлтэй

Зочин [66.181.178.183] 2020-08-04 11:39:53

Тэрииг чинь шиидэж бна. Дуракаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.