Ханиад томуу дэгдэх нь вирусын халдвар ихээхэн тархах үндэс болдог
Коронавирусын оргил үе энэ жилийн 10, 11сараас эхлэж халдвар авсан хүний тоо 30 сая гарч болохыг ДЭМБ-аас анхаарууллаа.
Хүйтний улиралтай орнуудын хувьд ханиад томуу дэгдэх нь вирусын халдвар ихээхэн тархах үндэс болдог. Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм.
Манай ороны есдүгээр сарын сүүлээс эхлээд зарим жил тавдугаар сарын дунд хүртэл улирлын томуугийн дэгдэлт гардаг. Улирлын томуу болон томуугийн цар тахлаас сэргийлэх төлөвлөгөөний дагуу жил бүр арга хэмжээ авч байгаа юм. Энэ жилийн хувьд томуугийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өмнөх жилүүдэд эрсдэлт бүлгийнхэн, жирэмсэн эмэгтэйчүүд, онцгой байдлын алба хаагчид, гэр хорооллын цэцэрлэгийн хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулдаг байсан бөгөөд үүнийгээ өргөжүүлэхээр төлөвлөсөн.
Өнгөрсөн оны хувьд 100 мянга орчим хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвчлөж эмнэлэгт ханджээ. Энэ нь Монгол улсын нийт хүн амтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Мөн өвдсөн иргэдийн 20 орчим хувь нь хүндэрсний улмаас уушигны хатгай болсон байна.
Коронавирус буюу Covid19 цар тахлын энэ үед томуу, томуу төст өвчин нь зэрэгцэх магадлал өндөр байгаа тул томуугын вакцинаа хийлгэж дархлаагаа өндөр байлгаж мөн амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас онцгой анхааруулж байна.
Амны хаалт нь амьсгалын замын өвчнөөс 100 хувь, коронавирусын халдвараас 85 хувь хүртэл хамгаалах боломжтой юм.
Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
- Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэх мөн хангалттай амрах.
- Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх. шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх.
- Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх.
- Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах юм.





.jpg)






































































Д.Болорхүү: “Танил талгүй бол хэн ч биш” тогтолцоо хэвээр байгаа нь над шиг хүмүүс эх орондоо очиход чөдөр болдог
Я.Содбаатар: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээсээ асууж тодруулна
Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ
Замын инженер Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна
Мазаалайд зориулж 3.6 тонн нэмэлт тэжээл байршуулжээ
Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал эхэллээ
Н.Учрал: Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутаг олгоно