Хүннү гүрний нийслэл Луут хот

Aдмин / Орон нутаг

Хүннү гүрний нийслэл Луут хот, Шаньюйгийн зуны ордныг нээж илрүүлсэн нь олон улсын хэмжээнд яригдаж байгаа нилээдгүй том сэдэв. Эртний хотын туурь илрүүлнэ гэдэг нь шууд мэдээд, очоод малтаад эхлэх боломжгүй. Энэхүү том хотыг илрүүлэх ажил хамгийн анх 2010 онд Хүннү гүрний улс төрийн төвлөрлийн судалгааг эхлүүлсэнээр сууриа тавьсан. Судалгааны гол зорилго гэвэл хүннүчүүдийн хүн амын төвлөрөл хаана байна вэ? гэдгийг илрүүлэх байлаа. Хэрэв илрүүлж чадвал тэр газар нутагт ямар нэгэн хот, түүхэн олдвор байна гэж судлаачид үздэг. Тэр үед Төв Азийн хэмжээнд 7000 гаруй Хүннү гүрний оршуулгын дурсгал олдоод байсан юм. Тэдгээрээс 5000 гаруй нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, үүний 1500 нь хаад язгууртны оршуулга байв. Тамирын голын доод урсгал Батцэнгэл сумын нутгаар урсах 60х30 километр радиус талбайд 1500 орчим булш байсан нь Хүннүгийн үндсэн хүн амын төвлөрөл байжээ гэдэг магадлал төрүүлсэн юм. Тэр цагаас хойш Архангай аймгийн Батцэнгэл сум, Эрдэнэмандал сумын жалга, гуу гээд байж болох бүх газрыг самнасаны эцэст 2017 онд газрын зургийн программ буюу Google map, Bing map ашиглаж олсноор Хүннү гүрний нийслэл Луут хот байж магадгүй гэх таамгыг төрүүлжээ. Ингээд судлаачид анх 2019 онд хотыг үзэхээр ирэхдээ барилгын материал болон ханз үсэгний зурлагууд мөн “Шаньюй” гэдэг бичигтэй ваар олсоноор энэ газрыг яаралтай малтах хэрэгтэй гэдгийг ойлгож энэ жилээс эхлэн ажилдаа оржээ. Малтлагын явцад барилгын материал их гарсан. Мөн “тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичигтэй ваар хэд хэдээрээ олдсон.

Хот 2000 гаруй жилийн түүхтэй учраас хотын хана хэрэм маш их хөрсөнд дарагдсан учраас малтлага хийхэд хүндрэлтэй мөн судалгааны ажлыг нарийн явуулахгүй бол зарим хэсэг нь газрын хөрстэй тэгширсэн учраас мэдэхгүй өнгөрөх магадлал өндөр байна. Иймээс дараа дараагийн судалгаанд зөвхөн археологийн малтлага судалгаа бус олон салбар шинжлэх ухааны уулзвар дээр судалгаа шинжилгээ явуулах шаардлагатай. Хамгийн түрүүнд геофизикийн судалгаа хийх шаардлагатай ингэснээр ил харагдахгүй байгаа хөрсөн доорх зүйлийг нарийвчлан судлах боломжтой болно. Янз бүрийн шинжлэх ухааны уулзварт судалгааг явуулснаараа илүү чухал үр дүнд хүрдэг.

Судалгаа, малтлагын ажлыг үргэлжлүүлэхэд хэд хэдэн асуудлууд гарж ирж байгаа юм. Үүнд:

  • Хөрөнгө санхүүгийн асуудал
  • Хамгаалалт. Эхний ээлжид сум орон нутгийн хүмүүс, ойр орчмын хүмүүст хотын туурийг хамгаалуулсан. Зохих хүмүүстэй нь уулзаж, хамгаалж авч үлдэхийн тулд яах вэ гэдэг тал дээр анхаарлаа хандуулж байна. Манай улсад хамгаалалтад авлаа гээд тогтоол шийдвэрүүд гардаг ч үнэндээ цаасан дээр л хамгаалалтад авлаа гээд байгаагаас яг ажил хэрэг болж байгаа зүйл хомс байна.
  • Стандартын музей барих шаардлагатай. Стандартын музей бод нарны тусгал, агаарын чийгшилээс авахуулаад олдворт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйгээр хадгалах, хүнд үзүүлэх боломжийг бүрэн хангасан байхыг хэлнэ.

Одоогийн судалгаанаас харахад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 20 гаруй Хүннүгийн үеийн хот суурин байна. Хүннүгийн хот суурин бол өнөөдрийн Монголын хамгийн эртний хот суурингууд. Үүнээс өмнөх үеийн буюу хүрэл зэвсгийн, төмөр зэвсгийн үед хотууд байсан гэдгийг илтгэх олдвор одоогоор байхгүй байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.146] 2020-08-07 20:26:42

Хятадын хойд хэсгээс умардад ирж хятад бичиг хэрэглэж байснаар нь Хүннүчүүдийг Хятад гаралтай гэж таамаглаж болохгүй. Тэр үед одоогийн Хятадын хойд хэсэг Хүннүгийн нутаг байсан биз. Бид шашины хэрэгт төвд бичиг хэрэглэдэг шиг явцуу хүрээнд Хятад ханз хэрэглэж байсан байж болно. Кирилл бичиг хэрэглээд өөр улс болчихоогүй л байна

Зочин [66.181.161.18] 2020-08-06 01:09:22

Генийн тухайд нэмж хэлэхэд яг энэ бол монгол эсвэл хүннү ген гэсэн оноолт огт байхгүй. Монголчууд болон Хүннү нарын генийн түүвэр судалгааны хэд хэдэн харьцуулалт хийгдсэн байдаг. Манай ген судлаачид ч бас эдгээр судалгаанд оролцсон. Булшнаас олдсон хүмүүсийн биенээс дээж авч харьцуулахад түгээмэл давтагдсан генийн бүлгүүдийг тархалтаар нь ази, дундад азийн орнуудын хүмүүсийнхтэй харьцуулсан нэлээд өргөн судалгаа бий. Ерөнхийдөө хүннүчүүд 10 хувь европ, 90 хувь азийн хүмүүсийн генийг хадгалж байжээ гэж үзсэн. Тэдгээр давтагдсан генийн бүлгүүд дундад ази, умард ази, зүүн ази гэсэн бүсчлэлд өргөн дэлгэр тохиолдож байна. Энэ бол сибир бүхэлдээ, солонгос япон, хятадын хойд мужууд, монгол, дундад азийн орнуудын зүүн хэсэг, уралын зүүн хэсэг мужууд юм. Хүннү хүний төрх бол монголоид хэв шинжийн төрхийг агуулж байж. Харин өөр судалгаанд алтан ургийнхны хамаарал бүхий байж магадгүй гэж үзэж супер хэмээн түр зуур нэрлэсэн генийн бүлэг азийн 18-35 сая хүнд тархсан байх боломжтой гэж дүгнэсэн.

yyl yyrhaigaas gadna?...... [31.32.212.183] 2020-08-04 21:55:29

ene mas chyhal sydalgaa boljee,odoo Mongolchyyd mini bidend delhiig dagyylah bolomj ikhe baina syy,bid erembetei zeb siidbereer ene saihan bayan myzeigee chaas ni hetleed bosgochihbal bas l neg tom bolomj syy!ertnii hot hynnyygiin ylas gyren edlel byreldyyng yzeh gej cheleet soyolt bolobsorson delhiin hymyys sabah chag ydahgyi tiiimmees bid myzein barilgaan hyrdan dyysgah siidberyydeen ergen harah chag boljee!!

Зочин [202.179.21.236] 2020-08-04 15:26:46

Hanzi heregledeg hyatad bish undesten bn aa! Tuhailbal Yapon / nippon buyy nihon/ chud bn. manaihan Naran Uls gedeg, Yapon undesten hanzi heregledeg geed hyatad undesten boloogui.. Solongos hanzi hereglej bsan. Solongos hel yariany huvid hyatadaas ogt oor undesten. Kitanchud bn hanzi hereglej bsan gehdee ted hyatad undesten bish ium aa. Mongolchuud tuuhendee olon udaa aimshigt dain baildaand yalagdagch ulmaar genozid buyu huistemtruulj bsan. Tureguuded huis temtruuleheesee omno onor otgon ard tumen bsan bolov uu? Yamar ch bsan Hunnuchuudtei genetikiin huvid ertny Mongolchuudiin gene Dundad uyeiin Mongolchuud orchin uyeiin Mongolchuud hamagyn oir baidag gejee. Getel Tureg ugsaatan Saha Yakutuud ogt oor genetei gej garsan bn. 400 saya hun hunnu gentei gej ogt sonsoogui ium bn. Turkey Ulsiin Turkchuud buur tes hondlon gentei todruulbal Armyan Greek Arab gene iluu ih olddog gene.

Зочин [66.181.161.112] 2020-08-04 14:25:27

Одоо ингээд том өнцгөөр хар. Тухайн оршин байх үедээ элит анги давхрааны жин дарах хэсэг нь хятадаас үлэмж хамааралтай эсвэл уг гаралтай байж мэдэх сурвалж бүхий нүүдэлчин Хүннү, нөгөө талаас түүхэн явцад угсаатны ижилсэл, ондоошил, хүчирхэгжил, бууран доройтлын дундаас ялгарч бий болсон монгол гарлын овог аймгийн уг сурвалж хоорондох зааг ялгааг анзаарч байна уу? Бид өөрсдийгөө Хүннү гаралтай гэж их дайрвал бидний түүхийг бичээд өгөх наад захын улс гүрэн түгээмэл олдоно. Адаглаад Түргүүд өөрсдийгөө бидний өвөг дээдэс гэж үздэг. Хүннүд хамаарч болсон юм Түрэгтэй яагаад хамаарч болохгүй гэж гэх мэт. Нэр томъёоны хувьд би нэг их ач холбогдол өгөхгүй. Хүн гэж тэмдэглэхэд бидний бусдаас зээлээд дараа нь өөрсдөөрөө овголдог ялгуусан босоо бичигт Хүмүн гэж байдаг. Энэ лав л өвөг монголчуудын үед агуулж байсан санаа, тэмдэглэгээгээ одоо болтол агуулж байгаа хэрэг байх. Хятадууд Шюннү гэж тэмдэглэсэн. Англи нэршлээр Ханник трайб, Ханс гэдэг. Хүн гэж дууддаггүй. Хүн гэх бичиглэл нь аль 50-иад о

Зочин [202.179.21.236] 2020-08-04 15:29:55

Genetikiin sudalgaa Saha Yakuduud mon Turkey Ulsyn Turkuudaas Hunnu gene oldoogui gejee. Ta angli heltei bol ooroo sudlaad uzne uu?!!!

Зочин [66.181.161.112] 2020-08-04 14:50:42

ны үед БНМАУ-д ЗХУ- шууд тулган хэрэглүүлсэн кирил бичгийн 20-р зууны 2-р хагасад хэлбэршсэн дуудлага байх шүү. Тэрнээс өмнө бид хүмүн гэдгээрээ л ярилцаж ойлголцож байсан. Энэ хүмүн гэх мэт. Тэгэхээр манай эриний 3-4-р зуунд баруун европд нэршиж асан Хан гэх утгыг хожмын 20-р зууны утга агуулгыг бэлгэдэж өгөв гэж үү дээ. Энэ чинь арай ч гэмээр харьцуулалт болно биз дээ? Тэр үед Хүннүчүүд мөнөөх хятад эх сурвалжид тэмдэглэсэн Шюннү, Хүннү нэртэйгээ л явж очсон байх ёстой. Харин хэрэглээний явцад богиносон товчлогдож нэрний эхний үеээрээ нэршсэн хэрэг байх. Шюн, Хүн гэх мэт. Энийг латин дуудлагаар тэмдэглэхэд Xun, Hun болсон байх. Харин славяны Гунны гэх нэршил харьцангуй эх загварыг нь хадгалж үлдсэн тэмдэглэл болж байна. Магадгүй бид нэрний араас тэгтлээ хөөцөлдөөд байгаа бол одоо энэ илэрсэн гээд байгаа хотын тууриас сурвалж бичгийн зүйл эрж хайж хүннү хэлний үгс дотроос уг гарлыг нь хайсан нь арай барьцтай болох байлгүй. Үүний түрүүч нь тэр хятад ханзын тэмдэглэгээ юм. Шюннү Шанью гэх нэршил ямар нэг байдлаар хоорондоо хамаарч болох юм. Хүннү хэл Түрэг аялагатай. Мөн Енисей, Иран, Персийн нөлөө хэл соёлд ажиглагдана. Мэдээж зарим нэг монгол үг хэллэг бий. Шаньюйн улс гэх хэллэг бий. Хятад сурвалжаар умардын нүүдэлчдийг баруун, зүүн, умард, өмнөд, шинэ хуучин л гэж ялгахаас биш жигдхэн зэрлэг, мунхаг, бүдүүлгүүд л гэж нэршиж хэвшсэн. Харин Хүннүчүүд эртний Багтр, Согд, Сартуудын нөлөөгөөр Грек, Перс, Ираны соёлд хүртэж байсан байх магадлал тун их юм. Чухам Александрын үеийн чариот буюу морин тэргийн загвар Хүннү булшнаас олддог. Үүнийг Хятадаас гэхээс илүүтэй баруунаас авсан байх гэж би хувьддаа таамагладаг. Энэ бол их сонирхолтой сэжүүр юм шүү. Ромын соёлын нөлөө явж байна шүү дээ. Дундад азийн үндэстнээс Сарт, Согдууд Хүннүгээс өмнө Зүүн Азид нөлөөгөө тусгасан байх ёстой. Энийг бас л судлах хэрэгтэй.

Зочин [66.181.161.112] 2020-08-04 12:33:33

1-рт Хүннү Хүн гэх 2 үгэнд ямар ч хамаа байхгүй. Ойролцоо дуудлагаар нь өөр үгсийг нэг гаралтай гэж таамаглах хэл шинжлэлийн хамгийн доод түвшний харьцуулалтын арга байдаг. Мөн аливаа хүн хүч чадал сул дорой, оюун билэг ядуу, сэтгэлгээний маш доогуур адгуустай адил түвшинд байхдаа өөртөө үргэлж хамгаалалтын тактикийг хэрэгжүүлдэг. Ингэхдээ илтэд худал байсан ч хамаагүй аливаа мэдээллийг мушгин гуйвуулж өөрийгөө хамгаалах зорилгоор ашиглах инстикттэй байдаг. Угсаатны цөөнхөд ийм үзэгдэл түгээмэл. Тэд нэг л боломж гарвал нийгмийн хамаг ололтыг өөрийн сайн сайхны төлөө золиход хэзээд бэлэн явдаг. Манайд ч гэсэн угсаатны хүрээнд ийм үзэгдэл ажиглагдаж байдаг увсынхан нэг л салбарт шургалбал тэр салбар увсынхнаар дүүрдэг. Ховдынхон бас ийм инстинкттэй гэдэг нь ойрын 10 гаруй жилд өрнөсөн улс төр, нийгмийн байдлаас тодорхой болж байна. Харин Халхчуудын хувьд бол байдал өөр. Тэд харьцангуй тогтвортой, нэгдмэл эрх ашигийн харьцангуй удаан тогтсон мэдрэмжтэй тул аливаад өлөн ханддаггүй.

Иргэн [202.9.46.39] 2020-08-04 13:16:12

Англиар HUN болон олон тоогоор HUNS гэдэг юм , хүнны гэж түүхийг мушгин гуйвуулдаг Оросуудын өгсөн нэршил

Зочин [66.181.161.112] 2020-08-04 13:10:31

Чухам тэдний ийм идэвх муутай байдал дээр угсаатны цөөнх тоглолт хийх нь түгээмэл. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд хэн нь хэн бэ гэдэг нь ялгардаг. 20-р зууны монголын балархай түүхийн хөшгийг цөөн хэдэн эрдэмтэд, судлаачид нийгмийн массын сэтгэлгээний инерцийг сөрөн ил гаргаж тавьсанаар өнөөдөр бид тэр үеийн байдалтай бодитоор танилцах өргөн боломж нээгдэж байна. Хэдий эвгүй ч гэсэн бүхэл бүтэн зууны туршид үргэлжилсэн их мунхрал, хоосон хийрхлээр баяжсан улаан хувьсгалт түүх маань орвонгоороо эргэж дороос нь итгэхэд бэрх ч бодьтой өрнөсөн түүхэн явцын зах шижүүр ил гарч ирэх болсон нь мөнөөхөн түүх гэдэг бол чамирхал гоёл зүүсгэл, үзэл суртал биш шинжлэх ухаан гэдгийг л харуулж байна. Одоо энд жигтэйхэн их үндсэрхэх үзлээр гулгиад байгаа хүмүүсийн өвөө эмээ нь тэдгээр гуйвсан худал хувьсгалт түүхийг толгой дээрээ мандуулаад, эсэргүүцсэн, арай бодьтой сэтгэх гэж оролдсон эгэл нэгнийг үзэл суртлын илдээр хайр найргүй хянгардаж явсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Тийм учраас би улам өөртөө итгэлтэй, хэнээс ч үл хамаарах, зөвхөн баримтад суурилдаг, ямар нэг зэрэг цол шагнал урамшуулал горьдохгүйгээр эрүүлээр сэтгэх гэж оролдон түүхийн учгийг хайж буй хэрэг. Би уншсан сонсон зүйл тэдгээрийн баримтат үндэслэлд л найддаг. Надад үндсэрхэх үзлээс илүү хэрэггүй дайсан энэ цаг үед байхгүй. Тийм ч учраас эдгээр хөөрхийлөлтэй хүмүүсийн мулгуу бодлого юунд хүргэж болохыг сайн мэдэж байна. Хүннү генд монгол хүнийх л хамгийн их дөхдөг гэнэ. Ингэж ярихдаа болоо ч үгүй шинжлэх ухааны судалгааг иш татахаа мартахгүй байгаа биз? Гэтэл тэр судалгаанд агуулагдсан санаагаар бол хүннүгийн генийг хадгалсан 400-аад сая хүн Евразийн өргөн уудам нутагт тархсан гэж тэмдэглэсэн байгаа. Хаа сайгүй байна. Хятадууд мэдээж үүний үлэмж хэсгийг тооны хуулиар эзэлнэ. Миний харж байгаагаар Хүннүчүүд Монголын шууд өвөг биш. Ийм байх ямар ч боломжгүй. Өвөг монголчууд цаад тал нь манай эриний 8-р зуун хавьцаа зүүн азийн нүүдэлчдийн аль хүчирхэг явсан тухайн үеийн аймгуудын холбоо, улсуудын бүрэлдэхүүнд бий болсон. Илэрхий биеэ даан ялгарах болсон үе бол 9-10-р зуун. Тэр үед өвөг монголчууд голлох аж ахуй болох мал аж ахуй, ан агнуураас гадна Киданы умард хилийг гэрээгээр сахин хамгаалах үүрэгтэй байсан. Хүннү гэж яриад байгаа нь ямар ач холбогдолтой вэ гэхээр өнөөгийн Монголын газар нутаг дээр эрт цагт нүүдэлчин соёл дэлгэрч, төрт улс, нийгмийн өргөн харилцаа Хүннүгийн үед магадгүй түүнээс ч цаана үүсэн хөгжиж байжээ гэдгийг л баримттайгаар харуулах юм. Мэдээж бид энэ газар нутаг дээр төрт ёс үүссэний 2200 жилийн ойг тэмдэглэх нь бахархалтай сайхан хэрэг. Гэвч энэ бол монголчуудын тусгаар тогтнол, төрийн уламжлалтай огт хамаагүй учраас үндэстний улсын тэмдэглэлт өдрөөс тусад нь салгах ёстой ойлголт гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Дахин тэмдэглэн хэлэхэд түүх бол маш болгоомжтой судлах ёстой шинжлэх ухааны салбар юм шүү. Энэ бол хэн нэг захын хүний эсвэл өөртөө нэр ашиг хөөж унац харсан доктор профессоруудын мунхаг иргэдийг хуйлруулдаг шар сэдэв биш шүү. Захын нэг жишээ хэлье. Бид өнгөрсөн 30 жилд хэт үндсэрхэх үзлийн үүднээс өнөөг хүртэл дэлгэрэнгүй судлагдсан дэлхийн түүхийн шинжлэх ухааны монголын талаарх баримтуудыг няцаахыг оролдон, хэт үндсэрхэх үзлээр асуудалд хандаж нууц товчоо гэх мэтийн илтэд түүхэн бус, явцуу баримтууд агуулсан уран зохиолын дээжийн ишлэлийг судалгаандаа мөрдөх болсны гайгаар жишээ нь саяхан гэхэд л оросууд монголын түүхийг илтэд гуйвуулан Чингисийн байлдан дагуулалтыг үгүйсгэсэн бүр цогц онол боловсруулж түүнийгээ дэлхийд сурталчилж амжлаа шүү дээ. Ямрав дээ? Азаар монголын түүх дэлхий дахин тэр дундаа дундад ази, баруун европ, хятадын түүх судлалд жин дарж, тэр талаар үе үеийн арвин баримт судалгаа үлдсэн учраас бид өнөөдөр тэдгээр онолыг няцаах бүрэн боломжтой үлдэж буй юм. Хужаа хужаа л гээд байгаан. Монголчуудын ч тэр Хүннүгийн ч тэр түүхийн судалгааны 90 хувь нь Бээжингийн архиваас гарсан юм шүү. Тэр муу нэрт хужаа чинь өөрсдийнхөө түүхээс гадна өрөөл бид нарын түүхийг давхар тээж биднийг хэзээд ч гэсэн шившигт байдалд унахаас аварч байдаг юм байна, мунхагууд аа. Би одоо ч гэсэн хятадын архивын 5000 жилийн настай сурвалжуудаас иш татаж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байна. Хятадын ард түмэнд талархаж байна. Ийм агуу түүх бичлэг өнөөдөр дэлхийд дахиад байна уу? Энэ гайхамшигийг бүтээсэн үндэстэн ямар агуу вэ? Өөрийн алдаа эндлийг таньж мэдэхээс гадна бусдын гавьяа, давуу талыг үнэлж чадах сөгөөтэй үлд. Хэзээд. Тэгвэл чи мунхагийн харанхуйгаас аврагдана.

Зочин [139.5.177.227] 2020-08-04 11:47:40

Монголын евег дээдэс Хvннv. Доор нэг хужаа Хvннvг еерийн болгох гээд хэрэггvй!

Зочин [66.181.161.112] 2020-08-04 10:25:33

Энэ судалгаагаар тодорхой болж буй зүйлс нь: 1-рт Монгол нь Хүннүтэй шууд хамааралгүй болох нь батлагдаж байна. 2-рт Хүннүчүүд хятад бичиг хэрэглэж байсан. 3-рт Хүннүчүүд эртний грек, персийн соёлд хүртэж байсан явдал. Ерөнхийдөө дүгнэхэд эртний Хүннүчүүдийг одоогийн Хятадын хойд мужууд хавьцаагаас умард руу нүүдэллэсэн гэж Хятадын түүх бичигт тэмдэглэсэн нь батлагдаж байна. Хааны хүү, хунтайжаар удирдуулсан, хулгай дээрэм, хүчирхийллээр амь зуудаг бүлэг иргэн тийн хунтайжаар удирдуулан ойролцоогоор 3000 орчим жилийн өмнө умард руу нүүсэн. Тэгээд харилцаа тасарч байгаад ойролцоогоор 500 орчим жилийн дараа мэдэгдэхүйц хүчний бөөгнөрөл үүсгэж суурин иргэншлийн улс руу эргэж довтлох болсон. Тэгэхээр магадгүй тэдгээр хятад гаралтай иргэд нутгийн нүүдэлчдийг засаглан илүү зохион байгуулалттай болж манай эриний өмнөх 5-р зуун гэхэд мэдэгдэхүйц хүчний бөөгнөрлийг үүсгэсэн байж болно. Тэд хүчирхэгжин хөгжих тусам иргэншсэн соёлыг өөрсөддөө сэргээн хэрэглэж байсан байж болно.

Иргэн [202.9.46.39] 2020-08-04 11:46:30

Хятад Орос Унгар Болгар Казак,Киргиз бүгд л хүн үндэстэн манай өвөг дээдэс гээд булаацалдаад болсон болоогүй баримт гаргаж ирээд байна. Тэгэхэд харин чи зүгээр л Хятад өгчих юм аа. Ямар монгол оо гэсэн сэтгэлгүй хүн бэ ,эсвэл чи монгол хэл сурчихсан Хятад хүн үү, гений судалгаагаар монголчууд хүн үндэстэнтэй хамгийн ойр гентэй гэж уншсан юм бна

Байнга л мөнгө санхүү байдаггүй. Үүнээс болоод ... [202.131.225.53] 2020-08-04 09:10:50

Манай Шинжлэх ухааны академи энэ ажилд яаж оролцож байгаа юм бэ? Ер нь оролцож байгаа юм уу? Монголдоо ахадсан судалгаа юм биш үү? Мөнгө байхгүй, шаардлага хангасан байшин барилга байхгүй, хөдөө хээр хэдэн 10 жил бодитоор орших хамгаалалт байхгүй. Нутгийн малчдад найдаад үлдээчихнэ, тэд нь нүүчихнэ, солигдно, алга болчихно.

Зочин [76.205.166.119] 2020-08-04 09:01:25

Ийм байсан гэж таамаглаад шмнээр барьчихаж болдог юм бол уу

Зочин [202.126.92.18] 2020-08-04 08:32:46

Архелогчидоо бодох цаг ирсээн. Одоо алийн болгон үнэгүй гээд ГҮҮГЛ МАП, БИНГ МАП ашиглах вэ? Төлбөртэй, өндөр нарийвчлалтай газрын зургуудийг судалгаандаа хэрэглэдэг болох хэрэгтэй. Төр засаг дэмжиж төсөв батлаж өгөх хэрэгтэй. За хамгаалалт, стандартын музейг ч бас өндөр түвшинд авч үзэх хэрэгтэй.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.