А.Амбасэлмаа: Улсын хэмжээн дахь бүх лабораториудад нийт 611 шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй байна
ЭМЯ-аас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт хийгдсэн нийт таван удаагийн нислэгээр 1221 иргэнийг хүлээн авч тусгаарлах байруудад хуваарилан ажиглаж эхэлжээ. Үүнээс цэргийн төв эмнэлэгт 43 хүн, ХӨСҮТ-д 12 иргэнийг тусгаарлажээ. Урд шөнө 23 иргэн шинээр ирснээр өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2677 иргэн байна. Үүнд 5 хүртэлх насны 190 хүүхэд, жирэмсэн эх 62, хорт хавдартай 6, хөгжлийн бэрхшээлтэй 7, бусад иргэд 537 байна. Улаанбаатар хот дахь гэрийн тусгаарлалтанд 1465, орон нутагт 591 иргэн байгаа аж.
ХӨСҮТ-ийн мэдээллийг Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хүргэлээ. Түүний мэдээллээр өчигдөр улсын хэмжээн дахь бүх лабораториудад нийт 611 шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй байна.
Эдгээр шинжилгээг задалвал,
Сөүл-Улаанбаатарын /2020.07.15/ нислэгээр ирсэн иргэдийн шинжилгээ
Франкфурт-Улаанбаатар /2020.07.27/ зорчигчдын шинжилгээ
Ажиглалтын байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид нийт 35 хүний шинжилгээ
Эдгэрч сувилалд шилжсэн 7 хүний давтан шинжилгээ
Дархан, Сэлэнгэ аймгуудад тусгаарлагдсан нийт 4 хүний шинжилгээ
Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолоочийн шинжилгээ
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ /давтан/-гаас тус тус коронавирус илрээгүй.
Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт 293 тохиолдлоос 230 нь эдгэрч одоо эмчилгээнд 63 хүн байна. Иргэдийн биеийн байдлыг үнэлбэл 59 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байна гэж мэдээллээ.































































Н.Сарангарав: Бид жуулчдын тоонд биш чанарт анхаарах цаг болсон
Н.Наранбаатар: АМНАТ-ийг бууруулбал хэрэгжихэд бэлэн 21 зэсийн төсөл бэлэн байгаа
Бүдүүлэг үг хэлж, ёс зүйгүй авирласных нь төлөө Р.Пүрэвдагвын эрхийг хассан МҮБХ-ны шийдвэр зөв
БНХАУ-ын вакцин ирэх 7 хоногт, оху-ын вакцин 7-р сарын 10-ны дотор Монголд ирнэ
АНУ-ын шигшээ 96 жилийн дараа анх удаа илт давуугаар хожлоо
40 насандаа уулчин болж, Эверестийн оргилд гарсан банкир
З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт нэмэх, эсвэл урсгал зардлыг өсгөх асуудал байхгүй
ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцлээ
Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ван И хөндсөн үү
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо