Я.Буянжаргал: Улсын хэмжээнд 20,000 орчим иргэнийг тусгаарлах байрны боломж байна
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тусгаарлах байруудтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.
- Манай улсын тусгаарлах байруудын хүрэлцээ, нөөц ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?
- Тусгаарлах байруудыг,
- Сувилал,
- Амралтын газар,
- Зочид буудлууд,
- Их, дээд сургуулийн дотуур байрууд,
- МСҮТ-ийн дотуур байрууд гэсэн эрэмбээр бэлтгэж байгаа бөгөөд энэхүү шатлалаараа нөөцөлсөн.
Энэ тал дээр УОК-ын Шуурхай Штабын төлөвлөлтийн баг ажиллаж байгаа. Тухайн багийн бүрэлдэхүүнд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд багтдаг.
Тэд нөөцөд байгаа байруудаа очиж үзээд, бүх зүйлд нь үнэлгээ хийж байгаа. Мөн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг хаана байрлуулах урьдчилсан төлөвлөгөөг УОК-ын Шуурхай штаб дээр гаргадаг.
- Одоогийн байдлаар яг хэчнээн байр нөөцөд байгаа юм бэ?
- Бид бүх тусгаарлах байрны нөөцөө авч үзэхэд 20,000 орчим иргэнийг тусгаарлах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан.
Гэхдээ тухайн зочид буудлуудтай нь гэрээ байгуулах зэргээр яг одоо ашиглалтад ашиглаж байгаа тоог УОК-ын Шуурхай штаб эцэслэж гаргана.
- Тусгаарлах байруудын хоол, хүнсэнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа вэ?
- УОК-ын Шуурхай штабаас хоолны байх ёстой нормын хэмжээ, зөвлөмжийг гаргаж бүх тусгаарлах байруудад хүргүүлсэн. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад байгууллага хяналтаа тавин ажиллаж байна.

































































Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ
Д.Баярхүү: Энхийн зөвлөлийн дүрэм Монгол Улсын гадаад бодлогын суурь зорилтуудтай зөрчилдөхгүй
Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Н.Учрал: Төр, хувийн сан аль алинаас нь тэтгэвэр авдаг тогтолцоо руу алхам алхмаар орно
БНСУ-ын Ерөнхий сайд асанд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр 23 жилийн хорих ял оноолоо
“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 127.9 сая мод тарьжээ
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ