Есдүгээр сарын 01-нийг хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглосон

Aдмин / Нүүр

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/463 дугаар тушаалаар 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглосон билээ.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран мэдээлэл хийх үеэр “Энэ жил хуш модны самар элбэг ургадаг жил гэж үзэж байгаа. Зарим газар ургаад эхэлсэн. Нийслэлийн ойн бүсийн 17 хувьд самар ургадаг хушан ой эзэлдэг. Тиймээс самрыг бүрэн болсон үед нь түүж, модыг нь гэмтээхгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

Нийслэлийн ойн сангийн талбай 116.257 га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 95.234 га, ойгоор бүрхэгдээгүй талбай 17.534 га, ойн бус талбай 3.480 га байна. Үүнээс 16.520 га талбай буюу 17,3 хувийг хушин ой эзэлдэг.


Сэтгэгдэл

иргэн [192.82.66.72] 2020-08-06 10:03:30

Худлаа тунхагын шинжтэй юм бичдэгээ болиод энэ мэгэжлийн хяналт нь ажлаа хийж гадуур зараад байгаа улсуудад арга хэмжээ аваасай. Худлаа зарын шинжтэй юм байнга л явах юм бас тэр эко ч билүү цагдаа нь юу ч хийдэг юм худлаа мсж ирэх юм одоо арга барилаа өөрчлөөсэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.