СБД-ийн Засаг дарга Х.Болормаа ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүдийн хамт хороодод ажиллалаа

Aдмин / Нийслэл

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүдийн хамт хороодод ажиллаж байна.
Тэд дүүргийн болон орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.
19 дүгээр хорооноос эхлэн 20, 18, 17, 12 дугаар хороодод ажиллалаа.
19 дүгээр хорооны цогцолбор байрны суурийн хүчитгэлийн ажил, хүүхдийн тоглоомын талбай, хайрга дайрган замууд,
20 дугаар хороонд хийгдсэн явган хүний гүүр, зам,
17 дугаар хороонд хийгдсэн шавар шалбаагийг арилгаж, тоосжилтыг бууруулах замуудын чанарыг шалгахаас гадна өмнө жил хийгдсэн үер усны хамгаалалт, ус зайлуулах шугам, хоолой энэ жилийн хувьд ямар байгаатай танилцлаа.
Энэхүү үер ус зайлуулах 580 метрийн урттай шугам, лоткиг тус хорооны хамгийн их үер ус тогтдог хэсэгт хийсэн бөгөөд орчны айл өрхүүд энэ жилийн их борооны үеэр үерт автах эрсдэл үүсээгүй байна.
Мөн зуслангийн бүсийн хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, үйлчилгээний ажилтнуудын нөхцөл байдлыг сонсож “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын удирдлагатай уулзаж тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл

СБДүүргийн иргэн [119.40.98.166] 2020-08-07 15:52:14

Засаг даргаа 4 жмл болоход нэг ч хараагүй ш тээ. Юу болоод гараад ирэвээ.

irgen [202.126.92.98] 2020-08-07 09:11:44

Сайн л байна шүү дээ, газах дээр нь очиж үзэж шийдвэр гаргана гэдэг чинь мундаг байна. 18дугаар хорооны Гоодоойн зусланд хийгдсэн сайжруулсан замаа нэг үзээд хийсэн хүмүүст нь үүрэг чиглэл өгөөч. Саяхан хөрөнгө зарж хийсэн ажилд чинь болоорны ус дүн тавьсан байгаа. Эртхэн үзэж засаж залруулбал сайн байна бас улсын мөнгө төгрөг ч бага зарагдаж дараа нь дахин ажил болохгүй

Зочин [202.21.99.42] 2020-08-07 08:44:04

Айлын зуслангийн байшин тохижуулах гэсэн юм байхдаа

Саягаа [66.181.184.15] 2020-08-06 20:32:52

Хөөрхий энэ авгай 1 юм нойрноосоо сэрждээ гахгах


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.