“Токио-Улаанбаатар” чиглэлийн нислэгээр зорчих иргэдийн анхааралд

Aдмин / Нүүр

  • Энэ удаагийн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн “ОМ-502” дугаарт нислэг нь энэ сарын 7-ны өдрийн 16:40 цагт /орон нутгийн цагаар/ Нарита ОУНБ-аас хөөрнө. Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал I-ийн “F” каунтер дээр үдийн 12:00 цагаас эхлэнэ. Бүртгэлийн цагаас хоцрохгүй байхад анхаарна уу.
  • Мөн МИАТ-ийн Токио дахь Төлөөлөгчийн газраас нислэгт багтсан иргэдтэй нэг бүрчлэн холбогдож, тийзийн бичилт хийж байна. Иргэд тусгаарлагдах байрны төлбөр болон дотоодын тээвэрлэлтийн зардлыг төлсний үндсэн дээр нисэх онгоцны тийз баталгаажна.
  • Тусгаарлагдах байрны төлбөрийг дараах дансанд тушаана. Үүнд:

Иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардал /хоногийн 50 000 төгрөг/ болон дотоодын тээвэрлэлтийн зардал /10 000 төгрөг/ буюу нийт 1 060 000 төгрөг, 6-18 хүртэлх насны хүүхэд /хоногийн 30000 төгрөг/ болон тээвэрлэлтийн зардал /10 000 төгрөг/ буюу нийт 640 000 төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байх учиртайг анхаарахыг хүсье. 0-5 настай хүүхэд төлбөргүй.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдэг бичвэрийг тодорхой дурдсан байх зайлшгүй шаардлагатайг анхаарна уу.


Сэтгэгдэл

миний эх орон [192.82.72.60] 2020-08-07 19:08:01

Бид байр хоолныхоо мөөнгийг өгах иргэний үүрэг шүү.

Irgen [202.9.40.53] 2020-08-07 16:37:10

Xaana tysgaarlaj bga ym be medee tavij bga bol todorxoi bichij baixiig zuvle xaana yax geed bga ni medegdexgyi ym

Ганаа [37.167.45.196] 2020-08-07 10:10:19

Мөлжиж дуусдаггүй хувалзнууд юмаа.

720712 [211.36.150.173] 2020-08-07 14:58:59

ZOV! IIM OODGUI HUN CHANARGUI HUMUUS AMIDARDAG BOLOHOOR MONGOL HOGJDOGGUI YM...!!!

Иргэн [43.242.243.105] 2020-08-07 12:42:51

Юу гэж тэнэгтээд байгаа юм бэ. Юун хувалз вэ, бясаа гуай. Тусгаарлагдах байрны болон хоолны мөнгөө хэнээр даалгах гээд байгаа новш вэ. Битгий сайт бузарлаад байгаач.

Danzan [202.131.225.197] 2020-08-07 08:19:30

Tusgaarlagdah bairnii tulburuu shiljuulsen bol nisleg n batalgaajna gej baina tegheer nisleg n unegui gesen ug uu? 1.060.000tug tushaagaad l boloo ym bizdee.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.