Явган зорчигч руу зориуд ус цацсан жолоочид торгуулийн арга хэмжээ ногдуулна

Aдмин / Хууль

Явган зорчигч руу жолооч зориуд ус цацахгүй байх үүрэгтэй. Хэрэв зөрчвөл хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгуулна.

Монгол Улсын Замын_хөдөлгөөний дүрмийн 1.3.-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг тул жолооч нь бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасч, зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлгах цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр аюул, хохирол учруулахгүйгээр зорчих шаардлагатай юм.

Цагдаагийн хэлтэст гомдлоо гаргах буюу 102 дугаарт мэдээлэл өгөх, эсхүл тухайн жолоочийн автомашины улсын дугаарын зургийг авч e-police "цахим цагдаад" илгээж мэдээлэл өгөх боломжтой.

Учир нь замын хөдөлгөөний дүрмийн 1.5.-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.”, мөн дүрмийн 1.6.-т “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу санаатайгаар явган зорчигч руу замын зорчих хэсэгт тогтсон усыг тойрч гарах, эсхүл хурд багатай аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих боломжтой байдал түүнийгээ биелүүлээгүй бол дээрх замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасны дагуу “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

Явган зорчигч таныг замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч машинаараа ус цацвал тэр даруй тухайн нутаг дэвсгэрийнх нь Цагдаагийн хэлтэст гомдол гаргах буюу 102 дугаарт мэдээлэл өгөх, эсхүл тухайн жолоочийн автомашины улсын дугаарын зургийг авч e-police “цахим цагдаад” илгээж мэдээлэл өгөх боломжтой.


Сэтгэгдэл

Zochin [182.160.32.190] 2020-08-09 19:05:54

Zarim khymyys albaar um shig khoroolol dotor khar khurdaaraa us tsatsaad davikhidag. Kharvaas byyr neg um yzeegyi amitad l bdf um doo.

Zochin [172.56.42.132] 2020-08-09 17:14:25

Bi l lav neg omhii hunruu us tsatschihsan chine usand oroogui omhii uneriig mine darsand bayrlalaa ahaa gesen shuu

Зочин [202.126.89.149] 2020-08-12 20:54:01

Chi chine harin jinhene mulguu amia horloj bhda har taarsan boomer bn

Зочин [202.9.40.56] 2020-08-09 17:06:15

Хотын захиргаанаас аваа торгулиаа

Зочин [103.80.210.183] 2020-08-09 16:24:16

зам тавиулж улсаас мөнгө идсэн дарга нараа торго доо. хэн ус цацая гэж цацаад байв л гэж зориуд цацаад байгаа нь ховор доо.

Зочин [202.126.90.20] 2020-08-09 11:16:06

Zam tavisan kompaniuddaa hariutslaga tootsoochee!!! Uz zailuulah hooli, standart gj um bhgui, iim zamiig huleej avsan turiin alban tushaaltnuudad hatuu hariutslaga tootsyoo!!!

Zochin [59.153.113.191] 2020-08-08 19:12:25

us zailuulah shugam hooloigoo zasah heregtei.

Зочин [49.181.172.203] 2020-08-08 17:20:43

Is ali ch ornii zam deer togtono. Udaan aytaihan yavahad humuust gai bolohgui. Teneg orkuudiig sain torgo

зочин [202.179.27.94] 2020-08-08 12:15:54

Зорчих хэсэгт ус тогохгүй байх ёстой. Ус зайлуулах хоолойгүй стандарт бус зам барьсан байгууллага иргэн аж ахуйн нэгж, хүлээн авсан албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ? Торгуулиар төсөв бүрдүүлдэгээ болимоор байна. Замын хураамж гэж ТАЦ болгон дээр хураан авч байгаа 1000 төгрөгөө Е-баримттай болгомоор байна. Ямар ч тооцоогүй мөнгө хэний халаасанд хэд нь ордог нь тодорхойгүй байна. Хэвэлмэл цаасыг хаана ч хэвлээд хэдийг нь идээд байгаа нь тодорхойгүй.

Зочин [202.126.88.204] 2020-08-08 12:11:41

Улсын дугаарыг авч амжихгүй бна лээ

Зочин [66.181.191.177] 2020-08-08 10:10:37

ЗАМ ДЭЭР УС ТОГТОХ ЁСГҮЙ

Зочин [139.5.218.163] 2020-08-09 11:47:26

tegeed haana togtoh ym wahaha

Зочин [202.9.46.216] 2020-08-09 11:04:42

Ззааасссс

Иргэн [66.181.161.119] 2020-08-08 09:18:47

Дэмжинэ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.