А.АМБАСЭЛМАА: 3 ХҮН ЭДГЭРЧ, 592 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, Дархан-Уул аймаг дахь лабораторид нийт 592 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 3 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилалд шилжлээ. Үүний хоёр нь энхийг сахиулагч, нэг нь жолооч байна.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 293 байгаа ба 263 нь эдгэрсэн бөгөөд 47 хүн сувиллын ажиглалтад, 23 хүн гэрийн тусгаарлалтад, 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна. ХӨСҮТ-ийн клиникт 30 хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд хэвээрээ эрчимт эмчилгээ хийгдэж байна.
Өнөөдөр үүрээр 06 цагт Франкфурт Улаанбаатар чиглэлийн онгоцоор 260 хүн ирэхэд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн байхгүй.
Хэлэлцээний театр: Мэргэжилтнүүд Украины аюулгүй байдлын баталгааны талаар юу хэлэв
Зеленский: Оросын дронууд Польшийн агаарын орон зайд халдахад Барууны орнууд хатуу хариу өгсөнгүй
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ
Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан түүхэн он жилүүдийн дурсамж, сургамж
Моди: Трамптай уулзахыг тэсэн ядан хүлээж байна
“Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ
"Автомашингүй өдөр" нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Цахилгаан эрчим хүчний үнийг нэмснээс өөр зүйл хийгдээгүй, зохицуулалттай салбарт үнэ нэмэх нь реформ биш гэв
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ