А.АМБАСЭЛМАА: 621 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
"Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 19сая гаруй хүн өвчилж, 12 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
ОХУ-д гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд 273 хүн шинээр коронавирусийн халдвар авсан. Мөн Японд сүүлийн арваад хоног коронвирусийн халдвар эрчимжиж байгаа билээ. Иймд дэлхий нийтээр хамтран коронавирустэй тэмцэх цаг нэгэнт болсныг ДЭМБ-ийн захирал онцолсон.
ОХУ-д сүүлийн 25 цагт 5,180 хүн шинээр халдвар авч 77 хүн эндсэн ба Япон улсад өвчлөл сүүлийн сар гаруй хугацаанд нэмэгдэж байна. ОУ-ын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тухайн орны нийт хүн амын 60-70 хувь буюу нарийвчилбал, 66 хувь нь COVID-19-ийн эсрэг дархлаа бий болсон үед халдварын хоёр дахь давлагааг хохирол багатай даван туулж чадна гэж үзсэн байна.

Одоогийн байдлаар ийм өндөр хувьтай дархлаа тогтсон улс нэг ч алга. ОХУ гэхэд нийт хүн амынхаа 20 хувь, Герман улс нийт хүн амынхаа 14 хувьд нь дархлаа тогтсон байж магадгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар дэлхийн бүх улс орон, бүх хүн эрсдэлтэй гэж эрдэмтдийн хамтарсан судалгааны дүн харуулж байна.


Мөн АНУ-ын томооохон мужийн нэг сургуульд багш, сурагчид нь коронавирусийн халдвар авсан. Манай улсад удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүддээ амны хаалтаа зүүж хэрэглэхийг уриалж байна" гэв.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:


2020 оны наймдугнаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд:

Наймдугаар сарын 9-нд УБ-Франкфурт чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ


Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 30 ажилтан

Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ

Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн 16 хүний анхны шинжилгээнд коронавирус илрээгүй.

Долдугаар сарын 21-нд Токио-УБ чиглэлийн онгцооор ирсэн 262 хүний давтан шинжилгээ

Тусгаарлах байранд байгаа 5 хүний давтан

Цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.


Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан 293 тохиолдол байгаагаас ХӨСҮТ-д 30 хүний биеийн байдал хөнгөн. Эдгэрсэн 263 хүний 47 нь судвилалд, 23 хүн нь гэрт, 193 хүн нь ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалтад байгаа нэг хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байгааг мэдээллээ.