Өнгөрсөн хугацаанд 50 гаруй орноос 17117 иргэнээ татан авсан

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:
Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр 249 монгол иргэн эх орондоо ирсэн.
Шинэ коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нутаг буцах хүсэлтэй иргэдээ гадаадаас бүрэн татан авах хүртэлх хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орсон тусламж шаардлагатай иргэдийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах саналыг Гадаад харилцааны яамнаас 2020 оны 4 дүгээр сард анх тавьж байсан бөгөөд энэ удаагийн нислэгээр ирсэн 185 иргэний нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг тус байгууллага бүрэн хариуцаж байгаа болно.
Өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн тусгай үүргийн нислэгүүдээр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 27 монгол иргэнийг гадаадын бусад улсаас эх оронд нь авчирсан бөгөөд Гадаад харилцааны яам Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад байгаа иргэддээ тусламж үзүүлэх ажлыг тус байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Дашрамд дурдахад 2020 онд Монгол Улс, БНЧУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд Прага-Улаанбаатар чиглэлийн энэ удаагийн нислэг нь Монгол, Чехийн хооронд зорчигч тээврийн анхны нислэг болсноороо онцлог юм.
Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байна. Өнгөрсөн хугацаанд 50 гаруй орноос 17117 хүнийг татан авсан. Хүсэлтээ гаргасан зарим иргэд 20,30-аараа хүсэлтээ цуцлах тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд дараагийн иргэдийн нэрсийг зарлах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Чехээс ирсэн оюутантай холбоотой ташаа мэдээлэл их байна. ОХУ зөвхөн гурван улсад хэлээ нээсэн гэдгийг санууштай. ОХУ хилээрээ чөлөөтэй нэвтрүүлж байна гэсэн буруу мэдээлэл авч, олон иргэд хил зөрчиж, асуудалд орох вий.
Энэ дашрамд бие биедээ тусалж дэмжин, гэртээ байлгах, хооллож ундлах зэргээр тус нэмэр болж буй иргэддээ ГХЯ-аас албан ёсоор талархал илэрхийлж байна.
Голомт банк “Алтны форум-2025” арга хэмжээний хандивыг “Зүрх мартахгүй” төсөлд гардууллаа
БНСУ-ын хөгжлийн төсөл хөтөлбөр судалгааны форум болно
А.Н.Евсиков: Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх санал хураалт хойд хөрш ЗХУ-ын дипломат хүчин чармайлтын ачаар бүрдсэн гэдгийг мартаж болохгүй билээ
Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ
Богдхан уулын бүс дэх стандарт бус хашаануудыг буулгаж эхэллээ
ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв
Т.Даваадалай: “Ил Сонг” ХХК хуурамч бичиг баримт бүрдүүлж, нэмэлт санхүүжилт авсан
Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа
Оросын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгчээ
ХХНББХ: Монголд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна