УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал энэ сарын 19-ны өдөр хүртэл хойшлогдлоо

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж магадгүй гэх хэргээр хоёр жил шалгасан.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Д.Дамба-Очир холбогдох хэргийн шүүх хурал 7 сарын 30-ны өдөр болсон ч шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг 8 сарын 12-ны өдрийн 10.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг долоо хоногийн хугацаатай хойшлуулж энэ сарын 19-ны өдөр товлолоо.

Өмнөх шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.


Сэтгэгдэл

Иргэн [103.10.22.104] 2020-08-15 02:58:39

Наад луйварчнаа хурдхан шиг тэр шоронд нь явуулаач ээ. Ийм луйварчдаа шүүгээд зохих ялыг нь өгөөд шоронд явуулж чадахгүй байна гэдэг чинь шүүх байгууллага нь өөрсдөө энэ луйварчнаас ялгагдахааргүй болсны шинж.

Зочин [202.9.46.128] 2020-08-13 03:53:49

Бүх луйварчдын хөрөнгийг хурааж чадваас монголд шударга ёс тогтоно шүү. Өмнөх шийдвэрүүдийг эргэн харах хэрэгтэй.Тэртэй тэргүй ард түмэн шаарадах л болно.

Чсм [66.181.179.45] 2020-08-12 12:32:52

Энэ муу новшийг шоронд нь хатаа Лунгийн замыг там болгож татвар телегчдийн менгийг хулгайлсан. Ер нь их ул бутэх новшдоо.

Зочин99 [64.119.25.71] 2020-08-12 11:49:50

Бусад ЖДҮ-чдэд нь ял амсуулсан болохоор энэ нөхрийг яаж зүгээр орхих вэ. 3 жил үү? ККК. Ер нь бол болдоггүй нөхөр байгаа юм, 6 байсан ч ихдэхгүй дээ.

dambaa [223.104.3.182] 2020-08-12 06:50:14

shuugchid n cash nehee bolov uu yagaa bol.uchir cash-nd bn da.tsaash n yarih uu yahuu.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.