Улсын хэмжээнд 44.3 мянган эх амаржжээ

Aдмин / Эрүүл мэнд

Улсын хэмжээнд 2020 оны эхний 7 сарын байдлаар 44.3 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 599 (1.3хувь)-аар буурсан байна.
Амаржсан эхчүүдийн 32.7 мянга (73.7хувь) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 720 (2.2хувь)-гоор буурчээ.

Нийт амаржсан эхчүүдийн 148 (0.3хувь) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 5 (3.5хувь)-гоор нэмэгдсэн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 7 сард 19.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 6414 (24.7хувь)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 5461 (25.0хувь)-ээр, цусан суулгаар өвчлөгчид 1468 (52.5хувь)-өөр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 787 (30.4хувь)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

[103.80.210.183] 2020-08-13 18:00:55

малчид малаа амар тайван маллаад бэлчээрээ булаалгахгүй лицензэд алдахгүй гэх баталгаа алга. малаа алдаад хотод ирж түц гуанзанд сууж хүүхдүүд нь гудмаар тэнэж танхай болж байна. малжуулах ажилыг хамгийн хурдан хэрэгжүүл.

Зочиг [202.126.89.45] 2020-08-13 13:53:10

Нялх хүүхдийн хөлний зургийг тавихгүй 1-2 той хүүхдийн хөлний зургийг тавьсан тэнэг нөхөр вэ

Зочин [66.181.190.175] 2020-08-13 11:36:29

Ядуурал

Зочин [202.126.89.111] 2020-08-13 11:14:02

turult buurch bn muu medee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.