Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
Наймдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнд коронавирус илрээгүй, 4 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Энэ 4 хүн нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй мөн Алтанбулагийн хилээр ойрын өдрүүдэд бид иргэдээ татан оруулсан. Тэдгээр иргэдээс Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 24 настай эрэгтэй, 65 эмэгтэй ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол батлагдлаа. Үүнээс 269 нь эдгэрсэн байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
Сүүлийн 24 цагийн дотор 214 мянган хүн коронавирусийн халдвараар шинээр өвчилж, 4,000 гаруй хүн коронавирусийн халдварын улмаас эндсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес өчигдөр “Дэлхий дахинд боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор хүүхэд залуусыг цар тахлаас сэргийлэх нөхцөл бололцоог бүх боловсролын байгууллага бүрэн хангасны дараа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг анхааруулсан.
Мөн цар тахлыг бууруулахад залуучуудын үүрэг хамгаас чухал байгааг нэмж онцолсон.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 67,000 хүн , Бразил, АНУ-д тус бүр 55 мянган хүн шинэ коронавиурсийн халдвар авсан. ОХУ-д 5,102 хүн өвчилж, 129 хүн эндсэн бол БНХАУ-д 82 тохиолдол бүртгэгджээ. Мөн Япон, БНСУ-д өвчлөл тасралтгүй нэмэгдсээр байна.
Э.Ганбаатар: Тэтгэврийн зээлээр битгий оролд, бид зээл аваад улс орныг өрөнд оруулаагүй
Н.Наранбаатар: Баяр наадмын хөтөлбөр “Мөнхөд гэрэлтэх Монгол” гэдэг нэртэй
Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна
С.Бямбасүрэн: Зарим инфлюсер, ютүбрүүд хүүхдүүдийг юу ч мэдэхгүйгээр нь далимдуулж тархи угаахаа зогсоо
Япон Улсын Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар хүрэлцэн ирлээ
Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
Трамп: Маскийн нам байгуулна гэдэг "инээдтэй санаа"