“Локарно 2020” наадмаас Монголын уран бүтээлчид гурван шагнал хүртжээ

Aдмин / Энтертайнмент

Швейцарийн Локарно хотноо 2020 оны наймдугаар сарын 5-нд 73 дахь удаагийн “Локарно” олон улсын кино наадам эхэлж, амжилттай үргэлжилж байна.
Тус наадмын нээлтэд Монгол Улсаас Швейцарь Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн урилгаар оролцож, “Локарно” кино наадмын ерөнхийлөгч Марко Солари болон “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал Софи Бурдон нартай уулзжээ.


Тэд “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Монголын уран бүтээлчдэд зориулсан кино зохиол бичих сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн хүрээнд Монголын залуу кино уран бүтээлчдэд дэлхийн киноны зах зээлд гарахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төсөлд хамруулах асуудлыг ярилцаж тохирсон байна.


“Локарна” наадмын долоон шагналаас гурвыг нь хүртээд байгаа ажээ. Тодруулбал, найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа нарын “Ze” кино төсөл тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” 40 мянган швейцарь франкийн тэтгэлэгт шагнал хүртсэн байна.
Найруулагч П.Лхагвадулам өөрийн кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагнал хүртжээ.
Найруулагч С.Уран тус хөтөлбөрийн “Rotterdam Lab” шагналын эзэн болсноор 2021 онд Нидерландын Роттердам хотноо болох “Rotterdam Lab 2021” таван өдрийн cеминарт оролцож, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох эрх авсан байна.

“Локарно 2020” кино наадам энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.



Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:15:47

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:15:47

Zochin [82.38.12.74] 2020-08-13 20:06:20

Harin tiimee. Ed nar oorsdoo shagnal mongo avch baival ulsiin ner ed nart hamaagui um bish uu? Dandaa muuhai sedevtei galzuu avgaigaar Odonchimeg, esvel unen ydartsan amidral, hulgaich, bas gomo bas lesbi nemegdsen sedev. Icheechee kino nertei utga uchirgui umaa. Eh oronoo hariinhand buruu surtalchilj teruugeeree ner hund mongo olj baina gedeg chine eh oronoo hudaldaj baina gesen ug. Ug ni zondoo cool sedvuud bol baij l baigaa daanch tolgoi hurehgui baidag baihoo neg l hi urlagiin kinonii surguuli togsson unendee ymar ch aviyasgui nohduud

Зочин [103.57.94.243] 2020-08-13 13:10:22

Ямарч учиртай наадам юм, Дээр нэг Монгол хүүхэн кино найруулаад л Германд шагнал аваад байна гээд л манайхан хошгороод байсан чинь хожим мэдэхнээ Бэлгийн гаж донтон, Гомо Лесби нарын кино фестивальд хоёр хүүхний галзуу мунаг лесби хайрын тухай кино найруулсан монгол лесби хүүхэн болж хувираад алсан шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.