Цар тахлын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Aдмин / Нүүр

Мэргэжлийн хяналтын байгууллага коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал анхлан бүртгэгдсэнээс хойш буюу энэ онынэгдүгээр сарын 06-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Цар тахлын энэ үед Засгийн газар, УОК-оос гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэн байгууллагын чиг үүргийн дагуу гадны улс орнуудаас иргэдээ тусгай үүргийн нислэг болон газраар татан авах үед хилээр нэвтрэн орж ирж буй иргэдэд эрүүл мэндийн тандалт хийх, сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх, ачаа тээш, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх ажлыг бусад мэргэжлийн албадтай хамтран зохион байгуулж байна.

Нэгдүгээр сарын 06-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт хилээр нэвтэрсэн 174.7 мянган тээврийн хэрэгсэл /онгоц, галт тэрэг, автомашин/-ийн 311 мянга гаруй зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж11.6 мянган иргэнийг ажиглалтад шилжүүлжээ. Ажиглалтад шилжүүлсэн иргэдээс манай улсад бүртгэгдсэн коронавирусийн 297 тохиолдол илэрсэн бөгөөд ХӨСҮТ-ийн шинжилгээгээр батлагдан эмчлэгдэж 269 иргэн эдгэрээд байна. Ажиглалтад шилжүүлсэн иргэдийн 87 хувь нь Буянт-Ухаа, Албанбулаг боомтоор нэвтэрчээ.

Мөн гуравдугаар сарын 18-наас эхлэн Алтанбулаг боомтоор нэвтэрсэн улс хоорондын ачаа тээш /TIR/-ийн 3788 тээврийн хэрэгслийн 3917 жолоочид эрүүл мэндийн тандалт хийж, 162 жолоочийг ажиглалт тусгаарлалтад шилжүүлснээс 14 тохиолдол батлагдсан байна.

Түүнчлэн хоёрдугаар сарын 13-наас өнөөдрийг хүртэл БНХАУ болон бусад улсаас дамжин ирсэн 31.1 мянган чингэлэг, 3987 вагонд халдваргүйжүүлэлтийг хийлгэн, хяналт тавьж нэвтрүүлээд байна.


Сэтгэгдэл

зочин [202.179.8.210] 2020-08-14 10:31:26

Цар тахлын вакцийн гарч хэзээ дэлхийгээрээ тайван болтол хилээр нэвтрэх үйл ажиллагаан дээр өндөржүүлсэн бэлэн байдлаа байнга хэрэгжүүлж байх нь манай улсын үндэсний аюулгүй байдлын гол асуудал болоод байна шүү.Залхдаг байдал их газар авч байна.Бүх шатандаа энэ байдал дээр анхааралаа төвлөрүүлэх цаг болжээ.Одоо улам онцгой анхаарах цаг болоод байна шүү.Аюулын харанга тун ойрхон дуугарч байна шүү.Монгочуудаа...

[103.80.210.183] 2020-08-13 17:58:12

УОК-н хэдэн дарга нар л одоо бэлэн ажиллаж байна л даа. бусад нь тахал гэж мартсан


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.