Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө

Aдмин / Хууль

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө.

БЗД-ийн 25 хорооны Засаг дарга Б.Өлзий-Орших “Манай хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан ийм хороо. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Одоо нэмээд эргэн тойронд барилгууд баригдаж байна. Гэтэл "Мини Хайпермаркет" дэлгүүрийн зүүн талаар явсан энэ нарийнхан замыг эс тооцвол машин битгий хэл явган хүн явах замгүй болчихоод байна. Орон сууцны хороолол дундах замын дамжин өнгөрөх чадварыг нэмэгдүүлж, шинээр зам гаргаж өгөхийг оршин суугчдаас удаа дараа хүссээр ирсэн. Өнөөдөр Нарны замтай шууд холбох авто зам, замын байгууламж барих газрын чөлөөлөлт хийгдэж байгаад талархалтай хандаж байна” гэлээ.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал “Нийслэлийн Засаг даргын 513 тоот захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах 130 гаруй арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн иргэдийн зүгээс ирсэн газрын зөрчил маргаантай холбоотой гомдолыг хүлээн авч, хуулийн хүрээнд судалж үзэн хянан шийдвэрлэн ажиллаж байна. БЗД-ийн 25 дугаар хороонд хэдэн хороолол шинээр баригдаж байна. Энэ хүрээнд барилга байгууламжийг ашиглалтад орсоны дараа газрын зөрчил арилгах бус, эхнээс нь зөв зүйтэй зургийн дагуу, чанар, норм стандарт шаардлагыг хангаж, баригдаж дуусах хүртэл хяналт тавьж ажиллах болно” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.60] 2020-08-14 15:25:34

д/х мөнхтөр гэж хогиин нөхөр наад хашааг чинь эзэмшээд бга юм энэ хүний талаар ихэл юм би дэ

Сэлэмтогмид [194.228.32.113] 2020-08-14 14:57:31

Сэлэм заазуурыг буулгавал хотын үзэмж мундаг болнодоо.

zochin [122.201.23.84] 2020-08-14 13:59:52

БЗД-ийн газар чөлөөлөлтийн алба Гал даргатай хамт олонд ажлын амжилт хүсье. Та нар сайн ажиллаж байна

ммм [66.181.166.154] 2020-08-14 11:44:02

СБД 3р хорооны нутагт 9 давхаруудын урд гаргасан байрны газар хөдлөлт тэсвэрлэх чадвар бууруулсан өргөтгөлүүдийг буулгаж өгөөч


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.